x

Ёс зүйн зөрчил гаргасан олимп, тив, дэлхийн медальт тамирчны урамшууллыг түр түдгэлзүүлдэг боллоо

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аас эцэслэн баталлаа.

Энэхүү хуулийн өөрчлөлтөд олимп, тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагч ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд тэдэнд олгодог мөнгөн шагнал, урамшууллыг түр түдгэлзүүлэх тухай заалтыг оруулжээ. Ингэхдээ түдгэлзүүлэх эсэх шийдвэрийг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргах юм байна.

Гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн олимпын медальт тамирчинд олгодог урамшууллыг бүр мөсөн хасах тухай саналыг зарим гишүүн гаргаж байсан. Гэвч тус хуульд тамирчин, дасгалжуулагч зөвхөн ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд урамшууллыг түр түдгэлзүүлэх тухай заажээ.

Энэ асуудалтай холбоотой заалтуудыг танилцуулъя:

9.1.5. олимпын наадам, тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчид мөнгөн шагнал олгох, урамшуулах журмыг Монгол Улсын Засгийн газар батална 

7.1. Спортын тамирчин, дасгалжуулагч, шүүгч, ажилтан, арга зүйч нь оюун ухаан, бие бялдар, ёс суртахууны зөв хандлагатай бүтээлч иргэн, идэвхтэй амьдралын дадал хэвшилтэй гэр бүлийн орчныг төлөвшүүлэхийн төлөө дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө:

  • 7.1.1. хүн хүнээ хүндэтгэх нөхөрсөг зан харилцаа, хүндлэл, хүний мөн чанарыг эрхэмлэх зэрэг зан үйлийн сайн чанарыг дээдлэх;

  • 7.1.2. хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, үзүүлсэн амжилт, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахаас ангид байх;

  • 7.1.3. сэтгэл зүй, бие бялдар, ажил мэргэжил, бэлгийн дарамтыг биеэр, үг хэлээр болон цахимаар үзүүлэхийг цээрлэх;

  • 7.1.4. спортын талбарт шударга бус өрсөлдөөнөөс ангид байж, аливаа авлигын саналыг бусдаас хүлээн авахгүй, бусдад тавихгүй, шударга бус үйлдэл, эс үйлдэлтэй үл эвлэрэх;

  • 7.1.5. өөрийн ур чадварыг байнга дээшлүүлж, үзүүлсэн амжилт, ололтоо бататган, тухайн мэргэшсэн спортын төрлөө хөгжүүлэхэд манлайлан оролцох;

  • 7.1.6. иргэн болон өөр хоорондоо хүндэтгэлтэй, эелдэг харьцаж, нийгэмд биеэ зөв боловсон, соёлтой авч явах талаар үлгэр дуурайлал үзүүлэх;

  • 7.1.7. олимпизмын үзэл санааг дэмжиж, гадаад, дотоодын аливаа тэмцээн, наадамд оролцохдоо эх орон, баг, хамт олныхоо нэр хүндийг ямагт эрхэмлэх;

  • 7.1.8. улс төрийн хувьд төвийг сахиж, аливаа нөлөөллөөс ангид байх;

  • 7.1.9. бусдын нэр төрийг гүтгэн гутаах, доромжлох, баримтгүйгээр мэдээ, мэдээлэл нийтэд тараахгүй байх, хувь хүний нууцад халдахгүй байх;

  • 7.1.10. монгол ёс заншлыг дээдэлсэн, ашгийн бус, өсвөр үе, ахмад настан, нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн үйлсэд өөрийн биеэр оролцон, хүний мөн чанар, ёс жудгийг эрхэмлэн, амьдралын зөв дадлыг сурталчлан, нийгэмд эерэг нөлөөлөл, хандлага түгээж байх.

7.2. Энэ хуулийн 7.1-д заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдлыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэдэх Ёс зүйн зөвлөл хэлэлцэн шийдвэрлэнэ.

7.3. Энэ хуулийн 9.1.5-д заасан этгээд нь энэ хуулийн 7.1-д заасныг зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан нь Ёс зүйн зөвлөлийн шийдвэрээр батлагдсан тохиолдолд ёс зүйн шийтгэл хүлээх хугацаанд хамаарах мөнгөн шагнал, урамшууллыг олгохыг түр түдгэлзүүлэх шийдвэрийг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зүтгэл бүхэн нэр төр, үнэ цэнийг авчирдаг 1 цаг 23 мин Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хөрш, түнш 1 цаг 41 мин Бразилын шигшээг Карло Анчелотти удирдана 2 цаг 2 мин Бичил хуванцрын бохирдол далайн гүнд хүртэл хүрч байна 2 цаг 4 мин Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна 2 цаг 7 мин Булган аймагт “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг амжилттай зохион байгууллаа 2 цаг 8 мин “Ирээдүйгээ ургуулъя” ногоон төгөл байгуулж, 500 мод тарив 2 цаг 9 мин “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээн Сэлэнгэ аймагт амжилттай боллоо 2 цаг 11 мин “Улаанбаатар марафон-2025” тэмцээний энгэрийн дугаар маргаашаас тараана 2 цаг 13 мин Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 2 цаг 15 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 2 цаг 17 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 2 цаг 18 мин Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.05.13/ хуралдааны тов 2 цаг 18 мин Нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсэж, бороо, нойтон цас орох төлөвтэй 2 цаг 19 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 2 цаг 23 мин “И-Монгол" академи ШШГЕГ-тай хамтран ажиллаж байна 17 цаг 50 мин Н.Ганибал: Ирэх сарын 20-ны дотор АН их хурлаа хийнэ 18 цаг 58 мин МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн төслөөр мэдээлэл сонсов 22 цаг 2 мин Экологийн улсын олимпиадыг “Бадрах Энержи” компани дэмжиж ажиллалаа 22 цаг 9 мин Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 22 цаг 20 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top