x

“Ирээдүйгээ ургуулъя” ногоон төгөл байгуулж, 500 мод тарив

Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Дундговь аймгийн Хүүхдийн паркад “Ирээдүйгээ ургуулъя” ногоон төгөл байгуулах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Энэ үеэр хүүхдийн зөвлөлийн гишүүн 10 байгууллагын албан хаагчид хамтран 500 ширхэг мод тарьсан байна.

Энэ жил Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус ойн хүрээнд ирээдүй болсон бяцхан хүүхдүүддээ зориулан энэхүү мод тарих үйл ажиллагааг өрнүүлсэн нь онцлог байлаа.

Дундговь аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 30 сая мод тарих гэрээ байгуулсан бөгөөд 2021 оноос хойш 688,304 мод тарьсан байна. Харин 2025 онд 180,000 мод тарихаар төлөвлөж, энэ зорилтын хүрээнд бүх нийтийн мод тарих өдрийг Сайнцагаан сумын Арвижих төгөлд зохион байгуулж, төрийн байгууллагын албан хаагчид 700 ширхэг мод тарьжээ.

Мод тарих үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, ЗДТГ-ын дарга Б.Лхагвабаатар, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, Байгаль орчны газрын дарга Н.Гантулга, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга С.Ууганбаяр нар оролцож, байгууллага бүр 50, өрх бүр 5 ширхэг мод тарихыг уриалсан байна.

Энэхүү үйл ажиллагаа нь хүүхдийн хүмүүжил, байгаль орчны боловсролд хувь нэмэр оруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 2 цаг 24 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 2 цаг 31 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 36 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 4 цаг 16 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 4 цаг 25 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 4 цаг 33 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 4 цаг 39 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 4 цаг 58 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 5 цаг 18 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 5 цаг 23 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 5 цаг 28 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 5 цаг 34 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 5 цаг 54 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 6 цаг 41 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 7 цаг 25 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top