x

“Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээн Сэлэнгэ аймагт амжилттай боллоо

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээн энэ жил сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд “Замын хөдөлгөөн цагаан толгой-2025” нэртэйгээр Сэлэнгэ аймагт амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээн нь хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох, эцэг эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, цэцэрлэгийн багш, ажилтнуудын оролцоог хангах зорилготойгоор зохион байгуулагддаг билээ.

Тэмцээнд Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоноос сургуулийн өмнөх боловсролын нийт 13 баг оролцож, авхаалж самбаа, ур чадвар, авьяас чадлаа сорин өрсөлдлөө.

Тэмцээнийг дараах төрлөөр зохион байгуулсан байна:

  • Багийн ахлагчийн тэмцээн

  • Багийн ахлагчийн командаар гүйцэтгэх жагсаалын үзүүлбэр

  • Багийн хамт олны нэгдсэн дуу, бүжгийн үзүүлбэр

Энэ удаагийн тэмцээний онцлох үйл явдал нь байгуулагдаад ердөө гурван жил болсон Сүхбаатар сумын 8-р цэцэрлэгийн бэлтгэл “А” бүлгийн “Аврагч дохиур” баг анх удаа энэхүү тэмцээнд оролцож, олон удаа түрүүлж байсан шилдэг багийг ялж алтан медалийн эзэд болсон явдал байлаа. Уг багийг багш Б.Болорцэцэг удирдан оролцуулсан юм.

“Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнийг анх 1981 онд Монгол Улсын Гавьяат хуульч, Техникийн ухааны доктор (Ph.D), цагдаагийн бэлтгэл хурандаа Г.Ринчиндорж санаачлан зохион байгуулж байжээ.

Энэхүү тэмцээн нь замын хөдөлгөөний соёл, зөв дадлыг бага наснаас төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой уламжлалт арга хэмжээ болсоор байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
13 үе дамжсан товшуур хөгжим 1 цаг 10 мин Японд дахин хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай гэж анхааруулжээ 1 цаг 12 мин 108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусжээ 1 цаг 12 мин Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан хэлэлцүүлэг Хархорум музейд боллоо 1 цаг 14 мин Г.Чулуунсүх, Л.Сумъяа нар Бишкект төрийн дууллаа эгшиглүүлэв 1 цаг 15 мин Л.Туруунаа Астанад төрийн дууллаа эгшиглүүлэв 1 цаг 18 мин Нью-Йорк дахь тэмцээнд манай баг зургаан алтан медаль авчээ 1 цаг 19 мин Өнгөрсөн долоо хоногт 84 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ 1 цаг 20 мин Н.Энхбаяр: УИХ-ын даргагүй байна гэдэг чинь л аюул 2 цаг 44 мин “Вашингтон Кэпиталз”-ын ахлагч Гретцкигийн 1016 гоолын дээд амжилтад дөхөв 3 цаг 25 мин Харанхуй эрчим хүч суларч, Сансар хорвоо тэлэлтээ удаашруулж байна 3 цаг 26 мин Collins Dictionary “vibe coding”-ийг 2025 оны үгээр нэрлэв 3 цаг 28 мин ЕХ Оросын эсрэг 20 дахь хоригийн багцыг бэлтгэж эхэллээ 3 цаг 29 мин Месси хөл бөмбөгийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо 3 цаг 30 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллалаа 3 цаг 32 мин Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ 3 цаг 33 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна 3 цаг 35 мин Ирэх таван жилд 2500 км төмөр зам шинээр барина 3 цаг 36 мин Монгол Улс 2026 онд КОП17 бага хурлыг зохион байгуулна 3 цаг 37 мин “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа 3 цаг 43 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top