x

Бразилын шигшээг Карло Анчелотти удирдана

Бразилын хөл бөмбөгийн холбооноос мэдээлснээр Италийн алдарт дасгалжуулагч Карло Анчелотти тус улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахаар боллоо. Түүний гэрээ 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүртэл хүчин төгөлдөр байх юм.

Анчелотти нь Бразилын шигшээ багийг удирдах хоёр дахь гадаад дасгалжуулагч болж байна. Өмнө нь, 1965 онд Аргентины иргэн Фильпо Нуньес тус багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан түүхтэй.

Бразилын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Эднальдо Родригес энэ шийдвэрийг “стратегийн томоохон алхам” хэмээн онцолж, “Бид дэлхийд тэргүүлэх зорилтоо ийнхүү албан ёсоор тунхаглалаа. Анчелотти бол хөл бөмбөгийн түүхэн дэх аугаа их дасгалжуулагч бөгөөд Бразилын хөл бөмбөгийн алдар нэрийг дахин мандуулах шинэ хуудсыг нээх болно” гэж мэдэгдсэн байна.

Одоогоор Анчелотти Испанийн “Реал Мадрид” багийг удирдаж байгаа бөгөөд энэ сарын 25-нд болох сүүлчийн тоглолтын дараа албан ёсоор ажлаа хүлээлгэн өгнө.

Карло Анчелоттигийн амжилтын товчоон:

  • Европын таван улсын аваргын цомыг хүртсэн түүхэн дэх анхны дасгалжуулагч

  • Аваргуудын лигийн тэмцээнд багаа 5 удаа түрүүлүүлсэн дээд амжилтын эзэн

  • Испанийн “Реал Мадрид”-ыг олон удаа аваргалахад голлох үүрэг гүйцэтгэсэн

  • Английн “Челси”, Германы “Бавариа”, Италийн “Милан”, Францын ПСЖ багуудыг улсын аваргад хүргэсэн

  • 2022 онд УЕФА-гийн шилдэг дасгалжуулагч, 2024 онд ФИФА-гийн шилдэг дасгалжуулагчаар шалгарсан

Карло Анчелоттигийн нэрийг Италийн хөл бөмбөгийн алдрын танхим болон “Милан”, “Рома” багуудын алдрын танхимд мөнхөлсөн бөгөөд тэрбээр Бразилын шигшээ багтай шинэ амжилтын түүхийг бичихээр зорьж байна.

Эх сурвалж: ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр Улаанбаатарын түгжрэл 20 хувиар буурах тооцоолол гарчээ 9 мин ХАМАС барьцааны бүх хүний цогцсыг хүлээлгэн өгснөө зарлалаа 1 цаг 11 мин Д.Бумдарь: Шинэ бодлого, шинэ улс төрийн хүчний эрэлт үүсчихлээ 1 цаг 23 мин Өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдааны тов хойшлов 1 цаг 28 мин Зудын эрсдэлийн үнэлгээгээр нутгийн ихэнх хэсэгт хүндрэл бага байх төлөвтэй байна 1 цаг 46 мин Балбад суралцаж байсан хоёр ламхай эх орондоо ирж байна 1 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэгийн Парламентын Доод танхимын даргатай уулзлаа 2 цаг 1 мин Хэрэггүй 2 цаг 1 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 2 цаг 5 мин Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд нэг удаа цэрэг татдаг болсон 14 цаг 47 мин Сэргээгдэх эрчим хүчний өсөлт түүхэн дээд түвшинд хүрсэн ч уур амьсгалын зорилт биелээгүй 17 цаг 38 мин Газыг сэргээн босгох ажилд 70 тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж НҮБ мэдэгдэв 17 цаг 40 мин Энэтхэг, Монгол хоёр улс стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх 10 гэрээ байгууллаа 17 цаг 42 мин Улаанбаатарын гол дулааны шугамыг өргөтгөж, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүллээ 17 цаг 45 мин Эрүүл мэндийн байгууллагууд өвөлжилтийн бэлэн байдлаа хангахыг үүрэг болгов 17 цаг 47 мин Өнөөдөр - “Дэлхийн гар угаах өдөр” 17 цаг 47 мин Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлийн хүн тэтгэврээ нэмэгдүүлэх эрхтэй боллоо 17 цаг 50 мин Солонготын даваанд халтиргаа, гулгаа үүсч, том оврын автомашины хөдөлгөөн түр зогсжээ 19 цаг 16 мин Засгийн газар Багахангай–Хөшигийн хөндийн төмөр замын төслийн санхүүжилтийг баталлаа 19 цаг 19 мин Монгол Улс нарны эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаанд нэгдлээ 19 цаг 21 мин
iИх уншсан
"Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Нямбаатарын уршиг М.Буянбадрах: Экспортлогчид, үйлдвэрлэгчдээ АМНАТ-ийн зөв бо... Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих ма... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёс... Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлий... Хязаалан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, өнгөрсөн оноос буур... Монгол, Энэтхэгийн удирдлагууд нөхөрлөлийн бэлгэдэл болгон м... Өнөөдөр дэлхийн ёс зүйн өдөр тохиож байна
Top