x

Шар усанд автсан 102 удаагийн дуудлагаар ажиллаж, 12 айлыг нүүлгэн шилжүүлжээ

Цаг агаар дулаарсантай холбоотойгоор шар усны үерийн дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна.

Өнгөрсөн хугацаанд шар усанд автсан нийт 102 удаагийн дуудлага, мэдээллийн дагуу найман байгууллагын давхардсан тоогоор 490 алба хаагч, 132 автомашин механизм, 36 мотопомптой ажиллаж 9406 тонн ус соруулан, 5604 метр суваг татаад байна.

Мөн гурван гүүрний сувагчлал гаргаж, 155 тонн мөс, 3 тонн лаг шавар зөөвөрлөн, 35 метр ус зайлуулах шугам хоолой онгойлгож, 3570 метр шороон далан босгосон. Энэ хүрээнд 310 айл, таван аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг хангаж, 12 айл өрхийг нүүлгэн шилжүүлээд байна.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар шар усны долоон дуудлага, мэдээлэл ирж, холбогдох байгууллагууд газар дээр нь ажиллав.

Тодруулбал,

  • Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3-р хэсэгт айлын хашаа усанд автсан дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан 7 тонн ус,

  • Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад дүүргийн Онцгой байдлын хэлтэс, тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн алба хаагчид ажиллан 800 тонн ус,

  • Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа орчимд айлуудад шар ус орсон дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан, 37 тонн ус,

  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар байрны урд хэсэгт шар ус тогтож, иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан 22 тонн ус,

  • Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, “Хилчин” хотхоны хойно айлын хашаанаас тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 4 тонн ус,

  • Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын 71 дүгээр байрны урд ГУББГ-аас албан хаагчид 36 тонн ус тус тус соруулсан.

Мөн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны арын гудамжинд далан хальж, айлын хашаанд ус орсон гэх дуудлага, мэдээллийн дагуу ГУББГ-аас үзлэг шалгалт хийж, зөвлөгөө өгөөд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нүүрсний экспорт буурсан ч уул уурхайн нийт орлого өсөв саяхан Улсын хэмжээнд 14.9 сая төл хүлээн авч, бойжилт өмнөх оноос өсөв 2 мин “Номын баяр” 37 дахь удаагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана 3 мин Сонгуулийн ерөнхий хороо “Номын баяр”-т сонгогчдын боловсролыг түгээж оролцоно 5 мин Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан биеийн тамир, спортын чиглэлээр шинэ санаачилга хэрэгжүүлнэ 6 мин Унгарын “Шударга ёсны байгууллага” хиймэл оюунд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлжээ 9 мин Зуслангийн байшин түрээслэх нэрийдлээр залилах хэрэг гарч болзошгүйг анхаарууллаа 10 мин Азийн шилдэг дуу хоолойн төлөө Монгол залуус өрсөлдөнө 11 мин Ашиглалтын шаардлага хангахгүй байршлуудад дахин төлөвлөлт хэрэгжүүлж байна 12 мин Хүүхэд, залуусын дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгааг судалгаа анхаарууллаа 13 мин Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх асуудлыг нэг номерт барих ёстой 15 мин Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий сайдын гэр бүлийг үл тэвчих шалтгаан болов 39 мин Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 33000 иргэн гарын үсгээ зураад байна 3 цаг 48 мин ОУВС Пакистанд тусламж үзүүлснийг Энэтхэг эсэргүүцэж байна 3 цаг 57 мин Путин Истанбул дахь энхийн хэлэлцээнд оролцохгүй 3 цаг 58 мин Онцгой алба хаагчдын 15 хос нийслэлийн хуримын ордонд гэр бүлээ батлууллаа 4 цаг 2 мин Өнөөдөр болох үйл явдлуудыг танилцуулж байна 4 цаг 3 мин Тавдугаар сарын 15-16-нд Хангай болон төвийн нутгаар нойтон цас, шуургатай байхыг анхааруулж байна 4 цаг 4 мин Тавдугаар сарын 15-нд цахилгааны түр тасалдал хийгдэх хуваарь 4 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 4 цаг 7 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба... Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа...
Top