x

Монгол Улсад хорт хавдрын эм, оношилгоог сайжруулахын тулд “АТОМ” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

“Эмийн үнийн өсөлтийн шалгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хуралдаанаар бага болон дундаас доош орлоготой орнуудад хорт хавдраас үүдэлтэй дарамт, нас баралтыг бууруулах, хавдрын зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмж, хэрэглээг сайжруулах зорилготой “АТОМ” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжихээр болсон тухай танилцуулга, мэдээлэл хийв.

Уулзалтад тус Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Жаргалмаа болон “ATOM” хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Данни Миллер, зөвлөх Сумитра Кришнамурти болон Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

“ATOM” хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Данн Арнольд Миллер хөтөлбөрийн талаар танилцууллаа. Тэрбээр, Хавдрын хяналтын олон улсын холбоо /UICC/ бага, дундаас доош орлоготой улс орнуудад хорт хавдрын зайлшгүй шаардлагатай эм, оношилгооны хүртээмжийг сайжруулах, эдгээр эмийг үр дүнтэй ашиглах чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор “АТОМ” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй юм. Хавдрын хяналтын олон улсын холбоо нь 90 жилийн түүхтэй, эгнээндээ 172 улс орны 1150 гаруй байгууллагыг нэгтгэсэн, хорт хавдрын эсрэг үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хэмжээний томоохон байгууллага бөгөөд Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төв, Хавдрын үндэсний зөвлөл, Хавдар судлалын сувилахуйн нийгэмлэг гишүүн нь юм. Монгол Улсын хувьд хавдарын өвчлөл өндөр, эмийн чанар, хүрэлцээ сайн биш байна. Дэлхий нийтэд хавдрын эсрэг 100 гаруй эм гарснаас Монголд 30 гаруйг л хэрэглэж байгаа учраас уг хөтөлбөр хэрэгжсэнээр хорт хавдрын эмийг боломжийн үнээр худалдан авах, хүртээмжийг нэмэгдүүлэх, оношлогооны технологи, эмнэл зүйн арга нэвтрүүлэх боломж нэмэгдэнэ гэж байлаа.

Мөн тэрбээр цааш нь, Хавдрын хяналтын олон улсын холбооноос сонгож авсан 46 улсын 2,6 тэрбум хүнээс 2020 онд 3,5 сая нь хавдараар өвчилж, 2,3 сая нь нас баржээ. Харин 2040 онд гэхэд 4 сая хүн хавдараар өвчлөх эрсдэлтэй гэсэн судалгааг хийжээ. Тиймээс бага, дундаас доош орлоготой улс орнуудад хавдарын чанартай эмийг, хамгийн чанартай үнээр нийлүүлэх зорилт тавьж байна гэв.

Уулзалтад оролцогчид, “АТОМ” хөтөлбөр нь ДЭМБ-аас гаргасан зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт болон бага болон дундаас доош орлоготой орнуудын нас баралт өндөртэй  хавдрын өвчлөл тэр дундаа эхний ээлжинд хөхний хорт хавдрын эмчилгээнд нэн тэргүүнд анхаарч байна. Хэд хэдэн шалгуураар гишүүн орнуудаас 46 улсыг сонгон авсныхаа 10-т нь чадавх бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд эдгээр улсаас эхний ээлжинд Монгол, Эль Сальвадор, Замби гэсэн гурван оронд үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болжээ. Манай улсын хувьд эмийн үнэ, чанартай холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд олон улсын байгууллагын шууд худалдан авалтын тогтолцоог нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хийж буй учраас уг хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хорт хавдрын эсрэг чанартай эмийг хямд үнээр авах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа талаар ярилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 57 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 1 цаг 59 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2 цаг 2 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2 цаг 2 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2 цаг 5 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2 цаг 6 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2 цаг 9 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2 цаг 11 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2 цаг 14 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2 цаг 17 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2 цаг 21 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 4 цаг 3 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 4 цаг 14 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 4 цаг 15 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 4 цаг 16 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 4 цаг 19 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 4 цаг 21 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 4 цаг 22 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 4 цаг 26 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 6 цаг 5 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top