x

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчид шинэ супер "хонгил"-ын систем угсарч өгөх гэж байна

"Улс төрийн захиалгаар хүссэн үр дүнг гаргаж өгдөг шүүхийн систем угсрах гэж байна"

Өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар Авлигын дагнасан шүүх байгуулахаар болсон ба авлигын дагнасан шүүх байгуулагдах хүртэл "авлига албан тушаалын гэмт хэрэг"-ийг анхан шатны шүүхээр шийдвэрлэхгүй шууд давж заалдах шатны шүүхээр хэргийг шийдвэрлэдэг байх тухай мэдээлсэн билээ. 

Тэгвэл энэ шийдвэрийн талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Ардчилсан намын байр суурийг илэрхийллээ. 

Тэрээр "Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбоотой мэдээлэл хийе. Хууль зүйн сайд шүүхийн тогтолцоонд өөрчлөлт оруулах санаачилга гаргасан байна. Тодруулбал, Авлигатай Тэмцэх Газрын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой авлигын дагнасан шүүх байгуулах талаарх санаачилгыг гаргажээ.

Монголд авлига хавтгайрсан, ужгирсан нь тодорхой. Өнөөдөр эрх мэдэлд байгаа хүмүүс сүргээрээ хулгай хийж байгаа ийм нөхцөлд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд чиглэсэн ямар ч санаачилгыг эсэргүүцэж, зогсоох сонирхол Ардчилсан намд байхгүй. Гэхдээ авлигатай тэмцэх нэрийн дор өрсөлдөгчөө намнах, улс төрийн өөр үзэл бодолтой хүмүүсийг өрсөлдөөнөөс гаргах, өөрсдийн авлигыг бүдгэрүүлэх оролдлого хийх нь огт шударга зүйл биш.

Засгийн газрын санаачилгын хамгийн аюултай нь бидний олон жил ярьж буй "хонгил" гэдэг зүйлийг маш богино, ахархан, хурдан хугацаанд үр дүнтэй ажиллуулах, шинэ супер хонгилын системийг санаачилж байна. Шууд хэлбэл улс төрийн захиалгаар хүссэн ПиАр-ынх нь үр дүнг гаргаж өгдөг шүүхийн тогтолцоотой болох шийдлийг Засгийн газраас гаргаж байна.

Зимбабве, Афганистан, Малайз, Уганда зэрэг улс 17 улс Авлигын дагнасан шүүхтэй. Тэдгээр улс орнууд Авлигын дагнасан шүүхтэй болсноор "авлига буурсан гэх үнэлгээ огт гараагүй" нь үр нөлөөний судалгаанаас харагдаж байна. 

Харин эсрэгээрээ улс төрийн өрсөлдөгчөө авлигын хэргээр намнахад зориулсан, "богино хугацаанд сонгуулийн цикл дотор улс төрчид нэг нэгнээ намнадаг, гар хөл нь болдог шүүхийн тогтолцоотой болсон байна" гэх үнэлгээ гарсан байдаг.

Энэ улс оронд шүүхийн систем иргэний эрхийг хамгаалахад зориулагдсан байдаг болохоос биш хэн нэгэн эрх мэдэлтэн өөрөөсөө өөр үзэл бодолтой хүнийг үтэр түргэн там руу нь илгээх, дууг нь хаах "хонгил" байж болохгүй.

Авлигатай Тэмцэх Газрыг дээд шүүхэд төвлөрүүлэх замаар Монгол Улсын Ерөнхийлөгч хамгийн том эрх мэдэлтэн болж хувирна.

Ерөнхийлөгчийн гарт дээд шүүх гэдэг алх бариулбал бүх улс төрийн эрх мэдэлтэн хадаас болж хувирна. Үзэл бодол нь зөрүүтэй хэн дуртай албан тушаалтнаа тэр алхаараа балбана гэсэн үг. Үе үеийн Ерөнхийлөгчийн зүгээс ийм далд санааг хөшигний ард гаргадаг байсан.

Энэ санаачилгыг өмнө нь болохгүй гэдэг дуу хоолойг ХЗДХЯ-ны зүгээс дэвшүүлж, үүнд болгоомжтой хандах ёстой гэдэг санаачилга гаргадаг байсан.

Харамсалтай нь энэ удаа ХЗДХЯ-наас энэ санаачилгыг гаргалаа. Өөрөөр хэлбэл одоогийн Ерөнхийлөгчид маш хурдтай ажилладаг богинохон супер хонгил угсрах боломжийг бий болгож өгөх гэж байна. Энэ хил хязгаарыг өнөөдрийн эрх баригчид задалж байна. Үүнийг эргэж хараасай" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 1 цаг 4 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2 цаг 6 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2 цаг 9 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2 цаг 9 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2 цаг 12 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2 цаг 13 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2 цаг 16 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2 цаг 18 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2 цаг 21 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2 цаг 24 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2 цаг 28 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 4 цаг 10 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 4 цаг 21 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 4 цаг 22 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 4 цаг 23 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 4 цаг 25 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 4 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 4 цаг 29 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 4 цаг 33 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 6 цаг 12 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top