x

Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх иргэдийн санаачилга Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх татварын цогц шинэчлэлийн эхлэл боллоо

Монгол Улсын иргэн Раднаабазарын Цэндсүрэнгээс “D-өргөдөл” системд гаргасан “Цалинтай ээж гэж нэрлэгдэж буй 50.000 төгрөгийг нэмэхийг Та дэмжиж байна уу” гарчигтай цахим өргөдөл 100.000-аас дээш иргэдийн санал авсныг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Уг нийтийн өргөдөл болон үүний өмнө тус бүр 100 мянгаас дээш иргэний дэмжлэг авсан Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувь хэмжээг нэмэх, Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг өөрчлөх талаар нийтийн өргөдлүүд татварын цогц шинэчлэл хийх ажлын эхлэл болж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглээд, УИХ, Засгийн газар уг асуудлаар хамтран ажиллаж байгааг дуулгалаа.

УИХ-ын дарга 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 37 дугаар захирамж гаргаж, Татварын орчинд дүн шинжилгээ хийх, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэл хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулан байгуулсан билээ.

УИХ-ын дарга, Ажлын хэсэг татварын асуудлыг сууриар нь эргэж харах зайлшгүй шаардлагатай байна. Бодит шаардлагад үндэслэсэн иргэдийн өргөдлийг Байнгын хороо, чуулганаар хэлэлцэж байгаа нь өөрөө ардчилал бөгөөд Ард түмэн “засаглах” эрхээ хэрэгжүүлж байгаагийн илэрхийлэл юм. Тиймээс хуулийн шаардлага хангасан дээрх 3 өргөдлийн талаар Та бид холбогдох журмын дагуу хэлэлцэж, шийдвэр гаргаж, иргэддээ хариуг нь өгөх ёстой гэдгийг онцлон тэмдэглэе гэлээ.

Мөн парламентын ардчиллыг төгс утгаар нь төлөвшүүлэх хамгийн үнэ цэнэтэй асуудал бол иргэдийн дуу хоолой, хүсэл тэмүүллийг сонсох, оролцоог хангадаг байх явдал гээд, иргэдийнхээ эрхийг хүндэтгэж, судалгаа тооцоолол, бодит мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргадаг байх ёстой хэмээн анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар “D-өргөдөл” системд 549 иргэн 630 нийтийн өргөдөл санаачилснаас, 111 иргэний 120 нийтийн өргөдөл шаардлага хангасан тул албан ёсоор байршуулаад байгаа юм. Эдгээр өргөдлүүдэд давхардсан тоогоор 518 мянган иргэн гарын үсэг зурж баталгаажуулан санал өгчээ. Эдгээрээс 3 өргөдөл 100.000-аас дээш санал аваад байна хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (172.69.252.157)
    НӨАТ ын буцаан олголтын 5 хувин оронд энэ олон суурь хураамжуудын асуудлыг шийдвэрлэмээр байна.
    2023 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.69.252.155)
    Хуульгүй суурь хурамжуудыг цэгцэлж шийдвэрлэх шаардлагатай байна.
    2023 оны 11 сарын 26 | Хариулах
  • Zochin (172.69.252.155)
    Fhjkkkbggj hikejhsjsjw. Hjwkiwkwlskbbbbjlsksnnejejsjjkekdkdknbhjkkkk hh kkk hh ghjn
    2023 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.69.252.170)
    Суурь хураамжууд нэртэй татварыг ???
    2023 оны 11 сарын 25 | Хариулах
  • Zzochin (172.69.252.171)
    Dan ylanguya MAN
    2023 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (172.69.252.170)
    Хуульгүй суурь хураамжийг яах вэ???
    2023 оны 11 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 1 цаг 1 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2 цаг 4 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2 цаг 6 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2 цаг 7 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2 цаг 9 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2 цаг 11 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2 цаг 13 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2 цаг 16 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2 цаг 18 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2 цаг 21 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2 цаг 25 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 4 цаг 7 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 4 цаг 18 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 4 цаг 19 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 4 цаг 21 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 4 цаг 23 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 4 цаг 25 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 4 цаг 26 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 4 цаг 31 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 6 цаг 10 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top