x

2024 оны УИХ-ын сонгуульд Лу.Гантөмөр намаа удирдаж орно

Сүүлийн үед АН-ын дарга Лу.Гантөмөрийг солих нь, нэр бүхий улстөрчид АН-ын дарга болохоор зүтгэж байна гэх мэдээлэл цацагдах боллоо. Нийгэмд “АН ахиад л бужигнах нь…” гэсэн ойлголтыг төрүүлж байна.

Энэ асуудлаар АН-ын даргын зөвлөх Э.Галбадралаас тодрууллаа.

-АН дахиад л бужигнах нь, даргыгаа солих нь, Лу.Гантөмөрийн оронд эдгээр улстөрчид яригдаж байна гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Хэр бодитой мэдээлэл вэ. АН-ын дотоодод юу болж байна. АН-ын даргын зөвлөхийн хувьд тодорхой мэдээлэл өгөөч?

-Ийм худал мэдээлэлд шулуухан хариулах нь зөв байх. Бид хууль дүрмийн дагуу л ажиллах ёстой. АН-ын дүрэмд “АН-ын дарга нь хоёр шалтгаанаар ажлаа өгнө. Нэгдүгээрт өөрийн хүсэлтээр, хоёрдугаарт сонгуулийн үр дүнгээр ажлаа өгнө” гэж. Ердөө л энэ. Миний ойлгож байгаагаар Гантөмөр дарга ажлаа өөрийн хүсэлтээрээ өгөхгүй нь тодорхой. Тэгэхээр наад яриа чинь оргүй худал мэдээлэл болж байгаа юм. Сонгууль болоогүй учраас хоёр дахь шалтгаан мэдээж байхгүй. Тэгэхээр АН-ын дарга одоо шинээр сонгогдох боломжгүй. Асуудлыг ингэж л харж байна.

-Тэгээд ямар зорилготой ийм худлаа мэдээллийг нийгэмд тарааж байна вэ?

-Ер нь АН-ын талаар худлаа мэдээлэл бэлтгэж, түүнийгээ нийгэм рүү шидэж, тэр дундаасаа ашиг хонжоо хайдаг байхыг үгүйсгэх аргагүй л дээ. Тийм л явуулга, гүтгэлгийн нэг хэсэг юм шиг. Миний хувьд АН-ын дотоод асуудлыг эв найрамдалтай байлгахад чадлын хэрээр анхаарч, оролцож ирсэн. Үр дүн ч гарсан.

АН асуудлаа Шүүх дээр бүрэн шийдүүлсэн. Дотоодод үүсээд удсан талцал хуваагдал, эрх ашгийн зөрчилдөөнүүдээ нэг талдаа гаргаж, Их хурлаа хийж, Намын даргыгаа санал нэгтэй сонгосон. Бүтцийн бүх л байгууллагууд нь өнөөдөр жигдэрч ажилдаа ороод явж байна. Нийгэм рүү шидээд байгаа шиг хоорондоо муудалцаад, өмнөх шиг хүнд байдалд АН-ыг оруулах ухамсар намын удирдлагын бүх түвшинд байхгүй. Эрх баригч МАН-д бол үүнээс ч илүү зовлон бий. Гэвч нам гүм л “үзэлцэцгээж” байгаа биз дээ. АН-ыг болохоор асуудал бүрийг нь тэмээ чинээ томруулж нийгэмд харагдуулдаг. Энэ нь хэнд ашигтай байдаг юм бэ. Үүнийг ардчиллыг дэмжигсэд, Ардчилсан намын гишүүд маань хэрсүүгээр тунгаах хэрэгтэй. Яг өнөөдөр зарим нэг хэвлэлээр гараад байгаа шиг АН-ын дарга Лу.Гантөмөрийг солих, шинэ даргатай болох тухай асуудал огт байхгүй. Энэ хүн АН-ыг удирдаж сонгуульд орно.

-Тантай уулзсаных улс төрийн хүрээнийхэн л мэдэх, бусад хүмүүс бол төдийлөн анзаардаггүй нэг зүйлийг асууж тодруулья?

-Юу юм бол доо…

-Та чинь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн улс төрийн намууд хариуцсан зөвлөхийн албан тушаалтай байх аа?

-Тийм ээ.

-Аа бас давхар АН-ын даргын зөвлөх юм байна?

-Бас тийм, юу нь болохгүй байна. Би чинь АН-ын ҮБХ-ны гишүүнээр удаж байгаа шүү дээ.

-Тодорхой хүрээнд энэ хүн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх байж… гэсэн яриа байдаг?

-Монгол Улсын Ерөнхийлөгч нь нам бус, ард түмний Эв нэгдлийн илэрхийлэгч байна гэсэн Үндсэн хуульд заагдсан эрх, үүрэгтэй. Тийм болохоор УИХ-д суудалтай намуудаас орон тооны болон орон тооны бус зөвлөхүүдийг томилсон. Тэдний л нэг болж миний бие Ерөнхийлөгчийн “Улс төрийн намууд хариуцсан зөвлөх”-өөр ажиллаж байна. Эв нэгдлийг энэ улс оронд хангах үүрэгтэй Ерөнхийлөгчийн дэргэдэх төрийн бүтцийн нэгэн эд эс болж шүү дээ.

-Тэгвэл өнгөрсөн жилүүдэд тарж бутрах шахсан АН-ыг дотооддоо учраа олоход таны оролцоо өндөр байжээ гэж ойлголоо?

-Миний хийх ёстой ажил. Улс төрийн хүрээнд тухайн үед юу болсныг, миний үүрэг ямар байсныг мэдэх хүмүүс нь мэдэлгүй яах вэ дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс АН-ын эв нэгдэлд их анхаарсан. Үүрэг нь ч тийм юм. Түүний амнаас “Монголын улс төрийн хамгийн том сөрөг хүчин ийм баймааргүй байна. Арай дэндлээ. Эв нэгдэл өнөөдөр хамгийн чухал” гэдэг үг их гарсан. Энэ үгийг АН, МАН-ын цөөнгүй улстөрчид сонссон байх. Миний хувьд ажил үүргийнхээ дагуу АН-ынхаа олон ч хүнтэй уулзсан, ярилцсан, бүтэх бүтэхгүй олон яриа хэлцлийн дундуур явсан. Эцсийн үр дүн нь гарсан. Миний гэхээсээ АН-ын нөхдийн маань хичээл зүтгэл, оролцоо их байсныг хэлэх ёстой. Ямар ч байсан АН асуудлаа Дээд Шүүх дээр шийдүүлж, бүх талууд нэг танхимд сууж байгаад Их хурлаа хийж, нэгэн дуугаар АН-ын даргаар Лу.Гантөмөрийг сонгосон. Ингээд том зорилгынхоо зам дээр АН гарсан. Өнгөрсөн хугацааны АН доторх зовлон бэрхшээл, харилцан буулт, сайхан ойлголцолыг би мэдэж байгаа учраас одоо АН-ыг дахин хагаран бутрахыг хармааргүй байна. Тийм учраас өнөөдөр ярьж байна. Өнөөдөр “АН-ын дарга солигдоно” гэсэн явуулга, худлаа мэдээлэл АН-д хэрэггүй. Харилцан ойлголцол, эв нэгдэлд хүрэх гэж ямар их бэрхшээлийг туулснаа санацгаа, бүгд мэдэж байгаа шүү дээ. Энэ бүхэн ганц АН-ын хэрэг биш. Монголын ардчиллын хувь заяаны асуудал шүү гэдгийг л хэлэх байна.

Эх сурвалж: iSee.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.171)
    Энэ нөхөр юугаа мэдхэвдээ, энэний хэлснээр ч бодохгүй
    2023 оны 11 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 59 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2 цаг 1 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2 цаг 3 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2 цаг 4 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2 цаг 6 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2 цаг 8 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2 цаг 10 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2 цаг 13 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2 цаг 15 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2 цаг 18 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2 цаг 22 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 4 цаг 4 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 4 цаг 15 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 4 цаг 17 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 4 цаг 18 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 4 цаг 20 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 4 цаг 23 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 4 цаг 24 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 4 цаг 28 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 6 цаг 7 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top