x

Удахгүй болох жагсаалуудыг МАН-ын тойргийн гадна гарсан гишүүд зохион байгуулах сурагтай!

Удахгүй жагсаал болно гэж зарим хэвлэл мэдээлэл, цахим орчинд мэдээлж байна. Өнгөрсөн жилийн өдийд иргэд, залуучууд нүүрсний хулгайч нарыг ил тод болгож, хариуцлага тооц гэж олон хоног төв талбайд жагссан. Тэр хэв маягаар ирэх 12 дугаар сард улс төрийн янз бүрийн эрх ашгийн нөлөөлөл орсон цөөнгүй жагсаал болох нь тодорхой. Харин хэн, хаанаас зохион байгуулах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Гадуур хөвөрч буй мэдээллээс харахад удахгүй болох жагсаалыг Ардчилсан намын зүгээс зохион байгуулна гэдгийг дурджээ. Гэхдээ энэ бол цахим орчинд явдаг бодит бус мэдээлэл. Харин бодит үнэнд ойртсон мэдээллийг улс төрийн хүрээнийхэн болоод иргэний нийгмийнхэн хэлэх боллоо. Удахгүй болох жагсаалуудыг АНбиш МАН-ын тойргийн гадна гарсан гишүүд зохион байгуулна гэдгийг тэд хэлж байна. Ардчилсан намын хувьд дотоод асуудлаа саяхнаас нэг юм шийдэж, учир начраа ололцож яваа улс төрийн хүчин. Удахгүй сонгууль болох дөхсөн тул намын бүтэцдээ анхаарч байгаа. Тэд жагсаал зохион байгуулъя гэсэн ч санхүүгийн болоод улс төрийн нөхцөл байдал хязгаарлагдмал байна. Тэр дундаа сонгууль дөхчихсөн энэ үед жагсаал санхүүжүүлэн, зохион байгуулж байхаар намын бүтэц, эв нэгдэлдээ цаг зав, хөрөнгө хүчээ зориулъя гэж ажиллаж байгаа нь тодорхой. Тэгвэл удахгүй болох жагсаалыг хэн зохион байгуулж, санхүүжүүлэх вэ. Хэн улс төрийн тоглолтыг эхлүүлэх вэ гэдэг нь сонирхол татаж буй. МАН-ын тойргийн гадна гарсан улстөрчид өмнөх болон одоогийн парламентаас цөөнгүй бий. Мөн ирэх сонгуулиар тойрогт болон намын жагсаалтаар өрсөлдөх боломж нь хаагдсан, бүр намаасаа хөөгдсөн гэх МАН-ын улстөрчид цөөнгүй.

Тухайлбал, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан, Г.Амартүвшин, Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Ц.Мөнх-Оргил, Ц.Даваасүрэн, Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Г.Ганболд, Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар, Н.Энхболд нарын гишүүд байна. Эдгээр гишүүдийн зарим нь УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн. Зарим нь одоо хуулийн байгууллагаар шалгагдаж яваа. Дийлэнх нь МАН-ын нэрээр дахин улс төрд гарч ирэх боломжгүй нэг ёсондоо тойргийн гадна гарсан гишүүд хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байна.

Эдгээр улстөрчид удахгүй болох жагсаалын гол авторууд нь байхыг ч үгүйсгэхгүй гэж байна. Ямартай ч ирэх сард улс төрийн халалт, нийгмийн бухимдалтай зэрэгцсэн хэд хэдэн жагсаал болох нь гарцаагүй үнэн. Тэр бүхний цаад зорилго юу байна, хэн зохион байгуулж, хэнийг өмнөөсөө турхирч байгааг бид хэрсүү ажиглах л үлдлээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 1 цаг 2 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2 цаг 4 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2 цаг 7 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2 цаг 7 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2 цаг 10 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2 цаг 11 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2 цаг 14 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2 цаг 16 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2 цаг 19 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2 цаг 22 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2 цаг 26 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 4 цаг 8 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 4 цаг 19 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 4 цаг 20 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 4 цаг 21 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 4 цаг 23 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 4 цаг 26 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 4 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 4 цаг 31 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 6 цаг 10 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top