x

П.Сайнзориг: Такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахад 5-10 сая төгрөгийг хураамж төлнө

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр орон нутагт такси үйлчилгээний хураамжийг нэмэх болон цэгцлэх асуудлын талаар хэрхэн тусгасан талаар ярилцав.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 

-Хуулийн төслийн 29.1.4 дэх зүйлд зааснаар орон нутагт такси үйлчилгээний тэмдэгтийн хураамжид 5-10 сая төгрөг төлбөл үйлчилгээ тарж унана. Энэ ямар учиртай заалт вэ?

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан:

-"Сүүлийн үед хүн болгон зүүн болон баруун гарын хүрдтэй машинаар такси үйлчилгээ эрхэлдэг болоод байна. Энэ үйлчилгээтэй холбогдсон гэмт хэргийн тоо их болсон. Үүнийг цэглэхийн тулд бүртгэлтэй болгох юм. Жишээлбэл такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг томоохон ААН-д тендерийн журмаар өгөх эсвэл төр, хувийн хэвшлийн түншлэлээр, эсвэл томоохон компанид лизингээр өгч UB cab, Uber шиг эзэнтэй болгохгүй бол гарч байгаа гэмт хэрэгт ямар ч эзэн байхгүй. 

Орон нутгаас Улаанбаатар хотод ирж такси үйлчилгээ эрхлэх явдал газар авсан. Хүчирхийлэл, дээрмийн гэмт хэрэг такситай холбоотой гарч байгаа учраас цэгцлэхээр уг заалтыг оруулсан" хэмээн хариуллаа.

Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд сүүлийн таван жилд 3,119 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Улаанбаатарт 2,940 нь гарчээ. Үүнээс 2,636 гэмт хэрэгт таксины жолооч холбогджээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 

-Бүртгэл, хяналт, зохион байгуулалтыг тусгай хуулиар зохицуулж болох байх, хийх ёстой зөв. Орон нутагт такси үйлчилгээ эрхлээд олдог орлогоос нь давсан хураамж авахаар мянган чадалтай компани ороод хэрэггүй. Хөдөлгөөний эрчим, хүн ам ихтэй Дархан, Эрдэнэт, Улаанбаатарт такси үйлчилгээний хураамжийг нэмж болно.

Харин Говьсүмбэрт такси үйлчилгээ эрхлээд өндөр орлого олох уу? Иргэдэд үйлчилж байгаа үйлчилгээг хураамжийн асуудлаас болж устгаж байна. 

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг:

-"Энэ удаагийн улсын тэмдэгтийн хураамж 5-10 сая төгрөгийг зөвшөөрөл олгохдоо нэг удаа авах юм, өдөр бүр авахгүй.

Нийтийн тээвэр, такси үйлчилгээг зохицуулалттай явуулах асуудал Засгийн газрын бодлогын түвшинд яригдаж байгаа учир энэ заалтыг оруулсан.

Такси үйлчилгээг дагасан олон гэмт хэрэг гарч байгаа. Үйлчлүүлэгч нь хохирохоос гадна таксинд явж байгаа хүн өөрөө амь насаа алдах, хүчиндүүлэх асуудал бий. Үүнийг зөв зохицуулалтад оруулах юм.

Такси үйлчилгээг UB cab шиг программ хангамж буюу иргэдийг нэгтгэсэн байдлаар зөв зохион байгуулах боломж бий" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2 цаг 29 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 3 цаг 31 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 3 цаг 34 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 3 цаг 35 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 3 цаг 37 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 3 цаг 38 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 3 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 3 цаг 43 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 3 цаг 46 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 3 цаг 49 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 3 цаг 53 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 5 цаг 35 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 46 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 5 цаг 47 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 5 цаг 48 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 5 цаг 51 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 5 цаг 53 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 5 цаг 54 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 5 цаг 58 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 7 цаг 37 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top