x

Монголчууд Ява аралд довтолсон нь

МОНГОЛЧУУД ЯВА АРАЛД ДОВТОЛСОН НЬ

1289 онд Хубилайн элч Мэн Ци Ява аралд очжээ. Хинду-Буддист холимог шүтлэгтэй Сингасари (Singhasari) гэх хаант улс тэнд ноёрхож байв. Энэ хаант улсын сүүлчийн хаан Кэртанагара (Kertanagara) элчийн шаардлагыг үл зөвшөөрсөн төдийгүй доромжилжээ. Чухам энэ авир нь Хубилай тийш цэрэг мордуулах шалтгаан болсон байна. Цэргийн ерөнхий жанжин Шиби цэрэг хуралдууллаа. 

Монгол цэргийн довтолгоог Малаккын хоолойгоор давшина гэж төсөөлсөн Кэртанагара тийш нь их хүч илгээжээ. Гэтэл уйгар үндэстэн Икэмүс-ээр толгойлуулсан Хубилайн флот Ява руу шулуун замаар орж ирэх нь тэр. 

1292 онд 20 мянган хүнтэй арми Цуаньжоу-аас (Quanzhou) гарлаа. Хуурай цэргийг удирдаж байсан Гао Син 1293 оны эхээр Явад газардав. Хамаг цэргээ Ява арлаас хол илгээсэн Кэртанагара гарах газаргүй болжээ. Тэрээр хүчирхэг арми флоттоо тулгуурлан Малайн арал, Бали арал, Суматри арлын хойд хэсгийг буюу Ява-д үл хамаарах олон газрыг түрэмгийлэн эзэлсэн байсан учир орон нутгийн феодолууд түүнийг үздэггүй байв. Тэдний нэг болох Кэдири (Kediri) хаант улсын толгойлогч Жаяакатван (Jayakatwang) монголчуудын довтолгоог далимдуулан Сингасари руу дайран хаан Кэртанагараг алжээ. 

Кэртанагара улсын төрийн эрх мэдэл ханхүү Вижая*-д (Wijaya) ирлээ. Тэрээр эцгийг нь алсанд өшөө хорсол зангидан монголчуудын эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, хариуд нь Жаяакатвангийн* эсрэг байлдахад нь туслахыг гуйсан байна. Кэдир улсын боомт болон орон нутгийн газрын зургийг ханхүү монголчуудад гардууллаа. Монголчууд тэдний гуйлтыг зөвшөөрч Кэдир рүү довтлон долоо хоногийн дотор цэргийг нь бут цохижээ.

Мажапахит хот (Majapahit) орон тэнд монголчуудад дагаар орж, их хаан Хубилайг албан ёсоор хүлээн зөвшөөрнө хэмээн Вижая амлаад үүний тулд бие хамгаалалтад зориулан үл зэвсгэлсэн 200 цэргийг өөрт нь гаргаж өгөхийг хүсчээ. Шиби ноён ямар ч харгүйгээр хүсэлтийг зөвшөөрөв. Вижая замдаа хамгаалалтын цэргүүдийг устгаад Монголын гол хүчийг сэмээр бүсэлжээ. Түүний гэнэтийн довтолгоон маш амжилттай болж, Шиби азаар амь мултарсан байна. Монголчууд гурван мянган хүнээ алдлаа. Урт зам явган туулж, эрэгт хүлээж буй усан флоттоо арай гэж хүрэв. Цааш хэрхэх тухай удтал маргалдсан ч нэгэн шийдвэрт хүрч чадсангүй. Эцэст нь усан онгоцондоо сууцгааж ирсэн газар руугаа буцжээ.[i]

Вижая ийнхүү Мажапахитын хаант улсыг Ява арлын зүүн хэсэгт байгуулсан ба зуу гаруй жил оршин тогтнохдоо өнөөгийн Индонезид хамаарах ихэнх газар нутгийг өөртөө нэгтгэжээ. Харин бууран доройтох үедээ далайчин португальчуудад хялбар олз болсон юм.

* Вижая, Радэн – Явагийн хаан (1293–1309). Мажапахит Эзэнт улсыг үүсгэсэн.

* Жаяакатван (? - 1293) Ява арлын Кэдир улсын хаан

[i]История Востока (в 6 т.). Т.II Восток в средние века— («Восточная литература» РАН, Москва, 2002) [History of the East (in 6 volumes). Vol. II East in the Middle Ages - ("Eastern Literature" RAS, Moscow, 2002)]

Б.Баабар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2 цаг 26 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 3 цаг 28 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 3 цаг 31 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 3 цаг 31 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 3 цаг 34 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 3 цаг 35 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 3 цаг 38 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 3 цаг 40 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 3 цаг 43 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 3 цаг 46 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 3 цаг 50 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 5 цаг 32 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 43 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 5 цаг 44 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 5 цаг 45 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 5 цаг 48 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 5 цаг 50 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 5 цаг 51 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 5 цаг 55 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 7 цаг 34 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top