x

Н.Алтанхуяг: Батлан хамгаалахын сайдад арга хэмжээ ав!

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэцийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Та нар юу хийж байгаа юм бэ? Төсвийн мөнгөөр л сонгуульд бэлдээд байх юм. Батлан хамгаалахын сайд нь "тэр цэрэг ямар байсныг би мэднэ" гэх юм. Сайдын мэддэг нэг ч цэрэг байхгүй шүү. Хүүхдээ цэрэгт явуулсан болохоос оршуулгын газар явуулаагүй юм байгаа биз дээ. Сайддаа арга хэмжээ авахгүй юм уу?

Төсвийг нохой амаар нь нийлүүлээд л хаялаа. Төсвийн хууль бол Монголыг дампууруулах хууль. Төрийн өмчийн өчнөөн байшин сав барих гэж байгаа нь ахиад л зардал өсгөж байна. 

Монголбанкны мөнгөний бодлого Төсвийн бодлоготой чинь уялдаагүй. Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санг алаад идчихсэн. Ирээдүйн өв сангаас хүүхдийн мөнгө баахан авч идчихээд түүний үлдэгдлийг өсгөхгүй байгаа. Зөвхөн ханшийн уналтаас 700 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа. Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар хоёрын үгийг бурхны үг гэж ойлгоод байгаа юм уу. Улсыг дампууруулж байна. Танай бүлэг авч хэлэлцээч ээ. 

Хотын дарга болсон Х.Нямбаатар шударга ёс тогтоож өгнө гэсэн нөхөр одоо түгжрэл янзлах гээд явж байна. Би бас Хууль зүйн байнгын хорооны гишүүн. Овоо юм хийх байх гэсэн хаячхаад алга боллоо. Захиргааны хуулиар юм шийдэх гээд байна. Танай бүлэг энэ дээр хуралдаач ээ. 

Г.Занданшатар дарга аа 100 мянган хүний санал яасан бэ? Түгжрэл, гэр хорооллыг дахин шинэчлэх асуудлыг шийдэх гэж байгаа нь зөв ч торгоно, хорино гэсэн арга зам нь буруу байна. Зах зээлийн эдийн засгийн арга механизмаар шийдэх хэрэгтэй. Ардын намын бүлгээс би гуйж байна. Нэгнийхээ тойрог дээр очоод нөгөөдхөө муулаад л ажиллаад байх юм" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 5 цаг 15 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 6 цаг 18 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 6 цаг 20 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 6 цаг 21 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 6 цаг 23 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 6 цаг 25 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 6 цаг 27 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 6 цаг 30 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 6 цаг 32 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 6 цаг 35 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 6 цаг 39 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 8 цаг 21 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 8 цаг 32 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 8 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 8 цаг 35 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 8 цаг 37 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 8 цаг 40 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 8 цаг 40 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 8 цаг 45 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 10 цаг 24 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top