x

УИХ-ын дарга Г.Занданшатар Ротари байгууллагын ерөнхийлөгч Гордон МакИналиг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр (2023.11.13) Олон улсын Ротари байгууллагын Ерөнхийлөгч Гордон МакИнали тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Ротари клубууд манай улсын эрүүл мэнд, байгаль орчин, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлдэг хэмээгээд талархал илэрхийлэв. Тэрбээр, Монголын Ротари клуб байгуулагдсанаас хойш 30 орчим жилийн хугацаанд олон зуун залуу манлайлагчид улс орныхоо хөгжил дэвшилд идэвхтэй оролцож ирсэн. Дэлхийн улс орнууд өөр өөрийн онцлог, нөхцөл байдалтай уялдуулан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлж байна. Ардчилал, шударга ёс, эв нэгдэл, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах нь Монгол Улсын Их Хурлын нэн тэргүүний зорилт юм гэдгийг онцлов.

Олон улсын Ротари байгууллагын Ерөнхийлөгч Гордон МакИнали Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх, энх тайвныг хөгжүүлэх зорилгоор анх 1905 онд байгуулагдсан тус байгууллагын өнөөгийн цар хүрээ болоод Монгол дахь үйл ажиллагааны талаар танилцуулав. Тэрбээр, төслийн шугамаар эмнэлгийн тоног төхөөрөмж Монгол Улсад импортлоход татварын асуудал үүсдэг болохыг дурдаж, үүнд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Ротари Интернэшнл бол олон улсын сайн үйлсийн байгууллага бөгөөд хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, энх тайвныг хөгжүүлэх зорилгоор бизнесийн болон бусад мэргэжлийн манлайлагчдыг нэгтгэх зорилготой, улс төрийн болон шашны бус бүх хүмүүст нээлттэй байгууллага аж. Өнөөдөр Ротариан гэж нэрлэгддэг 1.2 сая хүмүүс дэлхийн өнцөг булан бүрд 35,000 гаруй клубд хамаарагдан, нийгэмдээ үйлчилдэг байгууллага юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 6 цаг 48 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 7 цаг 51 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 7 цаг 53 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 7 цаг 54 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 7 цаг 56 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 7 цаг 58 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 8 цаг 0 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 8 цаг 3 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 8 цаг 5 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 8 цаг 8 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 8 цаг 12 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 9 цаг 54 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 10 цаг 5 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 10 цаг 7 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 10 цаг 8 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 10 цаг 10 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 10 цаг 13 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 10 цаг 14 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 10 цаг 18 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 11 цаг 57 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top