x

АН-аас ХҮН руу чиглэсэн “элсний нүүдэл” эхэлжээ

АН-ын “их эвлэрэл” жилийн өмнөөс эхэлсэн ч өнөөг хүртэл дуусдаггүй. Гацаанд орчихоод байна. Ээлжит сонгууль хаяанд ирчихээд байдаг. Генсек нь сураггүй. Бүтцийн өөр бусад албан тушаал ч хоосон хэвээр байна. Энэ нь АН гэдэг том “малгай”-наас гарч чадахгүй, явж зүрхлэхгүй хэдхэн хүнтэй холбоотой аж. Намын дарга, нэмээд гурван том фракц л генсекээ, Нийслэлийн АН-ын даргаа булаалдаад хэдэн сар болчихлоо.

Хамгийн харамсалтай нь энэ зуурт АН-ын рейтинг дээшилдэггүй. Улам доошиллоо. Тэр байтугай, 7-8 аймагт ХҮН-ын дараа орчихсон явж байна. Өөрсдийнх нь хийсэн судалгаа ч үүнийг “хэлээд” эхэлжээ. Үүнийг намынхан нь бүгдээрээ мэдэж байна.

Чухамдаа АН-ын энэ байдал гишүүдийнх нь тэвчээрийг барж эхлэв бололтой. Нэр бүхий зарим залуус нь 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН-аас дэвшихээр яриа тохироо хийгээд эхэлжээ. Өөрөөр хэлбэл, АН-аас ХҮН руу чиглэсэн “элсний нүүдэл” эхэлчих шиг боллоо.

Тэдний хувьд дээр хэлсэнчлэн “... Намын рейтинг өсөхгүй байна. Энэ нь манай нам бүлэглэлээс салж чадаагүй. Сөрөг хүчин байж чадахгүй байна. Намаа аваад явчих шинэ дүр гарч ирсэнгүй” гэцгээж байгаа аж. Нэг хэсэг нь ингээд аргаа олцгоож байна.

Харин АН-даа “үлдэх” гишүүдийн нэлээд нь намынхаа одоогийн удирдлагуудтай “...Тооцоо бодно” гээд эхэлжээ. Тэд мөн л “...АН-ыг бүлэглэл бүрэн эзэлчихлээ. Эднээс салахгүй бол 2024 оны сонгуульд дахиад ялагдана” гэсэн итгэл үнэмшилтэй болцгоожээ. Ийм байр суурьтай АН-ын гишүүд энд тэнд ойр ойр уулзалдах болсон байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр ч ийм уулзалтууд болсон байна.

Тухайлбал, бямба гаригийн орой АН-ынхан уулзаж “...АН бүлэглэлийн үүр боллоо. Лу.Гантөмөр бүлэглэлийн гараас гарахаа болилоо. Генсекээ ч томилж чадахгүй байна. Тэдэнд намын ажлаа, өөрийнхөө эрх мэдлийг даатгаад алга болчих юм. Огцруулахаас өөр аргагүй. Арванхоёрдугаар сарын 6-наас өмнө зарим үйл ажиллагаа зохион байгуулъя” гэж тохирцгоожээ. Энэ хүрээндээ ҮБХ-ны гишүүдийн гарын үсэг цуглуулах, АН-ын “Онц их хурлын төлөө” хөдөлгөөн байгуулах зэргийг ярилцсан байна. Тэдний энэ ажиллагаа тун ойрын үед эхлэх бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 6 цаг 47 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 7 цаг 49 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 7 цаг 52 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 7 цаг 53 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 7 цаг 55 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 7 цаг 57 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 7 цаг 59 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 8 цаг 1 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 8 цаг 4 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 8 цаг 7 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 8 цаг 11 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 9 цаг 53 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 10 цаг 4 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 10 цаг 5 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 10 цаг 7 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 10 цаг 9 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 10 цаг 11 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 10 цаг 12 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 10 цаг 17 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 11 цаг 55 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top