x

Б.Жавхлан: Төсвийн зарлагын 3.4 наяд нь цалин, тэтгэвэр, тэтгэмж шүү

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдах товтой байсан ч хуралдаанаа хийсэнгүй. Харин 2024 оны Улсын төсөв батлагдсантай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос мэдээлэл өглөө. 

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны төсвийн талаар "Хүмүүс сонгууль угтсан төсвийн тэлэлт гэж ярьж шүүмжилж байгаа. Задлаад харвал зайлшгүй нэмэгдэх ёстой цалин, тэтгэвэр, тэтгэмж мөн хууль дагасан өсөлтүүд байгаа юм" гэдгийг онцлов. 

Тэрээр “Жилийн өмнөх энэ үед эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан. ОУВС гэдэг хүнд нөхцөлтэй хөтөлбөрт орох эрсдэл өндөр байсан. Засгийн газраас нэлээд тэмцэл өрнүүлсэн. Үр дүн ч гарсан. Хоёр ч төслийг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улс дефолт зарлах эрсдэлээс бүрэн гарч чадсан. Энэ жил төсвийн орлого багагүй хэмжээгээр давж биелэх нь гэсэн урьдчилсан тооцоололтой болсон. Энэ жил нийт 1.9 их наяд төгрөгийн тодотгол хийсэн.

Монгол Улс түүхэндээ анх удаа давсан орлогоороо тодотгол хийж байгаа нь энэ.

Ирэх жилийн онцлог юу вэ гэхээр цалин хөлсний нэмэгдлийг бүтэн жилээр нь баталгаажуулж төсөвт оруулах юм. Энэ зардал нийтдээ 3.4 их наяд болж байгаа, үүнийг хэн ч халамж гэж хэлэхгүй. Өөрөөр хэлбэл энэ мөнгө бол цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл юм шүү. 

Сонгууль угтаж төсөв тэллээ гэж ярьж, хардаж байна. Тоог харах юм бол нэг талаар ингэж дүгнэж болох хэдий ч задлаад харвал зайлшгүй нэмэгдэх ёстой цалин, тэтгэвэр тэтгэмжийн асуудал бий.

Ирэх жил барилгын материалыг хил дээр шалгах том бүтээн байгуулалтыг барихаар төлөвлөж байна. Эрүүл мэндийн салбарт зураг төсөл нь хийгдсэн бүхий л том эмнэлгийн цогцолборын ажлуудыг хийж байгаа.

Тухайлбал, эрхтэн шилжүүлэх эмнэлэг. Нийт 140 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй энэ ажлыг даруй эхлүүлнэ. Ингээд гурван жилийн дараа үндэсний сайхан эмнэлэгтэй болно. Мөн хавдрын болон халдварын эмнэлгийн дэд бүтцийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 10 цаг 44 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 12 цаг 57 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 13 цаг 7 мин БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв 13 цаг 24 мин Иргэдийн гомдлын дагуу АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шалгаж эхэлжээ 13 цаг 37 мин Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлийг дэмжиж 6000 гаруй хүн гарын үсгээ зураад байна 14 цаг 2 мин Боловсролын 9 чухал үйлчилгээг E-Mongolia-аас 24/7 цахимаар авах боломжтой 14 цаг 20 мин Эдийн засгийн байнгын хороо 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг дэмжлээ 14 цаг 41 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал төв талбайд үргэлжилж байна 14 цаг 56 мин С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 15 цаг 39 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 17 цаг 21 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 17 цаг 25 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 18 цаг 18 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 18 цаг 19 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 18 цаг 19 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 18 цаг 20 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 18 цаг 21 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 18 цаг 22 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 18 цаг 23 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 18 цаг 24 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба... Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд б... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ...
Top