x

Дорнод аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Дорнод аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Энэ үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж, ахуйн нэгж, байгууллагуудын хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг зохион байгууллаа.

Жагсаалын жигдрэлтийн сургуульд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 14 алба, мэргэжлийн 23 анги, ерөнхий зориулалтын 2 анги, тусгай зориулалтын 21 анги, 14 сумын Засаг дарга, Тамгын газрын дарга нарын 684 томилгоот бүрэлдэхүүн, 69 автомашин техник, 312 багаж хэрэгсэлтэйгээр оролцсон юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр Удирдах бүрэлдэхүүний штабын дадлага, Халдварт өвчний дэгдэлтийн үед нэмэлт эмнэлэг дэлгэх үеийн үйл ажиллагаа, Газар хөдлөлтийн гамшгаас эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактик үзүүлэх дадлага сургуулиар үргэлжилнэ.

Хүний хөгжлийн индексээрээ 21 аймагтаа эхний байруудад эрэмбэлэгддэг Дорнод аймаг нь бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүд олонтой. Тэрчлэн ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар, БНХАУ-н ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол аймгуудтай хиллэдэг. Хилийн долоон боомттой, Монгол Улсын Зүүн хойд Азийн орнуудтай холбогдох хамгийн ойрын гарц гэдгээрээ онцлогтой.

Тэр ч утгаараа Дорнод аймагт зохион байгуулагдаж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн штабын дадлага тус аймгийн Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах зорилтын хүрээнд явагдаж байна. Штабын дадлагаар бүх шатны Засаг дарга, удирдах бүрэлдэхүүн хийсвэр цагийн байдал дээр ажиллаж, хамтын ажиллагааг жигдрүүлэх, бэлэн байдал, гамшгийн нөөцийг тодотгох, хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит нөхцөлд ойртуулан турших юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 2 цаг 30 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 2 цаг 31 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 2 цаг 33 мин Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 17 цаг 18 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 17 цаг 20 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 17 цаг 23 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 17 цаг 25 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 17 цаг 29 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 17 цаг 31 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв 22 цаг 38 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна 22 цаг 39 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ 22 цаг 41 мин ЛУИЗ 22 цаг 42 мин Вьетнам “Кажики” хар салхинд бэлдэж, хэдэн зуун мянган хүнийг аюулгүй газарт шилжүүлэв 22 цаг 44 мин О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөлдөгчгүйгээр АН-ын дарга болох нь ээ… 22 цаг 56 мин Трамп Балтиморт цэрэг оруулахаа мэдэгдэж маргаан дагуулав 22 цаг 57 мин Шинэ Зеландын парламентын дарга Монголд анх удаа айлчилна 22 цаг 59 мин Ерөнхий сайд: Монгол нүүрсний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжинэ 22 цаг 59 мин Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөв 23 цаг 0 мин Ерөнхийлөгчийн ивээл дор болсон арга хэмжээнд олон улсын төлөөлөгчид оролцов 23 цаг 2 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top