x

Одонтой ээжүүд тэмцлийн замыг сонгоно гэв

"ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо" гэх ТББ-аас өнөөдөр "Төрдөө адлагдсан одонтой ээжүүд" нэрийн  мэдээлэл хийлээ. Ээжүүдийн зүгээс: 

-"2022 оны тавдугаар сард батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам"-д дүүргүүдийн засаг даргын орлогчоор ахлуулсан зөвлөл байгуулагдан, ТҮЦ-ний байршлыг тогтоож, зөвшөөрлийг олгоно хэмээн зааж өгсөн байдаг. Гэтэл Баянзүрх дүүрэг рэкетчидийг хөлсөлж байна. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл ТҮЦ-ний ачлага маш олон явагдаж байсан. Тэр болгонд оролцож явсан ч ийм хөлсний рэкет хийдэг хүмүүс ачлага хийж байгаагүй. Энэ хүмүүс харанхуй газар ална гэж заналхийлж, хэл амаар доромжилж байна. Үнэхээр албаны хүмүүс бол нүүрээ халхалж маск зүүх шаардлагагүй гэж бодож байна.

Тиймээс үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд Хууль зүйн яам руу хандах гэхээр үүдээрээ оруулдаггүй. Иргэний зориг гарган хэдэн ээж нар яамны таван давхарт гарч, дарга нь хүлээж авч уулзах болов уу гээд очсон. Маргааш нь шүүх хурлаар арвууланг нь оруулж, зөрчлийн тухай хуулийн арга хэмжээ авхуулчихсан, 150 мянгын зөрчилтэй хэмээн ТББ-аараа торгуулсан.

Гэтэл төрийн тусгай хамгаалалтын газраас бид бүхэн рүү залгаад зөрчлийн хуулиараа торгуулсан ч гэсэн төрийн тусгай албан хаагчийн үгэнд ороогүй учир иргэн нэг бүрийг 250 мянган төгрөгөөр торгоно гэсэн. Торгуулчихаад 250 мянгаар дахиад торгуулна гэхээр нэг зөрчил дээр нийт 3,750,000 төгрөгийн торгууль авах гээд байна. Одоо дахиад үзэл бодлоо илэрхийлбэл барьж хорих юм уу. 

Журам дээрээ ТҮЦ-ний байршлыг тогтоон зөвшөөрөл олгоно гэж заасан байхад БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх өнгөрсөн дөрөвдүгээр сард ТҮЦ эрхлэгчтэй уулзалт хийхдээ "Манай дүүрэг ТҮЦ-гүй дүүрэг болно" хэмээн өөрөө хэлсэн нь тус журмыг зөрчиж буй асуудал. Одоо энэ хурлаас гараад одонтой ээжүүд тэмцэл хийх болно" хэмээн мэдэгдлээ.

Тус Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын

  • 3.1-д Дүүргийн нутаг дэвсгэрт энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хангуулах чиг үүрэг бүхий "Худалдаа, үйлчилгээг зохицуулах Зөвлөл" (цаашид "Зөвлөл" гэх) дүүргийн Засаг даргын дэргэд ажиллана.
  • 3.2-д "Зөвлөл"-ийн дарга нь дүүргийн тухайн асуудал хариуцсан Засаг даргын орлогч байх бөгөөд "Зөвлөл"-ийн бүрэлдэхүүнийг дүүргийн Засаг даргын захирамжаар батална.
  • 3.3-д "Зөвлөл" нь дараах байгууллагуудын төлөөллөөс бүрдэнэ:
  •       3.3.1.дүүргийн Засаг даргын Тамгын газрын хүнс, худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан нэгж;
  •       3.3.2.дүүргийн Засаг даргын Тамгын газрын тохижилт, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан нэгж;
  •       3.3.3.дүүргийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн асуудал хариуцсан нэгж;
  •       3.3.4.дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн асуудал хариуцсан нэгж;
  •       3.3.5.дүүргийн Цагдаагийн газар;
  •       3.3.6.дүүргийн Онцгой байдлын хэлтэс;
  •       3.3.7.дүүргийн Газрын харилцааны асуудал хариуцсан нэгж;
  •       3.3.8.дүүргийн Татварын хэлтэс;
  •       3.3.9.Зөвлөлийн бүрэлдэхүүнд хүний эрх, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, худалдаа, үйлчилгээний чиглэлийн мэргэжлийн холбоод, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, иргэдийн төлөөллийг оролцуулж болно.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 2 цаг 28 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 2 цаг 29 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 2 цаг 31 мин Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 17 цаг 16 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 17 цаг 18 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 17 цаг 21 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 17 цаг 23 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 17 цаг 27 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 17 цаг 29 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв 22 цаг 36 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна 22 цаг 38 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ 22 цаг 39 мин ЛУИЗ 22 цаг 41 мин Вьетнам “Кажики” хар салхинд бэлдэж, хэдэн зуун мянган хүнийг аюулгүй газарт шилжүүлэв 22 цаг 42 мин О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөлдөгчгүйгээр АН-ын дарга болох нь ээ… 22 цаг 55 мин Трамп Балтиморт цэрэг оруулахаа мэдэгдэж маргаан дагуулав 22 цаг 56 мин Шинэ Зеландын парламентын дарга Монголд анх удаа айлчилна 22 цаг 57 мин Ерөнхий сайд: Монгол нүүрсний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжинэ 22 цаг 58 мин Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөв 22 цаг 59 мин Ерөнхийлөгчийн ивээл дор болсон арга хэмжээнд олон улсын төлөөлөгчид оролцов 23 цаг 0 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top