x

Б.Ган-Очир: ҮАБЗ-ийн шийдвэрээр нууцад хамруулсан нүүрсний гэрээний эх хувийг ил болго!

Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг өчигдөр АТГ-аас зарласан билээ. Үүнээс хойш нүүрсний хулгайд оролцсон гэх гишүүд бүгд ээлж дарааллан мэдээлэл хийж байна. 

Өнөөдөр мөн нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга талын АН-аас мэдээлэл хийлээ.

Энэ талаар АН-ын дэд дарга Б.Ган-Очир "Эрх баригч нам нүүрсний хулгайн асуудал дээр байж болох бүхий л муу муухай аргаа хэрэглэж байна. Буруу бүхнийг хэн нэгэн рүү чихэхгүйгээр тухайн асуудлын үнэнийг олно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын даргад гурван саналтай албан бичиг хүргүүлнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та 2017-2021 оны хооронд ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцэж төрийн нууцад хамааруулахаар шийдвэрлэсэн нүүрсний гэрээнүүдийн талаарх хурлын тэмдэглэлийг өгөөч. Хэн нь юу гэж яаж ярьсан гэдгийг бид мэдмээр байна. Мөн энэ хугацаанд төрийн нууцад хамааруулсан нүүрсний гэрээний жагсаалт, эх хувийг нь үзмээр байна.

2021 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд ҮАБЗ-ийн шийдвэрээр төрийн нууцад хамруулсан гэрээний эх хувийг бас үзмээр байна. ҮАБЗ нь ажлаа УИХ-ын өмнө тайлагнадаг.

Монгол Улсын 4-5 жилийн төсөвтэй тэнцэхүйц хөрөнгийг хулгайлсан гэх асуудал чамгүй хугацаа өнгөрч, гадаа хүмүүс байсаар байтал УИХ, ҮАБЗ-ийн гишүүд зүгээр хараад сууж болохгүй. Хуульд заасан эрх хүрээний хүрээнд тодорхой арга хэмжээг аваач. Нэгнийгээ цахим орчинд гүтгүүлмээргүй байна. Бураатай хүмүүсийг нь шийтгэмээр байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан иргэдийг төөрөлдүүлж байна. Монголоос тээвэрлэсэн нүүрс БНХАУ-д очоод, тэдний талтай тохироод, тэр мөнгө нь Монгол руу эсвэл оффшор данс руу ороод байгаа асуудлыг нэг мөргөцөг болгож, жижиг Тавантолгой руу аваачиж байгаа. Орон нутгийн иргэдийн өмчтэй Тавантолгойг МАН булааж авах ч гэж байгаа юм билүү?

Бүх зүйлийн буруутан Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн боллоо. АН-аас сонгогдсон А.Адъяасүрэн гишүүнийг харлуулж байна. Намын улс төрийн зөвлөл өмөөрөх ёстой. 2020 онд АН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо хариуд нүүрсний тээвэр хийдэг байсан бүх бизнесээ МАН-д хураалгасан. 

Нүүрсний хулгайн хэргийн жинхэнэ эзэн гэхээр 2012 оноос хойших Засгийн газрын бүрэлдэхүүн учраас тэд өөрсдийнхөө нэрийг бичиж өгөх хэрэгтэй болоод байна. Ийм асуудал бид бүхэнд тулгараад байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 11 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top