x

Х.Баттулга, З.Энхболд, Ө.Шижир, Х.Мандахбаяр нарын 17 хүн нүүрсний хулгайн хэрэгт холбогджээ

Өнөөдөр Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг зарлалаа. Тэд доорх нэрсийг тодорхой баримтад үндэслэж танилцуулж байгаа гэдгийг онцлов. 

Мэдээллийн эхэнд Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох "Нүүрсний хулгайн гэх асуудалтай холбоотойгоор нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан. Одоогоор нийт 35 хүнийг яллагдагчаар татсан.

Үүнээс хахууль авах гэмт хэрэгт 7, хахууль өгөх гэмт хэрэгт 16, албан тушаалын байдлаа урвуулсан хэрэгт 8, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт 2 хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нүүрсний олборлолт, тээвэрлэлт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах явцад дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар оролцсон нөхцөл байдал тогтоогдож байна" гэлээ. 

Нүүрсний хэрэгт холбогдуулан шалгагдаж буй хүмүүсийн нэрсийг зарлалаа.

  1. Ерөнхийлөгч асан Х.Баттулга

  2. ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир

  3. ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат

  4. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн

  5. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ

  6. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар

  7. ЕТГ-ын дарга асан З.Энхболд

  8. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар

  9. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

  10. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн

  11. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд

  12. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж

  13. Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир

  14. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа 

  15. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан А.Ариунболд

  16. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг

  17. "Эрхэт Монгол" группийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр холбогджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top