x

Ямаа гэхээр тэмээ ярьдгаа боль, Цогзолмаа сайд аа!

Өнөөдрөөс эхлэн багш нар орон даяар хугацаагүй ажил хаяхаа мэдэгдлээ. Гэхдээ энэ нь бүх багш нар гэсэн үг биш юм. Харин нийслэлийн таван дүргийн багш нарын хичээлийн эхний өдөр эхлүүлсэн ажил хаялтад бусад багш нар нэгдэж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 45 сургууль ажил хаялтад нэгдсэн, 33 цэцэрлэгийн багш нар нэгдэхээ мэдэгдсэн гэж Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Б.Батзориг мэдээлжээ.

Дүүрэг байтугай, сургууль дотроо хоёр хуваагдчихаад байгаа ажил хаялтын үр дүн хэзээ гарч, сургуулиуд хэзээ хичээлээ эхлүүлэх нь тодорхойгүй. Ажил хаялтад оролцоогүй багш нарын хувьд авдаг цалин нь хатгасандаа бус, харин өнөөдрийг хүртэл авч байсан өчүүхэн бага цалингаа алдах вий, ажилгүй болох вий гэж айсандаа тэр. “Ажилгүй болгоно шүү, ажилд орж чадаагүй багш нар ард чинь зөндөө байна” гээд салбарын сайд нь заналхийлээд эхэлчихсэн шүү дээ.  Уг нь энэ бүх хямрал зөрчилдөөнийг зохицуулах, Үйлдвэрчний эвлэлийн шаардлага, Засгийн газрын шийдвэр хоёрын дунд гүйх ёстой Боловсролын сайдтан олон нийтийн сүлжээгээр багш нараа намнаад завгүй.

Өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тараасан мэдээллүүдээс үзвэл “Цогзолмаа сайд чанаргүй хувийн их, дээд сургуулиудтай сайн тэмцэж байгаа учраас түүнийг нь эсэргүүцсэн, их, дээд сургуулийг ивээлдээ авсан нөхдүүд багш нарыг хатгаж ажил хаяууллаа” гэх. Эсвэл “Багш нар цалингаа нэмүүлэхийн тулд биш, салбарынхаа сайдыг огцруулахын тулд ажил хаяжээ. Хүний нялх хүүхдээр улс төр хийхээ болиоч ээ” гэнэ. Ингэхэд багшийн цалин нэмэгдэхэд Боловсролын сайдын сандал суудал ямар хамаа байна аа. Хэмжээ хязгаараа алдсан хувийн сургуулиудтайгаа тэмцэх бол тэмцэнэ л бил. Төсвийн цалинтай хэдэн муу багш нартайгаа тэмцээд яахнав дээ.Тэмээ гэхээр ямаа ярьдгаа ядаж больчих хэрэгтэй юм даа, Цогзолмаа сайд аа!

Харин нөгөө тал арай үндэстэй, бодитой юм ярьж байна аа. Тухайлбал, өнгөрсөн хавар эмч, багш нар цалингаа нэмүүлэхээр жагсахад Засгийн газар “Монгол Улс 2017 оноос эхлэн ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар төрийн албан хаагчдын цалин, тэтгэмжийг Засгийн газар дур мэдэн нэмэх боломжгүй болсон” гэж мэдэгдсэн. Дараа нь ОУВС-гийнхантай ярилцаад 30 хувь хүртэл нэмэгдүүлэхээр боллоо гэсэн.

Гэтэл Засгийн газраас 2018 оны наймдугаар сарын 22-ны өдөр гурван талт хэлэлцээрийг зөрчиж, салбаруудын цалинг ялгавартайгаар нэмэх болсон байна. Төрийн албан хаагчид болон эрүүл мэндийн салбарынхны цалин хөлсийг 8-30 хүртэл хувиар, соёл урлагийн салбарынхны цалинг 8-27 хувиар нэмэгдүүлж, БСШУ-ны салбарын цалинг 8-12,3 хувиар нэмэх шийдвэр гарсан. Үүнийг нь Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эсэргүүцэж ажил хаялтыг зохион байгуулж байна гэв. 

Ажил хаяхын өмнө МҮЭХ-ны зүгээс “Инфляцын түвшин 40 гаруй хувиар нэмэгдээд байхад 8-12,3 хувиар цалин нэмэх шийдвэрийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Бидний зүгээс нэг минут ч алдалгүй зөвшилцөлд хүрэхэд бэлэн байна” гэдгээ Засгийн газарт мэдэгдсэн байна. Харин Засгийн газар нүдээ аниад өнгөрөөсөн, чигээрээ зүтгэсэн. Бодит байдал гэвэл энэ.

Гэтэл багш нарынхаа талд зогсох ёстой Боловсролын сайд нь багш нарынхаа дайсан болчихсон сөрөг пиар хийгээд, “тэмээ гэхээр ямаа” яриад сууж байдаг. Ингэхэд багшийн цалин Боловсролын сайдад хамаагүй юм бол Боловсролын сайдад өөр юу хамаатай байх вэ? Хүүхдэд боловсрол олгох нь багшийн үүрэг юм бол түүнд нь тохирсон цалин хөлсийг олгох нь төрийн үүрэг. Зөвхөн нэг тал нь үүрэг хүлээгээд нөгөө тал нь үүрэг хүлээдэггүй байж болох уу? Багшийн цалинг нэмэхээс мөнгөө харамлаж буй төр тэднээс өндөр боловсрол, ёс суртахуун нэхэх эрхтэй юу?

Эцэст нь сануулахад сургууль, боловсролоос мөнгөө харамлавал дараа нь шорон барихад мөнгөө үрэх хэрэг гарна гэж үг бий. Ардчиллын жилүүд дэх Монголын хамгийн шилдэг улстөрчөөр тодорсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж саяхан тавьсан илтгэлдээ “Монгол улс шорон барихаас мөнгөө харамлахгүй болсон” талаар бахархалтайгаар ярьсан байна лээ. Харин Боловсролын сайд ажлаа яаж хийгээд байна аа?

Б.СЭМҮҮН

Холбоотой мэдээ...

Багшгүй Боловсролын сайдаар юу хийнэ

Боловсрол ба үнэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • d (202.126.89.170)
    bagsh nariigaa demjij bna shvv zaawalchgui tsalingaa nemvvlj baijil bolino shvv amjilt
    2018 оны 09 сарын 08 | Хариулах
  • багш дүү нартай хүн (203.91.116.184)
    Багш-н хэлдэгтэй санал нэг. Багш нарын цалин нэмэх зөв. цозмаа сайдыг огцруулах бол зорилго биш. Гантөмөр ч муухай юм хийсэн их мөнгө гадна ОУын бгууллагас аваад сургуулийн хүүхдүүдэд туршилтаар вакцин тарьж л бсн сайд. ЦАЛИН бол улстөржөөд явчлаа л гэж харж бн Тэрнээс багш нарыг би үргэлж хайрлаж хүндэтгэдэг нөхцөл бдлыг нь амьдралыг нь мэднэ
    2018 оны 09 сарын 08 | Хариулах
  • Багш (202.9.43.235)
    Ганц боловсролын сайдаас болоод ажил хаяж байгаа юм бишээ, цаана нь цогзолмаагаас vл хамаарах олон шалтгаан байгаа. Хамгийн гол нь цалингаа нэмчих гэсэн багш эмч нарын нийтлэг гэнэхэн горьдлого дээр дереелсен хэдэн олигархуудын хоорондын тэмцэл юмаа. Эд нарын улс тер эдийн засгийн ашиг хонжоо хайж дараагийн нvvдлээ хийж байгаа ээлжит шоу болохоос биш бидний цалин орлогыг нэмье гэсэн ечvvхэн ч бодол байхгvй . Монголчуудаа сайн тунгаан боддоо!!
    2018 оны 09 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь 1 цаг 42 мин Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 16 цаг 43 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 16 цаг 53 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 16 цаг 56 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 16 цаг 56 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 16 цаг 57 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 16 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 16 цаг 59 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 17 цаг 0 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 19 цаг 21 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 19 цаг 30 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 19 цаг 31 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 19 цаг 34 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 19 цаг 43 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 19 цаг 48 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 21 цаг 25 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 21 цаг 36 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 21 цаг 37 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 21 цаг 37 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 21 цаг 42 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр...
Top