x

Боловсрол ба үнэ

Энэ оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 3-ний өдрөөс эхлэн бага болон дунд боловсролын багш нар ажил хаяхаар болсныг Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг мэдэгджээ. Төрийн албан хаагчдын тоонд багтах төрийн мэдлийн дунд сургуулийн багш нарын цалинг есдүгээр сарын 1-нээс 8-аас 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэх засгийн газрын шийдвэрийг тэрээр хангалтгүй гэж үзэж байгаа ажээ. “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цалинг нэг ч удаа нэмээгүй. Валютын ханш, төгрөгийн ханштай харьцуулж үзвэл 37.5 хувиар ам.доллартай харьцах ханш унасан. Ингээд бодвол 37.5 хувиар цалин нэмж байж худалдан авах чадварыг 2014 оныхоор хадгалж үлдэж чадах болно” гэх МҮЭХ-ны мэдэгдлээс яагаад тэрээр засгийн газрын дээрх шийдвэртэй санал нэгдэхгүй байгааг нь харж болно.

Үүнтэй зэрэгцээд 8-р сарын 24-ний өдөр МУИС-ийн оюутнууд төлбөр нэмэгдсэнийг эсэргүүцэж жагсав. Төлбөр нэмэгдсэнээс шалтгаалан өөрсдийгөө хохирсонд тооцох тэдгээр оюутнууд “Сургууль бол бизнесийн байгууллага биш”, “МУИС ашгийн байгууллага гэж үү?” мэтийн үгсээр гоёсон самбар барин тэмцэлээ өрнүүллээ.

Энэ мэт асуудал зөвхөн Монголд гардаг гэвэл үгүй. Зөвхөн энэ онд л гэхэд Аризона, Колорадо, Хойд Каролина, Оклахома, Баруун Виржиниа зэрэг АНУ-ын 5 мужид дунд сургуулийн багш нар 7-оос 14 хоног ажил хаяжээ. Тэдний шаардлага нь цалин хөлсийг нэмэгдүүлэх, нэг багшид ногдох суралцагчдын тоог багасах буюу МҮЭХ-ны шаардлагатай ижил байв. Өөрсдийн нөхцөл байдлаа сайжруулах гэсэн тэрхүү багш нарын тэмцэл амжилтанд хүрчээ.

Илүү радикал гэж хэлж болох дээд боловсролыг үнэгүй болгох, оюутны сургалтын төлбөрийн зээлийг цуцлах зэрэг зорилтыг өмнөө тавьсан “Сая оюутны жагсаал” гэх оюутны хөдөлгөөн АНУ-ыг нийтэд нь хамарсан жагсаалыг 2015, 2016 онд тус тус зохион байгуулав.

Багш нар ажил хаях, оюутнуудын төлбөрөө бууруулах, чөлөөлүүлэхээр жагсах зэргийг чухам яавал нэг мөр зогсоож чадах вэ? гэдэг бол зөвхөн Монголд тавигдаж буй асуулт биш гэдгийг дээрх жишээнүүд хэлээд өгч буй. Капитализм, аж үйлдвэржилтийн эх орон болсон АНУ, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос салаад 30 жил ч болоогүй байгаа Монгол хэмээх хоёр улсад ижил зүйлс тохиолдож буй нь аль алинд зах зээлийн эдийн засаг бус холимог эдийн засаг тогтсонд байгаа юм.

Тэгвэл дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ? Хариулт энгийн. Төрөөс боловсролыг салгах.

Багш нар, оюутнуудын тус тусын тэмцэл нь угтаа үнэ гажуудсанд буюу үнэ зах зээлийн зарчмаар тогтоогдохгүй байгаа нэг л асуудлаас улбаатай. Мөнгийг арилжааны хэрэгслээр ашиглах хөдөлмөрийн хуваарьт орсон, чөлөөт эдийн засгийн нийгэмд аливаа бараа бүтээгдэхүүний үнийг зөвхөн тухайн арилжааг хийж буй талууд л тодорхойлно. Харин төр боловсролын салбарт гараа дүрж сургуулиудыг өмчилснөөр үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн хооронд тогтох байсан жинхэнэ үнийг үгүй хийсэн юм.

Хувийн сургуулийн багш нар тухайн сургуулийг өмчилж, хариуцаж буй хуулийн этгээдтэй гэрээ байгуулснаар цалин буюу үнэ тогтох явцад өөрөө оролцоно. Тэдний цалинг өнгөн дээрээ захирал нь тавьж буй мэт харагдавч хэрэглэгч буюу суралцагчид өгдөг. Өөрөөр хэлбэл тухайн багшийн цалин хэр их байх эсэх нь цэвэр өөрөөс нь шалтгаална. Харин улсын сургуульд ажиллах багш нарын хувьд өөр. Учир нь улсын сургууль татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүжнэ. Улсын сургуулийн багш нарын цалинг хэрэглэгчид нь бус татвар төлөгчид төлдгийн учир цалин нь зах зээлийн бус байдлаар тогтдог.

Эндээс ажил олгогч буюу төр, ажилчид болох багш нар, хэрэглэгчид сурагчдын хоорондын маргаан эхэлж буй хэрэг юм. Дээр дурдсанчлан аливаа бизнест ажил олгогч буюу тухайн аж ахуй нэгжийн эзэн хэрэглэгчид хэр их бараа, үйлчилгээг нь худалдаж авахаас шалтгаалан ажилчдаа цалинжуулна. Хэрэв орлого нь зарлагаасаа давахгүй бол дампуурахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид ажилчдын ажилтай байх эсэхийг нь шийднэ. Бүр нарийндаа хэрэглэгчид бол жинхэнэ ажил олгогч юм. Харин төрөөс санхүүждэг ашгийн бус үйл ажиллагаатай сургууль, эмнэлэг мэтийн байгууллагуудын үйл ажиллагаанд хэрэглэгч яагаад ч нөлөөлж чадахгүй. Тэднээс хамаарах зүйл юу ч үгүй. Улсын сургуулийн багш нар цалингаа нэмүүлэхээр хэрэглэгч рүү бус төр лүү хандаж буй нь улсын сургуулиуд зах зээлийн системийн гадуур үйл ажиллагаагаа явуулж байгаатай шууд холбоотой. Энэ бол төр хэрэглэгч, үйлдвэрлэгч хоёрын голоор орсны балаг.

Төрд багш нарын цалинг нэмэх нэгнээс нь дээрэмдээд нөгөөдөхөд нь өгөх буюу татварлах, мөнгө хэвлэх гэсэн хоёр л арга бий. Хоёр дахь нь мэдээж үнийн ерөнхий өсөлтийг бий болгоно.

Оюутнууд сургалтын төлбөрөө багасгахаар тэмцэхдээ амжилт олдоггүйг мөн л дээрх шалтгаанаар тайлбарлаж болно. Тухайн их сургууль хэдий төлбөр авдаг байлаа ч төр ард нь байгаа бол алдагдлаас үл айх сургуулийн удирдлагуудад оюутнуудын төлбөрийн чадамжтай эсэх нь хамаагүй. Хэрэв төрийн хамгаалалтгүй байсансан бол тухайн сургуулийн удирдлага ямар ч орлогогүй болохоосоо болгоомжлон, дампуурахгүйн тулд үнээ буулгана. МУИС төрийн мэдлийнх.

Зах зээлийн эдийн засгийн системд хүн өөрийн юу чаддаг түүгээрээ дагнан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх буюу өөрийн өмчийг бусдын өмчтэй солилцон амьдарна. Багш гэдэг бол тухайн мэдлэгийн салбартай хэзээ нэгэн цагт холбогдож байсан өмнөх үеийнхний үлдээсэн мэдлэгийг бусдад түгээн амьжиргаагаа залгуулж буй хүн. Хоёр тал өгөх, авахаа харилцан тохироод болчих бусад зах зээлтэй л адилхан энэ салбарт төр яагаад хошуу дүрэх ёстой гэж. (Учир нь төр бүх нийтийн боловсрол гэгчээр дамжуулж нийтийн сэтгэхүйд нөлөөлөх нөлөөгөө хадгалахаар чармайдаг. Төр гэдэг бол угтаа үүнд ажиллаж буй хүмүүс. Өөрсдийгөө нийгэмд хэрэгтэй гэж бусдаар бодуулан бусдын хөдөлмөрөөр голоо зогоох гэсэн хүмүүсийн бүлэг. Төр боловсролд оролцох шаардлага огт байхгүй гэж хэлэхээр “Төр байхгүй байсан бол чи, би бичиг үсэгггүй л амьтан явах байсан шүү дээ” гэж сөргөдөг иргэнийг бүтээх нь тэрхүү хүмүүсийн зорилго, амиа аварч үлдэх арга.)

Өөрсдийгөө нийгмийн оюуны түүчээ гэж үздэг багш нар болоод боловсрол, эрүүл мэнд зэрэг зарим салбаруудыг ашгийн төлөө байж болохгүй гэж боддог хүмүүс багшийн цалин өндөр байх ёстой гэдэг дээр нэгэн дуугаар санал нэгддэг. Цалингаа нэмүүлэх гэж жагсаж буй шинэ үеийг сурган хүмүүжүүлэгчид, нийгмийг чиглүүлэгч луужин хэмээн өргөмжүүлсэн эрдэмтэн багш нар болоод гудамны цэвэрлэгч хоёр бүх зүйлээрээ өөр байж болох ч нэг зүйлээрээ ижил. Аль алинд нь эдийн засгийн ухааны анхан шатны мэдлэг алга. Эдийн засгийн ухааны ямар ч ойлголтгүй физикийн аугаа эрдэмтэн социализмыг дэмжээд байвал нэг бол төрийн хараанд эрх чөлөөгүйгээр ажиллана үгүй бол өлбөрч үхнэ.

“Улс төрийн асуудлуудын талаар ярьдаг хэдий ч эдийн засгийн үндсэн ухагдахуунтай танилцаагүй хүн бол зүгээр л нэг хоосон чалчигч, өөрөөсөө ялгарах юмгүй багахан мэдээлэлтэй хүний үгийг тохиолдлоор олж сонсчихоод тоть шиг давтан дууриаж буйгаас өөр юмгүй нэгэн билээ” хэмээн бүх цаг үеийн хамгийн агуу эдийн засагч Людвиг фон Мизес хэлж байлаа.

Х.Билгүүнбаяр. mises.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ХЗБХ: Төрийн алба хаагчийн тоо 44 мянгаар нэмэгджээ 8 цаг 31 мин E-Mongolia системээс эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой 9 цаг 10 мин “И-Монгол академи” Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-тай хамтарч ажиллана 9 цаг 15 мин МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна 9 цаг 55 мин Хэт халуун зунаас сэргийлж Токиогийн оршин суугчдыг усны суурь хураамжаас чөлөөлнө 11 цаг 33 мин Магнус Карлсен 143 мянган шатарчинтай хийсэн түүхэн тоглолтыг тэнцээгээр өндөрлүүллээ 11 цаг 34 мин “Будаа худалдаж авдаггүй” гэсэн мэдэгдлээсээ болж Японы Хөдөө аж ахуйн сайд огцорлоо 11 цаг 35 мин Их Британи Израилтай хийж буй чөлөөт худалдааны хэлэлцээг түр зогсоолоо 11 цаг 36 мин Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор салбарын шилдгүүдийг төрийн дээд шагналаар шагналаа 11 цаг 37 мин “Улаанбаатар марафон-2025” уралдаанд 23 мянга гаруй хүн бүртгүүлжээ 11 цаг 38 мин Төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн хөрөнгийг буруугаар ашигласан тохиолдолд иргэний журмаар хариуцлага тооцох хуулийн төслийг өргөн барилаа 11 цаг 39 мин Google “Veo 3” загварыг танилцуулж, хиймэл оюун ухаант видео бүтээлийг шинэ шатанд гаргалаа 11 цаг 40 мин “Бид эмэгтэйчүүд” чуулганы нээлтэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон байр суурь 11 цаг 41 мин Нийслэлийн Орон сууцны корпорац охин компани байгуулах саналыг хэлэлцэв 11 цаг 42 мин Цахим валютын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг онилсон гэмт хэрэг нэмэгдэж байна 11 цаг 47 мин “Алтан хайч-2025” тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна 11 цаг 48 мин Л.Гантөмөр: МАН-ын шийдвэрийг хүлээж байна. АН-ыг засагт засагт байлгаач гэж хэзээ ч гуйхгүй 13 цаг 6 мин Архангайд хиймэл оюун ухаанд суурилсан E-Guide цахим системийг нэвтрүүлнэ 14 цаг 33 мин УНТЭ анх удаа амны хүрцээр бамбай булчирхайн дурангийн мэс засал хийв 14 цаг 33 мин Авлигатай тэмцэх газар нэг долоо хоногт 50 өргөдөл, 164 дуудлага хүлээн авчээ 14 цаг 35 мин
iИх уншсан
Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Л.Оюун-Эрдэнэ ба МАН Энэ төрийн муу туршилт болгоны бай нь багш нар биш Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, па... Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Өвөр гүнтийн 4.5 км авто замын шинэчлэлтийн ажил эхэллээ Зарим голууд үерийн түвшинг даван үерлэж байна “Эрчим хүч-3” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах ху... “Илүү их уншъя” уриатай 37 дахь удаагийн хаврын номын баяр э... АНУ, Иран цөмийн хэлэлцээр байгуулах магадлал нэмэгдэж, газр... “Дэлхийн шинэ дэг журмын зааг дээрх бүс нутаг, улс орнууд” с... “Хасын Хүлэгүүд” 100 хувийн амжилтаар Азийн аваргуудын лигий... АНУ Орос-НАТО-гийн Зөвлөлийг сэргээх саналыг дэвшүүлжээ
Top