x

Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлэн зарим үнэт металлын үнэ огцом өсөж, унц алтны ханш 3651,96 долларт хүрсэн бол үүнийг дагаад мөнгөний үнэ сүүлийн 40 жилийн хугацаан дахь дээд үзүүлэлт буюу 40 доллароос давлаа.

Үнэ цойлсон үндсэн шалтгаанууд

Үүнд нөлөөлсөн суурь, техникийн ба геополитикийн хүчин зүйлсийг шинжээчид дурдаж байна. Алт хэмээх шидэт шар металл бол хөрөнгө оруулагчдын хувьд хямралын үед инфляцаас хамгаалах санхүүгийн хэрэгсэл, цагийн байдал хэцүүдсэн үед ашиглах хамгаалалтын нөөц актив, эдийн засгийн төлөв байдлыг шинжих “халууны шил” билээ.

Эдийн засгийн огцом уналтын үед чухам алт л өртгийг хадгалж чадах цорын ганц хэрэгсэл болж байдаг. Үйлдвэрлэл буурч, санхүүгийн зардал өссөөр байгаа үед алт бол хамгийн найдвартай актив юм.

Юуны түрүүнд, АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ оны эцэс гэхэд бодлогын хүүгээ нийт 75 суурь нэгжээр бууруулж магадгүй гэсэн таамаглал гарсан, мөн ам.долларын ханш суларсан, АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд таамагласнаас тааруу гарч, 8 дугаар сард ажилгүйдэл 1,5 хувиар нэмэгдсэн /таамаглал 1 хувь/ зэргээс үүдэн алтны үнэ өссөн гэх дүгнэлтийг хийж болно.

Түүнчлэн зарим хөрөнгө оруулагч алтыг АНУ-ын бондоос илүү найдвартай гэж үзэж байгаа нь үнэ өсөхөд нөлөөлжээ. Өмнө нь Америкийн Төв банк мөнгө-зээлийн хатуу бодлого явуулж, бодлогын хүү өндөр байсан үед долларын ханш чангарч, найдвартай актив гэгддэг алт нь бодитой хувь хэмжээгээр ашиг өгдөггүй тул хөрөнгө оруулагчид доллар ба засгийн газрын үнэт цаасыг худалдан авахыг илүүд үздэг. Иймээс алтны үнэ харьцангуй доогуур байлаа. 

Гэхдээ алтны үнэ ковидоос хойш тасралтгүй өссөөр байгаа бөгөөд Ойрх Дорнод, Украинд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж, олон улсын байдал түгшүүртэй байгаа нь үүнд багагүй нөлөөлсөн. Ялангуяа барууны орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээгээ улам чангатгаж байгаагаас шалтгаалан тэдгээр улсын өрийн бичиг нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах нь багасжээ. Тодруулбал, Украинд халдан довтолсон гэх шалтгаанаар барууны орнууд Оросын 300 тэрбум долларын валютын нөөцийг царцаасан нь “доллар хадгалах нь аюултай юм байна, барууныхантай зөрчилдвөл валютын нөөцөө алдах юм байна” гэсэн болгоомжлолыг бусад улс оронд төрүүлсэн бололтой. Иймээс Төв банкууд алт худалдан авах нь нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Барууныхан явцын дунд гэнэт дүрмээ өөрчилж, активуудыг царцааж магадгүй гэдгийг тооцсон Хятад, Энэтхэг улсууд худалдан авсан үнэт цааснаасаа бушуухан салахын түүс болж, үндэсний валютууд шиг үнэгүйдэх, битүүмжлэгдэх эрсдэл багатай алтыг сонгох болжээ.

Нөгөөтэйгүүр, АНУ-ын өр ба төсвийн алдагдал нэмэгдсээр байгаа, үүний сацуу Д.Трампын эхлүүлсэн татварын дайны улмаас үүссэн тодорхойгүй байдал нь долларын ханшийг унагаснаар хөрөнгө оруулагчид алтыг илүүтэй сонирхох болов. Мөн Д.Трамп улсын өрийн таазыг өндөрсгөсөн нь долларын ханш унаж, алтны үнэ нэмэгдэхэд нөлөөллөө.  

Геополитикийн өөр шалтгаануудыг дурдвал, Энэтхэгт шахалт үзүүлэх гэсэн Трампын оролдлого бүтэлгүйтэж, дэлхий ертөнц өөрчлөгдөж, олон туйлд хуваагдаж буйг Тяньжин хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт харуулсан зэргээс шалтгаалан долларын гүйцэтгэх үүрэг роль урьдынх шигээ байх боломжгүй гэдэг нь тодорхой болов. Өөрөөр хэлбэл, Америкийн өрийн бичиг нь өмнөх шигээ найдвартай биш болно гэсэн үг. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагчдын хувьд алтнаас илүү найдвартай актив гэж үгүй юм.

Алтны үнийн прогноз аль хэр бодитой вэ?  

Алтны үнэ өнгөрсөн онд 27 хувиар өссөн бол өнгөрсөн сард 9 хувиар, он гарснаас хойш 38 хувиар өслөө. Үүнтэй зэрэгцэн мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрч,  2011 оноос хойш анх удаа унц нь 40 ам.доллароос давж, 41.36 ам.долларт хүрчээ. Өөрөөр хэлбэл, он гарснаас хойш 40 хувиар өссөнөөр алтны үнийн өсөлтөөс давлаа.

Мөнгө бол цахилгааныг сайн дамжуулдаг металлуудын нэг бөгөөд нарны цэнэг хураагуур, цахилгаан авто машин, бичил электрон төхөөрөмжүүд зэргийг үйлдвэрлэхэд ашигладаг байна. 2022-2024 онд нарны зайн хураагуурт ашиглагддаг мөнгөний эрэлт хоёр дахин нэмэгдсэн бөгөөд 2030 он гэхэд эрэлт 370 сая унц болж нэмэгдэх төлөвтэй байна. Одоогоор эрэлт 220 сая унц байгаа юм.

Ер нь бол, алт ба мөнгөний үнийн прогнозыг банкны мэдээлэлд тулгуурлаж эсвэл математик анализийн аргаар хийдэг. Хоёр арга хоорондоо ялгаатай боловч аль нь ч  үнийг яг таг тодорхойлж чаддаггүйд л хамаг учир оршино. 

Хамгийн их алтны нөөцтэй Төв банкууд 

Хэдийгээр 2026 онд унц алтны үнэ хэдэн долларт хүрэх вэ гэсэн шинжээчдийн дэвшүүлж буй таамаглалууд хоорондоо зөрүүтэй байгаа боловч ямар ч тохиолдолд үнэ ханш өсөх нь гарцаагүй гэсэн дүгнэлт давамгайлж байна. 2023 онд хийж байсан маш олон таамгуудыг эргэн харвал, Swiss Asia Capital компанийн захирал Йорг Кинер алтны үнэ 4 мянган долларт хүрнэ гэсэн нь бодит байдалд тун дөхүүлсэн таамаг байлаа.

Олон улсын хөрөнгө оруулалтын Goldman Sachs банкны шинжээчдийн таамагласнаар, алтны үнэ 2025 оны эцэс гэхэд 3700 долларт,  2026 оны дунд үе гэхэд 4 мянган долларт хүрэх бол J.P. Morgan банк мөн адил 4 мянгад хүрнэ гэж таамаглалаа. RBC Capital Markets банк алтны үнэ унц нь 3,789$ байна гэж тооцоод 3,100–3,500 долларын хооронд тогтворжиж, дээд тал нь 3,813$ хүрнэ гэж тооцоолжээ.

Дэлхийн алтны зөвлөлөөс жил тутам явуулдаг санал асуулгыг үзвэл, дэлхийн улс орнуудын 73 төв банкны 95 хувь нь ойрын 12 сарын хугацаанд алтны нөөцөө нэмэгдүүлэхээр, дөрөвний гурав нь долларын нөөцөө багасгахаар төлөвлөсөн байна.

Алтаа ашиглах алтан боломж      

Өмнөх Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Алт-3” аяныг өрнүүлэх шийдвэрийг гаргасан билээ.

Хөтөлбөрийн хүрээнд 45 үндсэн ордын 129 тн алтыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар жил бүр Монголбанкинд тушаах алтны хэмжээг 10 тонноор нэмэгдүүлэх боломж бий. Мөн шороон ордоос олборлох алтны хэмжээг 20-30 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улс 440 тн алтны нөөцтэй байгаа бөгөөд үүнээс 400 орчим тн нь үндсэн ордод, 40 тн нь шороон ордод байна. 

Эргэн сануулваас, Засгийн газар өмнө нь 1992-2000 онд “Алт хөтөлбөр” ба “Алт-2000 хөтөлбөр”-ийг, 2016-2020 онд “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байв. 

Манай улсын гадаад валютын нөөцийн 15 орчим хувь нь алтаар байршдаг тул дэлхийн зах зээл дэх алтны ханш түүхэн дээд түвшинд хүрч өссөн нь валютын нөөц бүрдүүлэлтэд ашигтай давуу талыг бий болголоо. Өнгөрсөн 2024 онд Төв банк 16,4 тн алт худалдан авсан бол энэ онд 20 тн болж нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар Монгол банк нэг грамм алтыг 421 566 төгрөгөөр буюу 116,7 доллароор худалдан авч байгаагаар тооцвол дээрх хэмжээний алт нь жилийн дотор улсын валютын нөөцийг 2,3 тэрбум доллароор зузаатгах учиртай. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Sandra Hanson (149.88.98.130)
    HIRE A LEGITIMATE CRYPTO RECOVERY EXPERT // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I’m posting this positive feedback about THE HACK ANGELS RECOVERY EXPERT, the most credible and trusted cyber security and cryptocurrency recovery expert. I was lucky enough to have benefited from their service when I lost my cryptocurrency. I was able to get them through their website and submit all the information about my lost cryptocurrency, THE HACK ANGELS RECOVERY EXPERT did their investigation with proper professional assistance and transparency. I’m amazed by their service and I’m hugely grateful for their help in recovering my cryptocurrency. I recommend their services to everyone in need of cryptocurrency recovery experts. CONTACT INFO WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 09 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 12 цаг 35 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 12 цаг 41 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 12 цаг 47 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 12 цаг 49 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 12 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 12 цаг 53 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 15 цаг 11 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 15 цаг 12 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 15 цаг 13 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 15 цаг 16 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 15 цаг 17 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 15 цаг 19 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 17 цаг 1 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 17 цаг 50 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 17 цаг 54 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 17 цаг 55 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 17 цаг 56 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 18 цаг 0 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 18 цаг 1 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 18 цаг 2 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top