“Номын соёлт ертөнц” Төрийн бус байгууллагын санаачилсан “Номын баяр” 38 дахь удаагаа болох гэж байна.
Үндэсний “Номын баяр” есдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд болно.
Энэ удаагийн номын баяр нь тус арга хэмжээг зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлогтой.
Мөн номын баярын үеэр ном, соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.