x

Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгч Жон Коул Минск хотноо Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенкотой уулзаж, “Белавиа” компанийн эсрэг авсан хориг арга хэмжээг цуцалсныг мэдэгджээ. 

Үүний хариуд Дональд Трампын хүсэлтээр 52 хоригдлыг сулласан бөгөөд тэдний дунд сөрөг хүчний ахмад гишүүн Николай Статкевич багтжээ. Гэвч тэрбээр Беларусийг орхин гарахаас татгалзсан байна. Энэ зун Д.Трампын тусгай төлөөлөгч Кит Келлог Беларусьт айлчилсны дараа Сергей Тихановский зэрэг улс төрийн хоригдлууд суллагджээ.

Беларусийн эрх баригчид 52 улс төрийн хоригдлыг сулласан тухай Литвийн Ерөнхийлөгч Гитанас Науседа Вильнюст мэдэгджээ. Тэдний дунд сөрөг хүчний идэвхтнүүд, сэтгүүлчид, жагсаалд оролцсон хүмүүс болон гадаадын иргэд багтсан байна. "Беларусийн сөрөг хүчнийхэнтэй хамт Беларусийн шоронгуудад хоригдож байсан Их Британи, Латви, Польш, Герман, Францын иргэд Литвийн хилээр нэвтэрсэн" гэж Г.Науседа мэдээлсэн байна. Түүний хэлснээр, суллагдсан хүмүүсийн дунд Литвийн зургаан иргэн байгаа бөгөөд таван хүнийнх нь нэрийг ил болгох боломжгүй гэжээ.

Лукашенкогийн хэвлэлийн төлөөлөгч Наталья Эйсмонт ТАСС агентлагт мэдээлэхдээ, Беларусийн Ерөнхийлөгч 52 хоригдолд өршөөл үзүүлсэн, өршөөл үзүүлсэн хүмүүс бүгд Беларусиас гарсан гэсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн Украины асуудал хариуцсан тусгай элч Кит Келлогтой А.Лукашенко зургаадугаар сарын 21-нд уулзжээ. Уг уулзалтын дараа А.Лукашенко Д.Трампын хүсэлтээр 14 хоригдлыг суллажээ. 

С.Тихановскийн албан дахь эх сурвалжийг эш татан  “Зеркало” сонинд мэдээлснээр, есдүгээр сарын 11-нд буюу өчигдөр суллагдсан хүмүүсийн дунд олон танигдсан улс төрийн хоригдлууд байгаа аж. Тэднээс хамгийн алдартай нь Беларусийн сөрөг хүчний ахмад гишүүн Николай Статкевич юм. Мөн “Беларусь головного мозга” телеграмм сувгийн админ Игорь Лосик, философич Владимир Мацкевич болон бусад хүмүүс суллагдсан байна.

2010 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Статкевич 2020 оны сонгуулийн өмнө баривчлагдаж, давтан гэмт хэрэгтнүүдийг хорих ангид хоригдож байв. 2021 оны 12 дугаар сарын 14-нд түүнд 14 жилийн хорих ял оноосон бөгөөд үүнээс өмнө 2011-2015 онд ял эдэлж байжээ.

Өнгөрсөн долоо хоногт Д.Трамп сүүлийн арван жилд буюу 2020 оны сонгуулийн дараа болсон жагсаалыг хүчээр дарж, олон хүнийг баривчлан хорьсон явдлын дараа барууны ертөнцөд гадуурхагдаж нэр хүндээ алдаад байсан Беларусийн ерөнхийлөгч Лукашенког сайшаасан мэдэгдэл хийсэн нь анхаарал татав. АНУ-ын Ерөнхийлөгч түүнийг "нэр хүндтэй хүн", "хүчтэй удирдагч" гэж нэрлэжээ.

Түүний төлөөлөгч Коул АНУ-ын Ерөнхийлөгчийн захидлыг Лукашенкод дамжуулсан бөгөөд уг захидал нь мөн магтаалын агуулгатай байв. "Бид таны эрүүл мэнд, сайн сайхан байдлын төлөө, мөн АНУ ба Беларусийн ард түмний нэрийн өмнөөс хамтран тавьж буй зорилгодоо хүрэх үйл явцын төлөө залбирч байна» гэж бичсэн нь камерт үзэгдсэн байна.

Д.Трампаас барьсан өөр нэг бэлэг нь “Белавиа” агаарын тээврийн компанид тавьсан Америкийн хоригийг цуцлах шийдвэр байлаа.

Барууны хориг арга хэмжээг зөөлрүүлсэн нь А.Лукашенко хоригдлуудыг суллах нөхцөл болсон гэж Польшийн "Rzeczpospolita" сонинд наймдугаар сард бичжээ. Тус хэвлэлийн эх сурвалууд "Белавиа" компани, түүнчлэн Европын хамгийн том калийн бордоо үйлдвэрлэгч "Беларуськалий" компанийг дурджээ.

"Белавиа" компани 2023 оны наймдугаар сард Беларусийн хэд хэдэн компанийн хамт АНУ-ын хоригт орсон байна. Тус компани Европын Холбооны хоригт 2021 оны 12 дугаар сараас багтжээ. Мөн 2021 оны тавдугаар сараас эхлэн «Белавиа»-гийн нисэх онгоцнуудыг Европын Холбооны орнуудын дээгүүр нисэхийг хориглосон байна. Энэ шийдвэрийг Афинаас Вильнюс рүү нисэж явсан "Ryanair" компанийн онгоцыг Минскт албадан газардуулж, идэвхтэн Роман Протасевич болон Софья Сапегаг баривчилсны дараа гаргажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ Уржигдар 08 цаг 00 мин БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ Уржигдар 07 цаг 58 мин Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ Уржигдар 07 цаг 52 мин Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ Уржигдар 07 цаг 46 мин Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Уржигдар 07 цаг 38 мин Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ Уржигдар 07 цаг 37 мин Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! Уржигдар 07 цаг 36 мин Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ Уржигдар 07 цаг 32 мин Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо Уржигдар 07 цаг 07 мин “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм... Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидта... Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг н... Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Д.Содном: Засгийн газар эдийн засаг, нийгмийн шинэ төлөвлөгө... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Британи дахь монголчуудын “Лондон наадам-2026" болов Улсын III төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхлыг 4 дэх уда... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ...
Top