x

Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнөөдөр хэвлэлийн хурал хийж Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд байгуулсан нүүрс худалдаалах гэрээг шүүмжиллээ. Тэрээр 2024 онд УИХ-аас баталсан 58 дугаар тогтоолын дагуу Засгийн газар БНХАУ-тай хэлэлцээр байгуулсан ч энэ нь Монголын эдийн засгийн эрх ашигт ашиггүй, улсад асар их хохирол авчрах эрсдэлтэй гэж мэдэгдэв.

Түүний хэлснээр гэрээнд нийт 250 сая тонн нүүрс нийлүүлэхээр тусгагдсан бөгөөд үүний 55 хувь нь Монголын хамгийн үнэ цэнтэй коксжих нүүрс байгаа бол 35 хувь нь дунд зэргийн чанартай ангиллын нүүрс, үлдсэн 10 хувь нь хамгийн бага үнэтэй чулуун нүүрс байна. Ийнхүү гэрээгээр Монголын коксжих нүүрсний бараг 40 хувийг урьдчилсан байдлаар худалдахаар болж, тонн тутамд ойролцоогоор 40 ам.долларын алдагдал хүлээхээр байгаа аж. Үүнийг нийт 250 сая тонноор үржүүлэхэд 10 тэрбум ам.долларын алдагдал тооцогдохоор байна гэж тэр тайлбарлав.

Мөн гэрээний хугацааг 16 жилээр тогтоосон нь Монголын нүүрсний зах зээлд ирээдүйд гарах боломжит ашигтай нөхцөлүүдийг бүрэн хааж, улсын эдийн засгийн уян хатан байдлыг алдагдуулж байна гэж тэр нэмж хэлэв. Н.Энхбаярын үзэж буйгаар Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр зам өөрөө стратегийн ач холбогдолтой боловч түүнд дагалдсан нүүрс худалдах гэрээ нь Монголын эрх ашигт харш шийдвэр болсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.205)
    Оройтсон бороо . Энхбаяр минь
    2025 оны 09 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 58 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 1 цаг 10 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 1 цаг 34 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 2 цаг 43 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 3 цаг 8 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 3 цаг 32 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 3 цаг 39 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 3 цаг 54 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 4 цаг 17 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 4 цаг 22 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 4 цаг 24 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 21 цаг 19 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 21 цаг 39 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 21 цаг 43 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 21 цаг 46 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 21 цаг 54 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 22 цаг 43 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 22 цаг 43 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 22 цаг 46 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ Өчигдөр 13 цаг 08 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top