x

9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо

АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна.

2001 оны есдүгээр сарын 11-ний мягмар гаргийн өглөө “Аль-Каида” бүлэглэлийн гишүүд зорчигч тээврийн дөрвөн нисэх онгоцуудыг булаан АНУ-д дөрвөн цуврал халдлага үйлдсэн юм. Эдгээр халдлагын үеэр 3000 орчим хүн амь үрэгдсэн юм. 

Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг байсан газар болох “Ground Zero”-д болсон дурсгалын арга хэмжээнд оролцсон хүмүүс орон нутгийн цагаар өглөөний 8:46 цагт буюу анхны онгоц мөргөсөн тэр мөчид нэг минут чимээгүй зогсжээ. Улмаар бусад халдлага болсон, цамхаг нурсан мөчүүдэд дахин чимээгүй зогсож эмгэнэл илэрхийлэв. Мөн амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн террорист халдлагын улмаас алдсан хайртай дотны хүмүүсийнхээ нэрийг уншжээ. Түүнчлэн гал сөнөөгчид цамхагт дарагдсан хүмүүсийг аврах гэж байгаад амь эрсэдсэн олон зуун алба хаагчдаа хүндэтгэл үзүүлэхээр жил бүр ирдэг.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан нэрийг нь өөрчилсөн Пентагонд болсон дурсгалын ёслол дээр үг хэлжээ. Тэрбээр хэлэхдээ “Нэг улс үндэстний хувьд бид 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийг хэзээ ч мартахгүй гэсэн ариун тангаргаа сэргээж байна. Америкийн Нэгдсэн Улс руу халдсан хэнбугайг ч бид барьж авах болно, бид чамайг олох болно. Улмаар ямар ч өршөөлгүйгээр дарах болно. Тэгээд бид ямар ч эргэлзээгүйгээр ялах болно. Тиймээс бид хуучнаар Батлан ​​хамгаалах яамыг Цэргийн яам гэж нэрлэсэн” гэж тэрбээр хэлсэн байна. Терроризмтой тэмцэх зэрэг аливаа дайн бүрд АНУ ялах болно" хэмээн онцлон тэмдэглэжээ.

АНУ-ын иргэний агаарын тээврийн “American Airlines” болон “United Airlines” гэсэн хоёр томоохон компанийн зорчигч тээврийн дөрвөн нисэх онгоцыг “Аль-Каида” бүлэглэлийн 19 террорист булаан цуврал халдлага үйлдсэн юм. “American Airlines”-ын 11, “United Airlines”-ын 175 нислэгийн дугаартай хоёр онгоц Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг мөргөснөөр 110 давхар цамхгууд 1 цаг 42 минутын дотор нурж, ойролцоох 10 орчим тооны томоохон байгууламжид хохирол учруулсан юм.

Гурав дахь онгоц болох “American Airlines”-ын 77 нислэгийн дугаартай онгоц Виржиниа муж улсын Арлингтон хошуунд байрлах АНУ-ын Батлан хамгаалах яамны /Пентагон/ төв байрыг мөргөсөн юм. Үүний улмаас тус байрны баруун тал нь нурж унасан билээ. Тэгвэл дөрөв дэх онгоц болох “United Airlines”-ын 93 нислэгийн дугаартай онгоцыг нийслэл Вашингтон хот руу чиглүүлэн авч явж байсан террористуудыг зорчигчид дарж авахыг оролдсоноор онгоц Пенсильвани муж улсаас холгүй орших газар сүйрсэн юм. 

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дональд Трампын БНХАУ-д хийсэн айлчлал өндөрлөлөө 22 цаг 37 мин Эрдэнэт хотын гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй мод, суулгац олгож эхэллээ 22 цаг 37 мин Улаангомоос Тэс сум хүртэлх авто замын бүтээн байгуулалт үргэлжилж байна 22 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзлаа 22 цаг 46 мин Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 30.4 хувиар өсжээ 22 цаг 48 мин "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" улс орон даяар эхэллээ 22 цаг 49 мин Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн мэдүүлэв 22 цаг 49 мин Иргэдэд 2026 ширхэг модны суулгац бэлэглэлээ 22 цаг 54 мин АНУ-аас НҮБ-аар дамжуулан олгох 1.8 тэрбум ам.долларын тусламжийг гадаад бодлогодоо нийцүүлэн зарцуулна Өчигдөр 14 цаг 25 мин Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон санхүүжилт, ипотекийн зээлийн асуудлыг хэлэлцэв Өчигдөр 14 цаг 23 мин Хотын дарга Х.Нямбаатар Яармагийн иргэдтэй уулзаж, дэд бүтцийн асуудлуудыг хэлэлцлээ Өчигдөр 14 цаг 20 мин Ойрын 10 хоногт цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр 14 цаг 19 мин НИТХ: Энэ онд нийслэлд 78 иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаана Өчигдөр 14 цаг 17 мин Д.Цогтбаатар гишүүн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр 14 цаг 16 мин Гадаад зээлийн ашиглалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Өчигдөр 14 цаг 16 мин Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулна Өчигдөр 12 цаг 00 мин Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно Өчигдөр 11 цаг 56 мин Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Өчигдөр 11 цаг 52 мин "Улаанбаатар марафон-2026" гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт орлоо Өчигдөр 11 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салбарын асуудлаар санал солилцлоо Өчигдөр 11 цаг 42 мин
iИх уншсан
Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар Л.Гантөмөр: Н.Учрал бол У.Хүрэлсүхийн бүрэн дэмжлэгтэй байга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн энэ амьдрал цаашдаа улам л эрүүлжээ... Эрхэм гишүүд сэтгүүлчдийг “Chilling effect”-д оруулсан алдаа... Б.Пунсалмаа: Төсөвт өртөг нь 1000 хувиар нэмэгдээд 17 жил бо... Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтран а... Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Филиппиний Сенатын ордонд буун дуу гарчээ Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... Эрдэнэт хотын гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй мод, суул...
Top