x

Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь

Арвандолдугаар зууны үеэс эхэлж Орос улс ихэд хүчирхэгжиж оросын цэрэг Уралын нуруугдавж Татарын хаант улсыг мөхөөгөөд Татарын нийслэл Казань хотыг эзлэн баруун Сибирьт түрэн орж ирэв. Монголын Зүч хааны удам Хүчүлэг хаан оросын казакын атаман Ермакын цэрэгт ялагдаж нэгэн тулалдаандамиа алджээ.Орос улсын цэргүүд улмаар газар нутгаа дорно зүгт тэлсээр одоогийн Омск, Томск Енисей мөрний адаг руу орж ирээд зогсохгүй хойд монголын унаган нутаг Байгаль нуур , Амар мөрөн , Сэлэнгэ рүү түрж эхэлжээ . Орос улс өрнө зүгт дайн хийж хүчирхэг Турк болон Швед улсыг дайнд ялж орчин үеийн хүчтэй армитай болж байв. Оросын цэргүүд дорно зүгт Ангар мөрөн, Байгаль орчмын нутаг руу довтлов.Харин 1660 онд Халх Монголын цэрэг Байгал нуурын баруун бие, Ангар мөрний эрэгт орших Балаганы шивээг довтолж , Орост эзлэгдсэн буриад монгол зоныг эргүүлэн авч байжээ.

Гэвч оросууд 1666 онд Сэлэнгийннутагт нэвтрэн орж шивээ хот байгуулав. 1667,1673 , 1676 онуудад Чахундоржийн болон бусад халх ноёдын элч Москва хотод удаа дараалан очиж оросын түрэмгийлсэн монголын Сэлэнгэ орчмын нутаг болон бусад шивээ бэхлэлтийг гэдрэг Монголд шилжүүлэх , Халх Монголын хуучин харьяат буриад монголчуудыг буцаан авах шаардлага тавьж хэлэлцээр хийж байжээ. Оросын тал Сэлэнгий нутаг болон бусад шивээ бэхлэлтийг Оросын газар дээр баригдсан манай нутаг хэмээн Монголын эсрэг хатуу байр суурь баримталж байв . Оросууд удалгүй Буриад Монголыг түрэмгийлэн эзэлж , буриад монголчуудаас алба гувчуур хурааж , ард иргэдийг нь Христийн шашинд хүчээр оруулах зэргээр харгис үйлдэл хийж Монголын хойд , зүүн хойд хэсгээр цэргийн шивээ бэхлэлт барин цэргийн хүчээ зузаатгаж байлаа.

Халх Монголын ноёдоос 1683 ,1684, 1687, 1688 онуудад Орост удаа дараа элч зарж шаардлага хүргүүлж байсан боловч тодорхой үр дүнд хүрсэнгүй . Ийнхүү оросуудыг яриа хэлэлцээрийн замаар нутгаасаа гаргаж чадахгүй нь илэрхий болсон тул монголчууд Оросын хот шивээг довтлон устгаж , цэргийг нь түрэн гаргах бодлогод арга буюу шилжжээ Харин энэ үед Галдан бошигт оросуудтай найрсаг харилцан тогтмол элч захиа явуулж , оросуудаас галт зэвсэг авахаар удаа дараа хэлэлцэж байв. 

1685 оны 6-р сарын 11 -ний өдөр Халхын цэрэг Сэлэнгиск шивээг довтлон бүсэлж оросуудыг Монголоос гарахыг шаарджээ . 1687 онд Түшээт хан Чахундорж оросын түшмэл, адмирал Ф.А.Головинд өөрийн харьяат буриадуудыг Монголд шилжүүлэн өгөх , халхын нутгаас шивээ бэхлэлтээ яаралтай татахыг шаарджээ. Гэвч Ф.Головин монголын шаардлагыг зөвшөөрсөнгүй. Түшээт ханы монгол цэргүүд оросын цэргийг алахыг нь алж Омск, Томск хотуудыг өнгөртөл нь хөөж баруун Сибирийн олон жижиг суурин, хотуудыг эзэлж, амжилттай дайтаж буцаж ирсэн байна.

1688 оны 1-р сард Түшээт хан Чахундоржийн төрсөн дүү Шидишир баатар 4000 цэргийн хүчээр Ф.А.Головин тэргүүтэй төлөөлөгчдийн байрлаж байсан орос цэргийн хуаранг довтолжээ. Тэр үед Оросын цэргийн хүч нь Москвагаас ирсэн буучийн хорооны цэргүүд дээр Сибирийн казак цэргийн хүчийг нэмж 2000 орчим галт зэвсэгтэй цэрэгтэй болоод байв. Монгол цэрэг Сэлэнгийг шивээг бүсэлж ойр орчимийн гэр байшинг эвдэж , хадсан өвсийг нь устгав. Ф.Головиныг бүслэгдсэн мэдээ авсан оросын цэргийн хурандаа Ф.Скрипцин 300 бууч цэрэг авч Сэлэнгийн шивээний зүг хөдөлсөнийг Түшээт хан Чахундоржийн хаяал дүү Хатан баатар тайж мэдэж дайснуудыг тосон байлдаж орос цэргийг Үдийн шивээ рүү ухраан оруулжээ. Оросууд 3 өдрийн байлдаанд 17 хүнээ алуулж , 241 хүнээ шархдуулсаны дотор орос цэргийн хурандаа Ф.Скрипцин байв. Монгол цэрэг энэ тулаанд нэлээд хохирч 300 гаруй хүн алагдаж шархаджээ. 

1688 оны 2-р сарын 19- ний шөнө монгол цэргүүд Сэлэнгийн шивээг тал талаас нь галт сумаар харван довтолж дайрсан ч эзэлж чадсангүй . Монголчууд орос цэргийн их бууны хүчтэй галд өртөж 50 гаруй цэргээ алуулжээ. Монголын цэрэг Шивээ бэхлэлтэнд хориглон хүчирхэг гал зэвсгээр зэвсэглэсэн орос цэргийн эсрэг дахин байлдаад үр дүнд хүрч чадсангүй , тулалдаанд олон хүнээ алуулжээ. Монгол цэрэг хүн хүч дутаад 2-р сарын эцсээр араасаа дахин цэрэг татаж авч, мөн буриад цэргүүдийн хүчийг нэмжээ. 

1688 оны 3-р сард Үдийн шивээнээс Оросын туслах их цэрэг 1600 хүн ирж буй мэдээг монголчууд сонсоод бүслэлтээ задалж , тэр цэргийг угтан Бөхөн гол дээр тулалдсан боловч ялж чадсангүй олон хүнээ алуулаад ухарчээ . Яг энэ үеэр Галдан бошигтийн цэрэг Халхад довтолсон мэдээг сонсоод Хатан баатар тайж Чахундорж ахдаа туслахаар цэргээ аван Хойд Монголоос буцахаас өөр аргагүй болжээ. Харин буриад монголчууд нутагтаа үлдэж оросуудтай тэмцэлдсээр байв. Буриад монголчуудын цэргийн хүч маш цөөхөн болсон тул орос цэргийн түрэлтийг зогсоож чадсангүй. Ийнхүү Буриад Монголыг оросууд түрэмгийлэн эзэлж 1703 онд Петр хааны зарлигаар Орос улсад хүчээр нэгтгэв. Орчин үеийн оросууд саяхан хэвлэл мэдээллээрБуриадыг Орост сайн дураар нэгдсэний 480 жилийн ой боллоо хэмээн түүхийг илт гуйвуулсаар байна лээ. Сайн дураараа Орост нэгдсэн нэг ч буриад монгол хүн байдаггүй юм.

Тэр үед алт, мөнгө, байгалийн баялаг ихтэй Хойд Монголын нутагт оросууд эхлээд орос худалдаачин явуулж, хаана ямар баялагтай вэ гэдгийг тандажмэддэг байв. Дараа нь христийн санваартан явуулж христийн сүм барьна. Эцэст нь орос цэрэг явуулж газар нутгийг нь эзэлж “Энэ бол Оросын манай нутаг” хэмээн зарлаж, шивээ бэхлэлт барьдаг байв. Хойд монголчууд нутагт нь ирсэн оросуудад эхлээд зочны ёсоор хүндэтгэлтэй ханддаг байв. Гэвч хумсаа нуусан муур шиг тэдний хорон санаа удалгүй илэрдэг байжээ.

Хойд монголын унаган газар нутагт довтолсон оросын адмирал Ф.Головин гэж хэн бэ? Фёдор Головин  (1650-1706 он/ бол Оросын Петр хааны ойрын хамтран зүтгэгч бөгөөд Оросын Гадаад бодлогын байгууллагыг (президент Посольских дел) удирдаж байсан, мөн Далайн цэргийн газар, Зэвсгийн газар, Алтан болон мөнгөн танхимыг (Сангийн яам) тэргүүлж байсан бөгөөд Сибирийн захирагч, Хуулийн болон Мөнгөний үйлдвэрийн газрыг тэргүүлж байжээ. 1702 онд Ван буюу "Граф" цол хүртсэн. Тэр бээр Манжийн Энх-амгалан хаантай гэрээ байгуулж, манж - оросын маргааныг намжаахаар (Альбазин цайз орчим хилийн мөргөлдөөн) 1686 онд Амар мөрний орчим очиж, 1689 онд Манж Чин улстай Нерчийн гэрээ байгуулж, Амар мөрнөөс  Горбицын цутгал хүртэл газрыг Манж Чин улсад шилжүүлэн өгч байжээ. Тэр бээр элч төлөөлөгчийн ажлаас буцаж ирээд Оросын Сибирийн амбан захирагчаар томилогдсон байна. Ф.Головин Оросын усан флотыг бий болгоход онцгой үүрэг гүйцэтгэж 1699 онд генерал-адмирал цолтой болж, 1700 онд Оросын анхны генерал-фельдмаршал цол хүртсэн туршлагатай дипломатч, цэргийн жанжин хүн байв. 

Оросын түрэмгийлэгчдийг эсэргүүцэн тэмцсэн Халхын Түшээт ханы тухай товч өгүүлвэл, Чахундорж нь 1634 ондХалхын Түшээт хан Гомбодоржийн гэртахмад хөвүүн нь болж төрсөн. Чахундорж хоёр дүүтэй бөгөөд тэд нар бол Өндөр гэгээн Занабазар, баатар хунтайж Шидишир нар байв.Гомбодорж хан өөд болоход 1655 онд Чахундорж 21 насандаа хан ор суув. 1655–1698 он хүртэл Түшээт ханаар 43 жил заларсан.

Чахундоржийн үед Манж Чин улс ихэд хүчирхэгжиж байлаа. Тэр үед Монголд Засагт ханы ширээний төлөө тэмцэл хурцдаж, Халхын толгойлох ханы хувьд Чахундорж тэрхүү үйл явдалд оролцохоос аргагүйд хүрчээ. Баруун талаас Зүүнгар улсын хаан Галдан бошигт Засагт ханы ширээний тэмцэлд оролцож Чахундоржтой илт сөргөлдөх болжээ. Энэхүү зөрчлийг Манжийн хаан зохицуулахаар шийдэж,1686 онд Заг, Байдрагт Хүрэн бэлчэрийн чуулганыг хийлгэжээ. Тус чуулган нь Халх, Зүүнгарын ноёдын хямралыг хэсэг зуур намжаажээ. Харин Галдан уг чуулганы шийдвэрийг зүй бус үйлдэл гэж үзжээ. Тэрбээр Засагт хантай холбоогоо улам нягтруулж, Түшээт ханы эсрэг зэвсэг хөдөлгөх нь тодорхой байсан ч Чахундорж асуудлыг аль болохоор эе эвээр шийдэх, Манжийн эрх баригчдын хөлд сууж харьцангуй тусгаар байдлаа хадгалах бодолтой байв. Ингээд Засагт хан болон түүнтэй нийлсэн Дэгдэхэй мэргэн ахайг довтлон хороож улмаар цааш давшин ороод байсан боловч дайны ажиллагааг зогсоож, чуулган хийлгэх санал гаргажээ. 

Харин Галдан үүнийг зөвшөөрсөнгүй, 1688 оны хавар Галдан бошигт гурван түмэн ойрд цэрэг авч Халхын нутагт цөмрөн оржээ. Галдан бошигт Халхад довтлон алтан ургийнхныг толгой дараалан хороож, лам нарыг хүйс тэмтэрч, сүм хийдийг шатааж, бэлчээр нутгийг ч түймэрдэж Халхыг сүйтгэж байв. 

Галдан бошигт Халхын 20 000 цэргийг хядаад зогсохгүй, өөрийн төрөл садан цусан ах дүү 25 хүнийг цаазаар авч байлаа. 1689 онд Орос цэргийн жанжин Ф.Головин Хойд Монголын Сэлэнгэ нутаг руу орос цэрэг илгээж, буриад халхуудтай байлдахад Галдан “Оросууд гэрээнийхээ дагуу халхуудыг довтолж байна” хэмээн сайшааж,1690 онд Галдан Оросын элчин Кибиревт “Надад оросууд та нар хангалттай тусалсангүй” хэмээн гомдоллож, “Би байгаагүй бол оросууд та нар балрах байсан” хэмээн хэлж байжээ.

Монгол улс дотор монголын эсрэг салан тусгаарласан  ойрдын Зүүн гар улс тасран гараагүй бол, Ойрдын Галдан хамаг халх цэргийг устгаагүй бол Монгол улс туурга тусгаар улс хэвээр үлдэх боломж байлаа. Харамсалтай нь Халх Монгол хаангүй,төргүй болж, сөнөн мөхсөн Зүүн гар улсын 3.0 сая квадрат км уудам газар нутгийг Орос, Казах, Манж гурав л хуваан авчээ. 

Галданд хамаг халх цэргээ хядуулсан Чахундорж дүү Өндөр гэгээний араас Өвөр Монголд очиж, Өвөр Монголын Сөнөд аймгийн нутгийн хойд зах Ар элстэй гэдэг газар чуулж, Манжид дагаар орох шийдвэрийг аргагүйн эрхэнд гаргажээ. 1691 онд Долон нуурын чуулганаар Халхыг Манжид дагаар оруулах ёслолыг үйлджээ. Чахундорж хойт хөрш Орос улстай холбоо тогтоох, газар нутгийн маргааныг шийдвэрлэх гэж хэд хэдэн удаа чармайсан боловч үр дүнд хүрээгүй юм. Манжид дагаар орох үед Галдан бошигт оросын жанжин Ф.Головинтой холбоо тогтоон, Чахундоржийн Орост хандах арга замыг мухарласан байжээ. Чахундоржийг зарим тулгар бичигт “Самуун цагийн Сайн хаан” гэж тэмдэглэсэн байна. Чахундорж 1697 онд Монголын голомт газраа буцан ирж, Орхон, Туулын саваар нутаглаж байгаад 1699 онд таалал төгсчээ.

Халхын Түшээт ханы цэргүүд Оростой байлдсан тухай оросын архивт байгаа Оросын элчин Г.Киберевийн бичигт өгүүлэхдээ: “ Очирай ханы дүү Сисисирие Батур контазий / Шижир баатар хунтайж / тэр үес цэргийн хамт Сэлэнгийн шивээний зүг явсан байсан бөгөөд Очирай хан лугаа нийлэхээр Сэлэнгийн Шивээнээс Олгой нуурийн зүг оджээ. Бушихту каны барьж авсан монголын олзны цэргийн мэдүүлснээр Сисисирие Батур контазий Сэлэнгийн шивээг авс эс чадсан тул мөн тэнд хаан сууж өлсгөлөнгөөр буулгаж авахаар төлөвлөсөн хэмээсэн бөлгөө” . Архивын уг баримтаас үзвэл Галдан бошигт Халх Монголын Түшээт ханы цэргийг олзлон байцааж цэргийн чухал мэдээг оросуудад дамжуулан өгч эх орноосоо урваж байжээ. Мөн уг мэдүүлгээс Галдан бошигт Халхын Түшээт ханы цэргийн их хүч Оростой зууралдан тулалдаж байгааг мэдээд Халх цэргийн ар талаар нь 1688 оны хавар гурван түмэн ойрд цэрэг авч Халхын нутагт цөмрөн ороход Түшээт ханы цэрэг тосон байлдсан боловч ялагджээ” хэмээн бичсэн ажээ.

Ийнхүү Түшээт ханы халх цэргүүд Ф.Головины орос цэргүүд болон ойрдын Галдан бошигтын цэргүүдэд ялагдсанаар монголын цэргийн хүч бүрмөсөн мөхөсдөж, Монгол улс хоёр зууны турш хаангүй, төргүй, тусгаар улс үгүй болсон эмгэнэлт түүхтэй үлдсэн юм.

Ашигласан ном зүй

1.Зарлигаар тогтоосон гадаад монгол, хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир, монгол бичгээс кирилл бичигт буулгаж, тайлбар хийсэн Цэрэндорж Ц., Эрдэнэболд Л., Баржав Д.,Ганбат Н., УБ., 2009 он 

2.“Абатай сайн хан” Ж.Болдбаатар, УБ, 2006 он 

3.“Анхдугаар Богд - Хаадын сан”, Л.Хүрэлбаатар, УБ.,2001 он

4.“Русско- Китайские отношения в 17 веке”, / том 2, Москва 1972. страница 275 /

5.“Алтан ураг” ном,Д.Сүхбаатар,УБ хот,2020 он

                               Доржийн СҮХБААТАР, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Sandra Hanson (149.88.98.130)
    HIRE A LEGITIMATE CRYPTO RECOVERY EXPERT // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I’m posting this positive feedback about THE HACK ANGELS RECOVERY EXPERT, the most credible and trusted cyber security and cryptocurrency recovery expert. I was lucky enough to have benefited from their service when I lost my cryptocurrency. I was able to get them through their website and submit all the information about my lost cryptocurrency, THE HACK ANGELS RECOVERY EXPERT did their investigation with proper professional assistance and transparency. I’m amazed by their service and I’m hugely grateful for their help in recovering my cryptocurrency. I recommend their services to everyone in need of cryptocurrency recovery experts. CONTACT INFO WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 09 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 10 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 59 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 1 цаг 3 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 1 цаг 4 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 1 цаг 5 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 1 цаг 9 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 1 цаг 10 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 1 цаг 11 мин "Нутагтаа эзэн 100:1000" төслийг 16 аймагт хэрэгжүүлж, ногоон тэжээл тариална 1 цаг 11 мин Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй 2 цаг 52 мин А.Ганбаатар: Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 85-рт жагсаж байгаа нь Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг яаруулж байна 3 цаг 1 мин Баянзүрх дүүрэгт 1.2 км авто зам шинээр барина 3 цаг 30 мин Ихэнх нутгаар хуурайшилт нэн их байгаа тул галын аюулаас сэрэмжлүүллээ 3 цаг 31 мин 108 хүүхдийн тусламжийн төвд долоо хоногт 1896 дуудлага иржээ 3 цаг 31 мин Байгаль орчны эсрэг зөрчилд 235.3 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ 3 цаг 32 мин Душанбегийн “Их дуулга”-аас Монголын жүдочид таван медаль хүртлээ 3 цаг 33 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 90 орчим хувьтай байна 3 цаг 34 мин АНУ Ормузын хоолойд гацсан хөлөг онгоцуудыг хамгаалж гаргана 3 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзлаа 3 цаг 36 мин Ш.Санжсүрэнгийн нэрэмжит барилдаанд аймгийн арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 5 цаг 23 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Монгол Улс Буриад руу 5000 тонн мах экспортлох боломжтойг он... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ...
Top