x

“ЭТТ БОНД”-ын 3 дахь шатны захиалгыг авч эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, ДЦС-ын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.

Энэ хүрээнд тус компани өөрийн орлогоор баталгаажсан 2 их наяд төгрөг хүртэлх үнийн дүнтэй төгрөг, ам.долларын "ЭТТ бонд"-ыг  хөрөнгийн зах зээлд үе шаттайгаар гаргахаар Монголын Хөрөнгийн биржид бүртгүүлсэн юм. Ингэснээр тухайн бондын эхний хоёр транчийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай зохион байгуулж, одоо хоёрдогч зах зээлд идэвхтэй арилжиж байгаа билээ. 

Тус бондын хөтөлбөрийн хүрээнд 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 3 жилийн хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэй нийт 142.5 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй өрийн хэрэгслийн захиалгыг өнөөдөр 09.00-15.00 цагийн хооронд авч байгаа талаар Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ. Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.

Бонд худалдан авагчид нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авахдаа нээлгэсэн Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй Үнэт цаасны компаниар дамжуулан бондыг авч болно.

Энэхүү бонд нь дотоодын хөрөнгийн бирж дээр анх удаагаа гадаад валютаар буюу ам.доллароор гарч байгаа учраас ханшийн уналтаас хамгаалагдсанаараа давуу талтай юм. 

Бондын санхүүжилтийг дээр дурдсанаар “Тавантолгой” ДЦС, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтад зарцуулна. Дээрх бүтээн байгуулалтуудыг хийснээр компанийн үр ашиг илүү нэмэгдэж, 2025 он хүртэл нийт 11.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 6 цаг 27 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 6 цаг 29 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 6 цаг 32 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 6 цаг 34 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 6 цаг 37 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 6 цаг 40 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв 11 цаг 47 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна 11 цаг 48 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ 11 цаг 50 мин ЛУИЗ 11 цаг 51 мин Вьетнам “Кажики” хар салхинд бэлдэж, хэдэн зуун мянган хүнийг аюулгүй газарт шилжүүлэв 11 цаг 53 мин О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөлдөгчгүйгээр АН-ын дарга болох нь ээ… 12 цаг 5 мин Трамп Балтиморт цэрэг оруулахаа мэдэгдэж маргаан дагуулав 12 цаг 6 мин Шинэ Зеландын парламентын дарга Монголд анх удаа айлчилна 12 цаг 7 мин Ерөнхий сайд: Монгол нүүрсний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжинэ 12 цаг 8 мин Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөв 12 цаг 9 мин Ерөнхийлөгчийн ивээл дор болсон арга хэмжээнд олон улсын төлөөлөгчид оролцов 12 цаг 11 мин Ральф Лорены Ferrari F50 шинэ рекорд тогтоолоо 15 цаг 41 мин SpaceX Dragon ОУСС руу 2300 кг ачаа хүргэв 15 цаг 43 мин Британи ОУВС-гаас тусламж авах эрсдэлтэй гэж эдийн засагчид анхаарууллаа 15 цаг 44 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top