x

Н.Уртнасан сайдын мэдэгдэл Засгийн газрыг огцруулах хэмжээний асуудал мөн

Олон нийтийн сүлжээнд тавигдсан БОАЖ-ын сайдын элэглэл

 

Манай энэ сөрөг хүчин, сөрөг намууд гэж үнэнхүү "ухаанд ухна унаж үхсэн" нөхөд байна аа. Тэдний оронд тэнэг Иван байсан ч хааныг ширээнээс нь буулгах хангалттай шалтгаанууд өнгөрсөн хугацаанд гарлаа. Харин нөхөд эзэнтэй, эзэнгүй тамганы хэрүүл хийсээр гурав дахь онтойгоо золгов. Ялангуяа өнгөрөгч долоо хоногт БОАЖ-ын сайдын хийсэн мэдэгдэл бол дангаараа Засгийн газрыг огцруулж болох сэдэв мөн.

Ялангуяа “Утаа гаргаж байгаа өрхүүдийг дроноор илрүүлнэ” гэсэн түүний тэнэг мэдэгдлийн араас манай зарим хэвлэлийнхэн /erennews.mn/ алгаа ташин давхиж очоод иргэдийн гэр орныг нэгжиж, бичлэг хийж цацсан явдал байдлыг улам хурцатгав. Хүн алсан этгээдийг хүртэл зураг хөргийг нь гаргахдаа нүүрийг нь нуудаг байсан (нэгд, тэр хүнийг гэмт хэрэгтэн гэдгийг шүүхээр тогтоогоогүй учраас, хоёрт гэмт хэрэгтэнд ч гэсэн гэр бүл, үр хүүхэд гэж байдаг учраас тэднийг нь давхар яллаж болохгүй гэдэг үүднээс) “хүний эрхийг хамгаалагчид маань” утаа гаргасан шалтгаанаар гэрт нь давхиж ороод “Яагаад утаа гаргав, ямар түлш түлэв?” хэмээн бүлтэгнүүлж, ямар ч цензүргүйгээр бичлэгээ цацсан явдал нь хүний эрхийн ноцтой зөрчилд оруулав.

Гээд биднийг энд бичлэг нь цацагдсан нэг иргэний эрх, нэр төрийн асуудал ярьж байх хооронд нийслэлийн сая 600 мянган иргэний эрх зөрчигдсөн хэвээр. Утаа дахиад гамшгийн түвшинд хүрэв. "Угаартаж үхлээ" гэж хэлснийхээ төлөө иргэд цагдаад баригдаж, хоригдож байна. У.Хүрэлсүх “Утаанаас чинь салгасан шүү” гэж хэлээд Ерөнхийлөгч болсон бол Л.Оюун-Эрдэнэ утаанд нь эргээд живүүлж байна. Атал манайхан ганц Н.Уртнасан сайдтай л амаараа дайтсаар. УИХ дахь сөрөг хүчин нь бүр угаартаад үхсэний дайтай нам, таг шүү.

Ер нь бол утааны асуудал ганц сайдтай холбоотой ч асуудал биш, Засгийн газрын хэмжээний бодлогын том асуудал. Н.Уртнасан сайдад утааг арилгах хэмжээний бодлого, хүний нөөц, хөрөнгө чадавхи ч байхгүй. “Утаа гаргасан өрхүүдийг дроноор шалгана” гэж хэлсэн нь ч гэсэн Н.Уртнасангийн өөрийнх нь үг биш л болов уу. Хэрвээ тийм байсан бол Л.Оюун-Эрдэнэ сайд хамгийн түрүүнд түүний "толгойг авах" байсан биз. Тийм эрх мэдлийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдад олгосон. Нэг удаа чөлөөлж болсон юм, хоёр дахиа яагаад болохгүй гэж?

Асуудлын гол нь энэ Засгийн газарт ийм томдсон асуудал ярих хэмжээний хүний нөөц, чадавхи, бодлого алга аа л гэсэн үг. Байхгүй учраас Б.Уртнасан ийм мэдэгдэл хийж, байхгүй учраас Л.Оюун-Эрдэнэ нь “Битгий намайг дуудаасай” гээд ханцуйдаа залбираад сууж байна. Уг нь утааны асуудлыг Байгаль орчны сайдтай биш, Ерөнхий сайдтай ярих ёстой юм. Түлш үйлдвэрлэж байгаа компанид ч нэг их хамаагүй. Үйлдвэрлэж байгаа түлшний орц найрлагыг шалгаж, үйлдвэрлэсэн хойно нь түршилтанд оруулж, түүнээс гарч байгаа бохирдлыг хэмжээг тогтоох гэх мэт нь бүх шат дамжлагад Засгийн газар хяналт тавьж ажиллах ёстой ажил. Түлшний үйлдвэр түүхий эдээр тасарсан нь ч гэсэн тэдний буруу болно. Төрийн өмчит компани шүү дээ, хувийн компани биш. Тэгэхээр хариуцлага нь Засгийн газарт байх учиртай.

Ер нь ч тэгээд Улаанбаатар хотыг утаагүй байлгах нь хотын даргын асуудал болохоос Байгаль орчны сайдын асуудал биш. Өмнө нь нэг удаа Байгаль орчны сайд нь нүүрс шуудайлж байгаад шоронд орсон. Тэр үеэс л хурцдаад эхэлсэн асуудал. Тэр үед гэр хорооллынхон жинхнээсээ "бахрийшиг" түлдэг байсан, нүүрсний үнэ дийлдэхээ больсон байсан. Харин одоо Байгаль орчны сайд нь “Утаагүй түлш хямд байгаа учраас иргэд ихээр түлээд, утаа гаргаад байна” гэж загнаж байна. Үнэтэй нүүрсийг бага хэмжээгээр түлбэл утаа гарахгүй нь л дээ. Ийм ч “мэргэн ухаан” байх гэж.

Асуудлын гол нь ингэж хэлсэн сайдад байгаа юм биш. Засгийн газарт, Л.Оюун-Эрдэнэд өөрт нь байна гэдгийг түрүүнд хэлсэн. Эрх биш тэр хүнд нэг нь “Тэгж хэл” гэж чиглүүлсэн, зөвлөсөн, тийм мэдээлэл өгсөн байх. Уртнасан сайд өөрөө зохиогоогүй нь лав. Тэгсэн бол аль эрт “толгойгоо авахуулах” хэмжээний мэдэгдэл шүү. Тийм эргүү сайдаас эртхэн салах ёстой.

Ер нь бол Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нарын удаа дараа хийж буй эргүү балай мэдэгдэл болгоны төлөө Л.Оюун-Эрдэнэтэй өөртэй нь хариуцлага ярих ёстой. Тэгж байж Засгийн газар танхимын зарчмаар ажиллана. Нэгдсэн бодлоготой, нэг удирдлагатай явна. Тэгэхгүй дурын тэнэг нь гарч ирээд дуртай зүг рүүгээ чирээд, самраад байвал тэр нь Засгийн газар биш, галзуугийн эмнэлэг болно. Угаасаа ч болчихоод байна л даа. Тийм учраас утааны асуудлыг Ерөнхий сайдтай ярья. “Утааг устгасан” гэж хэлээд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болж байсан. Хэрвээ устгасан нь үнэн юм бол өнөөдөр утаанд живүүлчихээд байгаа Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулъя. Ядаж л “Утаа нэмэгдсэн нь ийм шалтгаантай. Тэр, энэ нөхөд буруутай, тийм, ийм арга хэмжээ авч байна” гэдэг тайлбартай суух ёстой биз дээ, энэ хүн. Атал тийм ч юм алга. Үнэхээр нэг үл тоож чадаж байна аа...

Б.СЭМҮҮН  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.68.50.24)
    Buzruud
    2022 оны 01 сарын 18 | Хариулах
  • гэр амидргсад (172.69.252.148)
    болж муу авгайг хол хөөж явуул худлаа ярна хэн түүхий нүүрс түлээд бган түүхий нүүрсний бараа харлгүй 2.3 жлн нүүр үзэж бна ерн ард түмнг их даарасн дээрлхсэн цараи гаргасан ажллааа мэдхгүй юу чмэдхгүй бж мэдсн дүр эсгэсэн хохино
    2022 оны 01 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 4 цаг 41 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 4 цаг 44 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 4 цаг 47 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 4 цаг 49 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 4 цаг 50 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 6 цаг 19 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 6 цаг 21 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 6 цаг 22 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 6 цаг 26 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 6 цаг 41 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 7 цаг 8 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 7 цаг 10 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 7 цаг 25 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 8 цаг 10 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 11 цаг 42 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 11 цаг 45 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 11 цаг 47 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 11 цаг 49 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 12 цаг 25 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 12 цаг 38 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top