x

Ардчиллыг багалзуурдах “үл үзэгдэх гар”

Олон улсын байдал улам хурцадсаар. Дэлхийн III дайн биш юмаа гэхэд Евроазийн эх газрын баруун, зүүн эргийг хамарсан өргөн хэмжээний дайн болж мэдэхээр байна. Баруун эрэгт Орос, НАТО-той мөргөлдөхдөө тулна. Шинжээчдийн таамаглаж байгаагаар, шинэ он гараад энэ мөргөлдөөн Орос, Украйн руу дайрснаар эхлэх байх гэнэ. Магадгүй, Путин, хээрийн сургууль нэрээр Украйны хил дээр 100 мянга орчим цэрэгтэй, асар майхнаар гэр хийсэн арми аваачаад ацан шалаанд уначихаад байна. Цэргээ буцааж татахаар нэр хүнд уначих гээд,НАТО-той байлдахаар Орос орон задрах эрсдэлтэй болчих гээд тун амаргүй байна. Зүүн эрэгт Хятад, Тайвань,Спратлийн арлуудаас болон Америк, зүүн өмнөд Азийн орнуудтай дайн бүхий байдалд орчихоод байна. Номхон далайн дайн болбол Хятад бүрэн ганцаардах эрсдэлтэй. Украйны дайнаас болоод Орос ч түүний холбоотон болж чадахгүй Украйны асуудлаар санал зөрөлдөх учраас ийнхүү хоёр хөрш дайн бүхий байдалд ороод гацчихсан нь Монголын бүрэн эрхт байдлын дархлаа болох ардчилалд маань аюул занал болчихлоо. Учир нь угаасаа ардчилалд дургүй хоёр хөршийн удирдагчид дайн бүхий байдлаас болоод түүнийг бүр тэвчихгүй болж байна. Ардчилал дайнд халтай учраас ингэж буй!

Уг нь ардчилсан Монгол хоёр хөршид их хэрэгтэй. Дайны болон дайн бүхий байдалд орсон ч хэрэгтэй. Юу гэвэл, Монгол ардчилсан байвал хоёр хөршийнхөө тухайд төвийг сахисан байж чадна. Дайн яаж ч эргээ билээ. Ороо бусгаа үед их гүрнүүд бие биеийнхээ “нуруунд хутга шаах” энүүхэнд. Тийм болохоор цэрэг стратегийн хувьд онцгой ач холбогдолтой түшиц газар болох Монгол төвийг сахих нь их гүрнүүдийн хэн хэнийхээ “ар нуруу руу хутга шаахгүй” байх баталгаа болно. Даанч ардчилал гэхээр дотор нь муухайрдаг, хоёр хөрш маань үүнийг ойлгохгүй л дээ. Тэд эгзгийг нь тааруулаад Монголын ардчиллыг дарж авах гэх байх. Эл хэрэг зорилгоо яаж гүйцэлдүүлэх бол? 

Өдгөө Монголд ардчиллын нэр хүнд сайнгүй байгаа. Ардчилал хүмүүсийг эрх чөлөөтэй, тэр дотрооүг хэлэх эрх чөлөөтэй болгодог. Гэтэл хүмүүс энэ эрх чөлөөг эргээд ардчиллыг өөрийг нь гутаахад, харлуулахад тун эрэмгий ашиглаж орхидог. Учир нь хүмүүс “болж байна” гэхээсээ илүүтэй “болохгүй байна” хэмээн шүүмжлэх, гомдоллохдоо илүү гарамгай байдаг аж. Үүнийг аль Аристотелийн үеэс л мэргэд анхааруулж ирсэн!

Замгүй баян уул уурхайн эзэн чиг л, сэтгэн бодох эрх чөлөөгөө олж авсан сэхээтэн чиг л, хөндий дүүрэн малаа дааж ядсан мянгат малчин чиг л, хийд дүүрэн сүсэгтэн хуруулчихсан лам чиг л, интернэт баараар дүүрэн эрх чөлөөндөө сагаж буй залуус чиг л, гудамжиндаа багтаж ядсан машиндаа түгжрэн саатах борчууд чиг л, ардчиллыг доош нь хийцгээж явна. Бүр хачирхалтай нь хойд Америк, Европт амьдардаг цагаач монголчууд хүртэл ардчилалд дургүйг яана. Ардчиллыг муулснаар өөрийгөө мундаг хүн гэж харуулах явдал моодонд орсон гэлтэй. Хөөрхий, мөнөөх ардчилал нь хүмүүст эрх чөлөөг нь өгснөөс өөр гэмгүй атал одоо нүдний булай болчихов. Үнэндээ ардчиллын үеийг үзэж чадалгүй социализмын үед арилсан монголчууд өнөөдөр босч ирээд харах юм бол, энэ цагийн монголчуудыг “ямар даварсан юм бэ” хэмээн дуу алдах байсан нь лавтай. Гэтэл бидний үеийнхэн мэдсээр байж, социализмын үед сайхан байсан хэмээн худлаа ностальгидсээр залуусынхаа толгойг эргүүлж. Угаасаа залуу нас социализм гэх үгэнд дуртай, хамтач үзлийн сэтгэл хөдлөлтэй байдаг хойно. Залуус маань “социализм сайхан байжээ”гэж санааширцгаадаг болжээ. Ажаад байх нь ээ, социалист үзэлтэй болсон залуус хойд Солонгос, Куба зэрэг социалист улсад очиж үзээд ирэхээрээ,социализмд ой нь гутсан байдаг. Тийм залуус “ардчилалд баярлалаа” гэж байхыг би цөөнгүй удаа сонссон. Үүнийг хараад, бүх залуусаа Хойд Солонгос, Кубад зургаан сараар аваачаад эргүүлж авчрахсан гэжөөрийн эрхгүй бодно. Манай үеийнхэн ч цагаа болохоор социализмдаа буцаж яасан ч очихгүй. Төрсөн нутгаа санаад байгаа хэрнээ Улаанбаатараасаа холдон тав тух алдаж чадахаа байсан хөгшчүүлтэй адилхан тунирхаж байгаа юм! 

Тиймээ, Монголчууд ардчиллыг хичнээн муучлан нүдний булай болгож байвч, босгон дээр нь дарангуйлагч ирэхийн цагт “турсгаа хуулуулна” гэдгээ маш сайн мэднэ. Зүгээр л эрх чөлөөгөө эдлэн, ардчилалд эрхлэх дуртай улс ажгуу. Яс юман дээрээ ардчиллын төлөө бат зогсоно. Монголчууд эрх чөлөөгөө хамгаалах далд ухамсартай. Ийм далд ухамсар улстөрчдөд нь бүр ч их бий. Өнгөцхөн харахад Монголын улстөрчид ардчиллын соёл тааруухантай харагдана. Гудамжинд явахдаа гаргуун ардчилсан үзэлтэй байх авч, эрх мэдэлд очихоороо дарангуйлагч болчих гээд байдаг. Ардчилсан төрийн мөн чанар нь иргэддээ үйлчлэх явдал гэдгийг утгаар нь ойлгодоггүй, өөрт хуваарилагдсан эрх мэдлийг байнга чамлана. Нэн ялангуяа, намаасаа үл хамааран, лидерүүд нь эрх мэдлээ нэмэхдээ их ов мэхтэй хүмүүс!

Хэдий тийм ч Монголын улстөрчид 90 оны ардчилсан хувьсгалаас өмнөх 300 орчим жилд Монголын хэрэг явдлыг Бээжин, дараа нь Москвад шийдэж, үгэнд ороогүй удирдагчдыг нь Бээжинд толгойг нь авч, Москвад буудан хороодог байсныг маш сайн мэднэ. Хамгийн сүүлд Цэдэнбалыг Москвад аваачин хөл хорьсныг мартаагүй байгаа. Монголын улстөрчдийг хооронд нь хагаралдуулан нэгийг нь нөгөөгөөр нь хэлмэгдүүлж байсныг санадаг. Удирдагчдыг Москвад эсвэл Бээжинд аваачин хороодог бурангуй ёс эргэж ирэхийг яавч зөвшөөрөхгүй. Ерөнхийлөгч Хүрэлсүхийг Москвад, Ерөнхий сайд Оюун-Эрдэнийг Бээжинд аваачин цаазалж, Занданшатарыг Улаанбаатарт “Шинэ Коминтерн”-ын даалгавраар буудан хороож занданшуулдаг ёс эргэж ирэхийг яавч зөвшөөрөхгүй. 

Монголын улстөрчид, ардчилал байхгүй бол улсын бүрэн эрх устаж, тоглоомын улс болно гэдгээ мэдэх дотуур тамиртай. Тийм болохоор хэдийгээр ганц нэгээрээ байгаа үедээ аймхай боловчиг, ардчиллаа хэнд ч алдчихгүй байх хамтын эр зориг гаргаж чадна. Парламентат ёсыг сонгосон учир энэ юм!Гэх мэтээр бодоход Монголын ардчилал дажгүй сайн дархлаатай мэт. Ийм байхад Монголын ардчилалд ямар эрсдэл байна вэ? 

Манай хоёр хөрш бол их гүрэн. Зүгээр ч нэг их гүрэн төдий бус, супер их гүрнүүд!

Супер гүрнүүд дотроо, Монгол мэтийн жижиг улсуудыг номхруулдаг олон янзын аргатайгаараа манай хөршүүд онцгой ялгарна. Нэн ялангуяа нийгэмд нь хүчтэй, үр дүнтэй нөлөөлдөг “үл үзэгдэх гар” нь маний байтугай, Америк Европын аргыг барж байгаа. Хоёр хөршийн маань “үл үзэгдэх гарууд” л Монголын ардчиллыг багалзуурдаж мэднэ. Нэг удаа энэ гар, манай ардчиллыг популистуудаар дайруулан сүйтгэх шахсан билээ. 

Эрдэнийн Бат-Үүл

2021.12.22

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 10 цаг 58 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 11 цаг 3 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 11 цаг 9 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 11 цаг 11 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 11 цаг 13 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 11 цаг 13 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 11 цаг 13 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 13 цаг 13 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 13 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 13 цаг 17 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 13 цаг 17 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 13 цаг 20 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 13 цаг 20 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 15 цаг 15 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 15 цаг 15 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 15 цаг 18 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 15 цаг 19 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 17 цаг 33 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 17 цаг 35 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 17 цаг 36 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top