x

Ардчилсан орнууд хориг арга хэмжээг хувь хүнд тавьдаг болно

Төрийн албанд ороод түнтийтлээ баяждаг, эрх мэдлээ ашиглан хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж буй хүмүүст тун халгаатай нэгэн мэдээлэл энэ сарын эхээр дэлхий нийтэд цацагдлаа.

Хүний эрх зөрчиж, авлига, зохион байгуулалттай гэмт хэрэгт холбоотой гадаадын албаны болон хувь хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авч эхэлнэ гэдгээ Жо.Байдены засаг захиргаа нээлттэй зарлалаа. Түүгээр ч зогсохгүй удахгүй болох Ардчиллын дээд хэмжээний уулзалтын үеэр бусад улс орнуудыг энэхүү хориг арга хэмжээнд нэгдэхийг уриална гэж Вашингтоноос мэдээлэв. Бусад орнууд гэдэгт 100 гаруй улс хамрагдана. Хориг арга хэмжээг үр дүнтэй байлгахын тулд олон улсын зохицуулалт хийхэд ихээхэн ач холбогдол өгнө гэв.

Төрд орж, дарга болж, хадгаламж нь дүүрэхийн хэрээр царай нь үргэлж ярвайлттай явдаг эрхмүүд дургүй нэгнээ хэлмэгдүүлэн шоронд хорих, бизнесийг нь булаах, бүр өөрийг нь шүүмжилсний төлөө шоронд хийж хашраах үзэгдлийг бид холоос хайх хэрэггүй. Өнөөдрийн Монголын дүр зураг харагдаж байна. Ийм дарга нар маань энгийн бидэндээ тун дээрэнгүй, дургүйгээ хүрэхээр Америкт очоод хэвтчихдэг, Хавайд очоод жаргачихдаг, ер нь үлгэрийн амьтад л даа. Дэлхийн маш олон оронд ийм хүмүүс байдаг. Гадаад ертөнцөд ардчиллын элч төлөөлөл болж малилзтал инээх тэдний эх орон өрөвдмөөр ядуу. Хаа очиж дэлхийн хөгжилтэй орны хүмүүс тэнэг биш болохоор тэднийг алган дээрээ тавьсан мэт харж суудаг. Тиймдээ ч мөрөөрөө ажлаа хийж чадахгүй бол дэлхий нийтээрээ авлигачид, хүний эрх зөрчигчдийн өмнө хаалгаа хааж байна. Тэднийг улс орондоо нэвтрүүлэхгүй байхаар үгсэн тохирч байна. Ийм гэмт хэрэгтнүүдийг тодорхойлохын тулд тухайн улсын жирийн ард иргэдээс нь асуух, эсвэл хүний эрхийн төлөө ажилладаг олон улсын байгууллагууд, авлигын эсрэг ажилладаг байгууллагуудаас санал авна. Энэ бол “Жалгын овгор” болохоо байсны илрэл юм. Эх орондоо нэр хүнд нь навсайтал унасан авлигачид гадаад улс оронд жигтэйхэн хүндтэй зочид болоод давхиж явдгийг болиулж байгаа хэрэг. Ер нь байр байранд нь тавьж байгаа юм.

Одоо манай улстөрчид, албан тушаалтнууд үг хэл, үйлдэлдээ маш болгоомжтой хандах хэрэгтэй болох нь. Яана даа, тэд маань одооноос зөв шударга ажиллахгүй бол ичгүүртэйгээр айлын хаалган дээрээс хөөгдөх нь. Элдэв шалдав аргаар авлига авах, зохион байгуулалттайгаар гэмт хэрэг үйлдэх, хэн нэгэнд гомдож туниад эрх мэдлээрээ дулдуйдан барьж хорих, зохисгүй үг хэллэг хэлэх гэх мэт одоогийн амьдралдаа өдөр тутам хэрэглэдэг үйлдлээ өөрчлөх хэрэгтэй болжээ.

Энэхүү олон улсын хоригийг хувь улстөрч тоохгүй байж болно. “Би тэр орон руу нь явахгүй байхад л бол оо ш дээ” хэмээн мунхаглан бодож мэднэ. Та энэ дэлхий дээр цор ганцаараа биш билээ. Үр хүүхдүүд чинь, аав ээж, ах дүү, амраг садан чинь Америк болон хоригт нэгдсэн улс орнууд руу сурах, аялах, ажиллаж амьдрахаар явж л таарна. Амьдрал төсөөлшгүй баян билээ. Тэр үед таны муу нэр тэдэнд гай болж, тухайн улс орон руу нэвтэрч чадахгүйд хүрнэ. Авлигачийн хүүхдийг Америкт оруулахгүй. Хүний эрхийг боомилогчдын ах дүү, амраг саданг хөгжилтэй орнууд хүлээж авахгүй. Тэр бүү хэл, тухайн оронд байгаа эд хөрөнгө, банкин дахь мөнгийг нь царцаана. Хөрөнгийн эх үүсвэрээ үнэн зөвөөр мэдүүлж байж л хэрэглэж болох нь. Дэлхий нийт ийм л болж байна. Тэгэхээр улстөрчдийн дураараа дургидаг цаг үе аль хэдийнэ ард хоцорч байна.

Америкийн энэхүү хориг энэ долоо хоногоос эхэлж байгаа. Америкийг дэмжихээ Австралийн Гадаад хэргийн сайд мэдэгдэж байна. Тэд авлигачид, хүний эрхийн эсрэг ажилласан хүмүүст хилийн хориг тавина гэлээ. Хүний эрхийн асуудлаар хүчтэй арга хэмжээ авснаас үүдэн гарах хурцадмал байдлаас зайлсхийсээр ирсэн Япон улс ч гэсэн гадаад бодлогодоо хүний эрхийн талаар хүчтэй байр суурь эзлэх үндэсийг чимээгүйхэн тавьж байгааг гадны хэвлэлүүд онцолж байна. Удахгүй Хүний эрхийг зөрчигчдөд хориг тавих хууль боловсруулж дууссанаа зарлах биз ээ. Европын холбооны улсууд ч энэ талын хоригоо чангатгах нь дамжиггүй юм.

Гэмт хэрэгтэн гишгэх газаргүй гэдэг үг утгаараа хэрэгжих нь ээ. Гэмт хэрэг хийхээрээ, эсвэл утаа, шороо салхинаас дайжиж давхиж очоод хэвтчихдэг диваажин шиг орнууд гэмт хэрэгтнийг, тэдэнтэй холбоотой хэнийг ч босгоороо алхуулахаа больж байна.

Өөрийгөө гэмт хэрэгтэн биш гээд үл тоож байгаа нөхөд анхаараарай. Тун саяхны нэг жишээ хэлье. “Ерөнхий сайдыг шүүмжиллээ” гээд 100 мянган төгрөгөөр торгуулсан иргэн Г.Ганбат “АНУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан тус улсын Засгийн газарт хандан Хүний эрхийг ноцтой зөрчиж, “Хуульчлагдсан дарангуйлал” тогтоож байгаа Монголын эрх баригчдын талаар би мэдээлэл цувралаар илгээсэн. Үргэлжлүүлэн илгээнэ” хэмээн мэдээлжээ. Жагсаал цуглаан зохион байгуулсныхаа төлөө, үг хэлснийхээ төлөө, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдож, торгуулж, цагдаагийн үүд сахин шууд болон шууд бусаар дарамтлуулж байгаа олон мянган хүн иргэн Г.Ганбат шиг захидлыг Монголд суугаа Америкийн Элчинд, олон улсын хүний эрхийн байгууллагууд руу бичээд байвал байдал эсрэгээрээ эргэх нь. Эрх баригчид, хууль хүчнийхэн маань гайхуулаад байдаг гадаад руугаа ч явж чадахгүй олон улсад ичгэвтэр байдалд орох нь ээ. Өөрөө явах бүү хэл үр хүүхдэдээ гай, тээг болно. Үүнтэй адил авлигын мэдээллийг ч ингэж илгээж болох юм.

Ядахад “Монгол Улс үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаж цуглах эрхийг нухчин дарж байна” гэж 150 оронд сүлжээтэй Эмнести Интернэшнл байгууллага дүгнэсэн байдаг юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 10 цаг 59 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 11 цаг 5 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 11 цаг 11 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 11 цаг 13 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 11 цаг 15 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 11 цаг 15 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 11 цаг 15 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 13 цаг 15 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 13 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 13 цаг 19 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 13 цаг 19 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 13 цаг 22 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 13 цаг 22 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 15 цаг 17 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 15 цаг 17 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 15 цаг 20 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 15 цаг 21 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 17 цаг 35 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 17 цаг 37 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 17 цаг 38 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top