x

Х.Тэмүүжин: Авлигачид нэг нэгнээ маш сайн таньдаг, мэддэг

Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх Үндэсний хорооны ээлжит хурал өчигдөр болсон билээ. Энэ үеэр Авлигын эсрэг үндэсний хороог ахалж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигын гэмт хэрэгт танил хүмүүс нь орооцолдсон, томилсон УИХ-ын гишүүнээрээ яриулж байгаа гэх утгатай зүйл ярьсан юм.

Тодруулбал, тэрээр "Өнгөрсөн зургаан сарын хугацаанд төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой 85 хэрэг шүүхээр эцэслэгдэж байгаа. Энэ дунд харамсалтай нь таньж мэддэг хүмүүс байгаа юм. Өмнө нь бол томилсон УИХ-ын гишүүнээрээ яриулаад яаж ийж байгаад аргалчихна гэсэн итгэл үнэмшил байсан юм шиг байгаа юм. Намайг Авлигын эсрэг үндэсний хороог ахалж байхад над руу хэн нэгнээр утасдуулаад нэмэр байхгүй. Цаашид энэ ажил улам эрчимжинэ. Ингэж байж авлигад цэг тавихгүй бол Монгол Улсад хэн ч хөрөнгө оруулахгүй, бизнесийн энгийн орчин бүрдэхгүй. Тиймээс хатуу байхаас өөр сонголтгүй. Шаардлагатай бол цаашид зарлаад явах эрх зүйн систем рүү орж болзошгүй шүү" гэсэн юм.

Тэгвэл Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн байр сууриа цахим хуудаснаа ийн хуваалцжээ.

Тэрээр "Авлигын эсрэг санаачлагыг ямагт дэмжих ёстой. Төрийн гол шийдвэр гаргагчдын эргэн тойронд ашиг сонирхлын зөрчил бөөгнөрөх, ах дүүс, амраг садангийн хэлхээ холбоонд төсвийн мөнгө үрэгдэх зэргээс Авлигын тэмцэл эхэлнэ.

Авлигачид нэг нэгнээ маш сайн таньдаг, мэддэг. Авлига нэрээр авлигачдыг бус өөр хэн нэгнийг шийтгэж байгаа тохиолдолд тэд "авлигатай хийх тэмцэл бидэнд огт хамаагүй юм байна, авсан авлигаасаа өгөх хувиа л зөв хүнд нь өгч чадвал яах ч үгүй юм байна" гээд харин ч бүр зоригждог!" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 7 мин Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хувийн өмчийг хамгаална гэж байх уу? 23 мин Афганистаны эрх баригчид шатрын спортыг тодорхойгүй хугацаагаар хориглов 33 мин Пакистан Энэтхэгийн эсрэг том хэмжээний цэргийн ажиллагаа эхлүүлэв 34 мин Ромын шинэ пап XIV Леогийн тухай сонирхолтой баримтууд 36 мин Москвагийн Улаан талбайд Ялалтын баярын парад болж, олон улсын лидерүүд оролцлоо 38 мин АНУ, Хятадын татварын асуудлаарх хэлэлцээ ахиц дэвшилтэй өндөрлөж, харилцаа “дахин сэргэж” байна 41 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөлттэй гарлаа 42 мин “Made in Mongolia-2025” экспо Сидней хотод болно 44 мин Монголын жүдочид Астана хотын “Их дуулга”-аас гурван хүрэл медаль хүртлээ 44 мин Биткоины ханш 105 мянган ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоолоо 46 мин Хүүхдийн парк хоёр шинэ тоглоомтой болжээ 48 мин Дотоод худалдааны орлого өсөлттэй гарч, бүтэц өөрчлөгдлөө 48 мин Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна 49 мин Ленин клубын залгаа барилгыг шүүхийн шийдвэргүйгээр албадан нураалаа 2 цаг 57 мин Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 4 цаг 11 мин Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил эрчимтэй үргэлжилж байна 4 цаг 12 мин ОХУ дайныг зогсоох яриа хэлэлцээ хийх саналыг гаргалаа 4 цаг 14 мин Александер Сёрлот Испанийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд шинэ амжилт тогтоолоо 4 цаг 15 мин Энэтхэг, Пакистан гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч харилцан буруутгаж байна 4 цаг 15 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө... Жао Синьтун снукерийн дэлхийн аваргад түрүүлсэн анхны ази та... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т...
Top