x

Цагдаа төрийн үйлчилгээ болохоос “төрийн нохой” биш

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо удтал гуйлгаж, гувшуулсны эцэст өнгөрөгч долоо хоногт арай гэж ирцээ бүрдүүлж хуралдав. Тэгсэн ч хуралдаагүй байснаасаа илүү гарахаар үр дүнг үзүүлж чадсангүй. Үндсэндээ өнгөрсөн өдрүүдэд цагдаагийн байгууллага, ажилтнуудаас явуулсан хууль бус ажиллагаа, хүний эрхэнд халдсан олон удаагийн үйлдлийг хүлээн зөвшөөрснөөс өөрцгүй болов. Харамсалтай уг асуудалд манай хэвлэл мэдээллийн байгууллагууд төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Олонхи нь зөвхөн дуулгавартай сонсогч, хагас дутуу дамжуулагчийн үүргийг гүйцэтгээд өнгөрлөө.

Уг нь бол Дэд хорооны хуралдаанаар “үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаал цуглаан хийх” зэрэг Үндсэн хуулиар олгогдсон  эрхээ хасуулж, эцэст нь шорон оронд орсон олон залуусын асуудлыг хэлэлцэх ёстой байлаа. Гэтэл ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир “Иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг жагсаал цуглаан хийснийх нь төлөө баривчилсан юм биш ээ. Жагсаал цуглаан зохион байгуулах журам зөрчсөн асуудлаар нь хариуцлага тооцсон юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын улмаас иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарын жагсаал, цуглаан зохион байгуулах талаар ирүүлсэн хүсэлтийг цагдаагийн байгууллага хүлээн авч, бүртгээгүй. Бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан иргэдэд Зөрчлийн хуульд зааснаар арга хэмжээ авсан” хэмээн тал еэвэнгийн үлгэр ярьсаар хуралдааныг дуусгасан байдаг юм.

Нөгөө Хүний эрхийн дэд хорооны гишүүд, хууль тогтоогч нар нь бас л цагдаагаасаа дээрдэх юмгүй. Ц.Ням-Очирын ярьсан тал еэвэнгийн үлгэрт толгой нь эргээд “Ерөөсөө хууль муулиа л сайжруулцгаая. Хуулиас л болсон байна” болоод тарцгаасан. Иргэдээсээ долоо доогуур хуулийн мэдлэгтэй. Ийм хоосон толгойтой нөхөд Э.Одбаяр, Д.Монголхүү нарт тусаллаа юу? Харин ч цаадуул нь хуулиа мэддэг учраас цагдаатай тэрсэлдээд, тэсээд, тэмцээд байгаа юм шүү дээ.

Нэгдүгээрт, иргэд жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтээ цагдаагийн байгууллагад хүргүүлэх буюу мэдэгдэх л үүрэгтэй. Цагдаагийн байгууллага түүнийг нь бүртгэж авах үүрэгтэй. Түүнээс биш “Энэ нөхрийг бүртгэнэ, тэр нөхрийг бүртгэхгүй” гэх, ямар нэг байдлаар ялгаварлах эрх цагдаад байхгүй. Хэрвээ тийм эрх байдаг бол Ц.Ням-Очир дарга түүнийгээ л Дэд хорооны хурал дээр гаргаж ярих ёстой байлаа. Өнгөрөгч аравдугаар сарын 1-нд Сүхбаатарын талбай дээр АН-аас зохион байгуулсан хорь, гучин мянган хүний жагсаалыг ямар шалгуураар бүртгэсэн бэ? Эсрэгээрээ тавхан залуу өөд өөдөөсөө хараад зогсож байсан Э.Одбаяр, Д.Монголхүү нарын жагсаалыг ямар шалтгаанаар бүртгээгүй вэ? гэдгээ ул үндэстэй тайлбарлах ёстой байлаа. Тэгсэн чинь “Мээрэнтэн намайг хөөгөөд, би мээрэнг хөөгөөд” гэх шиг бөгс, толгой нь нийлсэн хачин юм ярьсаар хуралдааныг дуусгасан.

Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг үл хөндөнө” гэж заасан. Өөрөөр хэлбэл, УОК-оос баталсан “өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг” гэгч нь Үндсэн хуулиар олгосон хүний үндсэн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэсэн үг. Тэгэхээр иргэдийн жагсаал, цуглаан зохион байгуулах хүсэлтийг бүртгэж аваагүй цагдаагийн байгууллага өөрөө хууль зөрчсөн болж байна. Хариуцлагыг энд л ярих ёстой. УИХ буюу хууль тогтоох байгууллага нь хуулийг батлахаас гадна баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Хүний эрхийн хорооны энэ удаагийн хуралдаан ч гэсэн түүний нэг хэлбэр.  

Харамсалтай нь энэ парламентын хууль тогтоогч нар хууль бичих байтугай одоо байгаа хуулийнхаа үг, үзэл санааг ч тайлж унших чадваргүй юм байна. Тийм болохоороо л “Энд хуулийн ийм заалт, энэ үзэл санаа зөрчигдсөн байна. Хууль зөрчигч нь энэ юм байна” гэж ярихын оронд “Ерөөсөө хуульд буруу байна. Хуулиа сайжруулъя, барья” гэсгээд тарцгаасан. Хуулиас давсан эрх дарх эдлээд, иргэдийн эрх, эрх чөлөөнд халдаад байгаа цагдаагийн байгууллага, ажилтнуудтай бүр хэн ч юу ч ярьсангүй. Хуулиа уншиж чадахгүй байгаа хүмүүс хуулийг сайжруулна ч гэж юу байх вэ.  

Дэд хорооны гишүүн Ц.Сандаг л гэхэд “Өнгөрөгч 2020 онд иргэд, улс төрийн нам эвсэл, иргэний хөдөлгөөнүүд нийт 237 удаагийн, 2021 онд 214 удаагийн жагсаал, цуглаан, суулт, өлсгөлөн зохион байгуулсан. Иргэдийн эрх ямба ихэдсэн үү гэхээс багадаагүй” гэж "улин хуцав". Иргэд жагсах цуглах нь иргэний эрх мөн боловч тэр чинь “миний эрх зөрчигдлөө” гэж үзсэний үндсэн дээр эсэргүүцлээ илэрхийлж байгаа нэг хэлбэр. Харин манай хууль тогтоогч нар дотор үүнийг “эрх ямба” гэж үздэг хэсэг бүлэг байна.

Хуралдааны төгсгөлд Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хууль сахиулагчдын “толгойлогч” нараас жижигхэн шалгалт авсан байдаг юм. Монгол Улсын Үндсэн хуульд заасан “итгэл үнэмшилтэй байх”, “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх" гэдэг энэ хоёр эрх юугаараа ялгаатай вэ? Итгэл үнэмшилтэй байх гэдэгт юуг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх гэдэгт юуг ойлгох вэ? гэдэг асуултад УЕП-ын орлогч М.Чинбат:

-“Итгэл үнэмшилтэй байх  гэдэг нь тухайн хүний асуудалд хандаж байгаа хандлага, ямар мэдээлэлд тулгуурлаж өөрийнхөө байр суурийг илэрхийлж байгаагаар тодорхойлогдох байх” гэсэн бол ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир:

-“Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр, эсвэл хэвлэл мэдээллээр дамжуулахыг ойлгоно” хэмээн Хүний эрхийн түгээмэл тунхаглалаас хальт мөлт, хазгай муруй цаас харж уншаад хэр нь таарав. Манай хууль сахиулах байгууллага болон хууль сахиулагч нарын мэдлэг боловсролын бодит түвшин ийм. Хувь хүний, иргэний эрхийн талаар “А” ч үгүй байж яаж иргэнийхээ эрх, эрх чөлөөг хамгаалах вэ дээ.

Угтаа бол “итгэл үнэмшилтэй байх” гэдэг нь хүний итгэл үнэмшил, үзэл бодлыг төрөөс болон хөндлөнгийн хэн нэгэн ямар нэг хэлбэрээр хааж боож, хавчиж гадуурхаж болохгүй л гэсэн санаа. Саяын тохиолдолд Э.Одбаяр, Д.Монголхүү нар АН-ын, эсвэл МАН-аас өөр намын гишүүн байсных нь төлөө, МАН-аас өөр үзэл бодолтой, итгэл үнэмшилтэй байсных нь төлөө ялгаварлаж, гадуурхагдаж болохгүй гэсэн санаа. Харин “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” гэдэг нь тэр үзэл бодол, итгэл үнэмшлээ нөгөө жагсаал цуглаан зохион байгуулахаас эхлээд хэвлэн нийтлэх, хэлж ярих бүхий л хэлбэрээр бусадтай хуваалцаж, түгээн дэлгэрүүлж болно оо гэсэн үг.

Нэг зүйлийг сануулахад,  цагдаа бол иргэнд үйлчилдэг төрийн үйлчилгээ болохоос тусгай эрх дарх биш. Харамсалтай нь 2012-2016 онд АН-ын Засгийн газруудын үед хийгдсэн цагдааг иргэншүүлэх, хүчний байгууллага биш, иргэнд үйлчилдэг үйлчилгээний байгууллага, аюулгүй байдлын үйлчилгээ юм шүү гэдгийг ойлгуулах, итгүүлж үнэмшүүлэхийн төлөө явуулсан бодлого, хуулийн шинэчлэл нуран унасан, ухарч буцсан сүүлийн 5-6 жилийн дотор цагдаагийн байгууллага, албан тушаалтны дур зорго, ааш авир хэрээс хэтэрч, төрийн нэрээр хүчирхийлэл үйлддэг байгууллага болж хувирсан. Үүний хамгийн тод жишээ нь өнгөрөгч сард болсон олон удаагийн баривчилгаа, үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдан хоригдож, ял хариуцлага хүлээж буй залуусын бодит дүр зураг юм.

Эцэст нь хэлэхэд цагдаа бол төрөөс иргэндээ үзүүлж буй аюулгүй байдлын үйлчилгээ. Түүнээс биш төр, төрийн нэр барьсан зандалчдын иргэнийхээ өөдөөс туудаг "төрийн нохой" биш. Тиймээс энэ асуудлыг Хүний эрхийн дэд хороогоор хэлэлцсэн болоод зогсож болохгүй. Энэ асуудлаар УИХ дээр Нээлттэй сонсгол явуулах хэрэгтэй.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 3 цаг 44 мин Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна 3 цаг 58 мин Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна 4 цаг 11 мин У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? 6 цаг 36 мин Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? 6 цаг 46 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! 7 цаг 25 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ 7 цаг 36 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ 7 цаг 54 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ 8 цаг 2 мин Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 8 цаг 13 мин Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхсөн нь цаашид анхаарах ёстой маш том дохио 8 цаг 23 мин Монгол Улс ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны 2028-2032 оны хүрээг хэлэлцэв 21 цаг 50 мин “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна 22 цаг 8 мин Юун Ялта, юун дэлхийг хуваах! 22 цаг 37 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 22 цаг 43 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 22 цаг 48 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 23 цаг 33 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 23 цаг 46 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ Өчигдөр 10 цаг 05 мин Мэдээж “Ар нь түүз!” Өчигдөр 09 цаг 53 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Юун Ялта, юун дэлхийг хуваах! Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн
Top