x

Монголбанкнаас Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк болон Хаан банкны тухай мэдэлдэл гаргалаа

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр нэр бүхий банкуудтай холбогдуулан Монголбанк, түүний удирдлага, мэргэжлийн үйл ажиллагаанд халдсан, банкны салбарын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хуурамч мэдээлэл тархаж байгаатай холбогдуулан энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Хаан банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн тухайд

Хаан банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, Япон улсын Токиогийн хөрөнгийн бирж (JASDAQ)-д бүртгэлтэй “Савада Холдингс” компанийн хувьцаа нь олон нийтэд нээлттэй арилжаалагдаж эзэмшигчид нь өдөр тутам өөрчлөгдөж байдаг хэдий ч Монголбанк нь Банкны тухай хууль, тогтоомжийн дагуу арилжааны банкны бүтцэд томоохон өөрчлөлт орохоор бол зөвшөөрөл олгох зохицуулалттай.

“Савада холдингс” компанийн хувьцаа эзэмшигч Япон Улсын иргэн Савада Хидеогийн хувьцаа эзэмшлийн хэмжээ нь гадаадын хөрөнгийн зах дахь хөрөнгө оруулагч хооронд хийсэн хэлцлийн хүрээнд 2003 оноос 42%-аас 26% хүрч буурсан байх бөгөөд энэхүү хэлцэл, үйл ажиллагаанд Монголбанк өмнө нь оролцож эцсийн зөвшөөрөл өгөх, мэдээлэл авах байдлаар зохицуулж байгаагүй болно.

2019 оноос тус компанийн томоохон хувьцаа эзэмшигчийн зүгээс өөрийн хувьцааг худалдах асуудлыг Монголын талд тавьж эхэлсэн бөгөөд Монголбанканд мэдээлээгүйгээр гадаад болон дотоодын олон хөрөнгө оруулагч нар хувьцааг сонирхон холбогдох хэлэлцээр, хэлцлийг хийж байсан байх магадлалтай. Монголбанкны зүгээс хувьцаа эзэмшигчийн шалгуур, хөрөнгийн гарал үүсэл, бусад шаардлагыг Банкны тухай хууль тогтоомжийн дагуу холбогдох этгээдүүдээс шаардаж албан тоотыг тухай бүр нь өгч ирсэн болно.

Монголбанканд Япон Улсын “Упсилон” ХХН, “Мета капитал” компани нь “Савада холдингс” компанийн толгой компани буюу Хаан банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох тухай зөвшөөрөл, бүртгэл хийгдээгүй болохыг үүгээр мэдэгдье. Хэрэв нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн шаардлагатай холбоотой дээрх зохицуулалтыг Хаан банкны хувьцаа эзэмшигч зөрчсөн, бүрдүүлсэн баримт бичиг хуурамч, ташаа бол Монголбанк хуульд заасан албадлагын арга хэмжээг авч ажиллана.

2010 онд УИХ-аас шинэчлэн баталсан Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлд Монголбанкны зөвшөөрөлгүйгээр аливаа этгээд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болохыг хориглосон байдаг. Тус зохицуулалтын хэрэгжилтийг хангах хүрээнд хэд хэдэн банк нэгдсэн болно. Мөн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байх зохицуулалттай болсон төдийгүй 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд хуулийн шаардлагыг банкууд биелүүлсэн байх ёстой.

Үндэсний хөрөнгө оруулалт, Чингис хаан банкны тухайд

Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банктай холбоотойгоор 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр “Монголбанк арилжааны банкны 160 тэрбумын өрийг өөр дээрээ татсан гэнэ” гэх гарчигтай нийтлэгдсэн мэдээлэлд дурдсан тус банкуудын өрийг Монголбанк өөртөө шилжүүлэн авсан гэх мэдээлэл нь огт ор үндэслэлгүй худал ташаа мэдээлэл болохыг үүгээр албан ёсоор мэдэгдэж байна.

Цахим орчин болон хэвлэл мэдээлэл олон нийтийн хэрэгслээр Монгол Улсын Төв банкны ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээлэл тархаж байгаад гүнээ харамсаж байна.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 3 цаг 58 мин Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна 4 цаг 11 мин Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна 4 цаг 24 мин У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? 6 цаг 49 мин Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? 6 цаг 59 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! 7 цаг 38 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ 7 цаг 49 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ 8 цаг 8 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ 8 цаг 15 мин Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 8 цаг 26 мин Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхсөн нь цаашид анхаарах ёстой маш том дохио 8 цаг 36 мин Монгол Улс ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны 2028-2032 оны хүрээг хэлэлцэв 22 цаг 3 мин “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна 22 цаг 21 мин Юун Ялта, юун дэлхийг хуваах! 22 цаг 51 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 22 цаг 57 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 23 цаг 2 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 23 цаг 46 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 23 цаг 59 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ Өчигдөр 10 цаг 05 мин Мэдээж “Ар нь түүз!” Өчигдөр 09 цаг 53 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Юун Ялта, юун дэлхийг хуваах! Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн
Top