x

Ялгавартай хандахын эсрэг тэмцсэн ТЭМЦЭГЧДИЙГ СУЛЛАЯ!

Монгол Улсын Үндсэн xуульд заасны дагуу иргэд сайн дураар эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэвч энэ хууль цар тахлын үеэр иргэдэд үйлчлэхгүй, эрх мэдэлтнүүдэд үйлчлээд байгаа тул ялгавартай хандах үзэгдэл бодитоор бий болж байна гэж үзэн эсэргүүцлийн “No double standart” хөдөлгөөн өрнөсөн. Энэхүү хөдөлгөөн бол төр засаг иргэддээ ялгавартай хандаж, алагчилж үзэж байгаагийн эсрэг тэмцэл. Тэгвэл сарын өмнөхөн "No double standart" хөдөлгөөнийг зохион байгуулагчдын нэг Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг “Жагсаал цуглаан зохион байгуулж олон хүн цуглууллаа” гэсэн үндэслэлээр урьдчилан хорих 461 дүгээр ангид 2021 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 30 хоногийн турш цагдан хорих шийдвэр гарч, хорьсон. Э.Одбаярын хувьд хуулийн байгууллагын цагдан хорьж байгааг хууль бус гэж үзэн өлсгөлөн зарлаад 23 дахь өдрөө хонож байна.

Түүний биеийн байдал маш муу байгаа хэдий ч өлсгөлөнгөө зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ бол яг адилхан олныг хамарсан үйл ажиллагаануудыг зохион байгуулсан эрх баригч нарт хариуцлага тооцож чадаагүй байж энгийн иргэддээ хүчээр хариуцлага тооцон, дарамтлах, цагдан хорих байдлаар илт ялгавартай хандаж байгаа хэрэг мөн.

Хууль ямар ч салаа утгагүй, дарга цэрэг хэн ч бай бүгдэд ижил тэгш үйлчилдэг байх шаардлагыг л “No double standart” хөдөлгөөнийхөн тавьсан. Тэд зүгээр л давхар стандартаа боль гэсэн. Юу нь буруу байгаа юм. Харин үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлэх эрхээ эдэлсэн хүнийг барьж хорьж байгаа нь хамгийн энгийн давхар стандартын жишээ.

Цаашид үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэн бүрийнхээ эсрэг эрүү үүсгэн, цагдан хорьж хүч хэрэглэн няц дардаг төртэй болж байгаа хэрэг үү. Эрх баригчдын юу ярьж, юу хийж байгаа нь хэнд ч нууц биш болчихсон. Тэр бүү хэл юу бодож байгаа нь хүртэл нууц биш болсон үе. Эд нар юу бодож энэ хоёр залууг хорьсон нь хэн ч ойлгохоор тов тодорхой байна. Яагаад эднийг баривчилж байгаа юм гэхээр Э.Одбаяр, Д.Монголхүү нар улс төрийн тэмцэл хийсэн гэж үзсэн. Эрх баригчид залуусын тэмцлийг улс төрийн үйл явцад нь хаалт болно гэж үзэн тэдгээрийг цагдан хорьсон. Харин ингэж улс төрийн тэмцэл хийсэн гэж үзэн нэгийг нь үхүүлчихвий дээ. УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан талбай дээр дуутай хууртай, бөөтэйгөө хамт жагсаж байна. Яагаад баривчлахгүй суулгаад байгаа юм. Гэсэн атал Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг яагаад шоронд хорив. Ямар ч жагсаал цуглаан, хөдөлгөөн толгойлогч нь л байхгүй бол дуусдаг. Хэдийгээр хүмүүс энэ хөдөлгөөнийг дэмжээд байгаа боловч яг тулаад хийх гэхээр заавал удирдагч хэрэг болдог. Удирдагчгүй бол тэгсхийгээд хэдэн хүний бөөгнөрөл болоод дуусдаг. Яг энэ жишгээр Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг хорьчихоод байгаа хэрэг юм.

Төр засаг иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх Үндсэн хуулиар олгогдсон эрхэд удаа дараа халдаж байна. Энэ байдал Сүхбаатарын талбай дээр байнга ажиглагддаг. Өнөөгийн Ерөнхий сайд болон хэсэг нөхөд нь талбай дээр гэрүүд ярайтал барьж, тайз засч байгаад жагсаж байсан. Тэгэхэд хэн ч тэднийг баривчлаагүй, бүүр гэр орон хүртэл барьж өгч төрийн цагдаагаар хамгаалуулж байв. Гэтэл одоо нөгөө жагсаж, тэмцэж явсан хүмүүсийн засаг нь хуулийн тэгш эрх ярьсан иргэдийг барьж аваачаад хорьж байна. Эрх баригчид өөрсдийнх нь бурууг шүүмжилсэн хүн бүрийн амыг нь барих санаатай юм байна. Нэг нэгээр нь дуугүй болгох гэсэн ажиллагаа. Гэхдээ залуучууд өөр болсон. Тэд үг хэлэх эрхийнхээ төлөө тэмцдэг болсон. Тэгээд ч бүгдийх нь амыг барьж байсан түүх хүний нийгэмд байхгүй.

Хууль тэгш хэрэгжихгүй, давхар стандарт үүсгээд байгаа хэд хэдэн жишээг дурдъя. Олимпийн аварга Н.Түвшинбаяр багын найз, улсын начин Э.Энхбатыг үхтэл зодож, хүнд гэмтээсэн. Өнөөдөр Э.Энхбат начин эмнэлгийн орон дээр үхэл амьдралын зааг дээр хэвтэж байхад Н.Түвшинбаяр гадуур эрх чөлөөтэй сэлгүүцээд л явж байна. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн эзэмшлийн “Капитал” банк дампуурч, тус банкинд Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум, ЖДҮХС-гийн 47 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум, нийтдээ 330 гаруй тэрбум төгрөг байршиж байсан. Энэ хүн өнөөдөр эрх чөлөөтэй алхаж явна. УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан мөн л төв талбай дээр жагсаж байна. Барьж аваачаад хорьчихсонгүй. Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы эзэмшлийн “Зайсан Хилл”- д “Камертон” хамтлаг тоглолтоо хийж, үзэгчид дунд ковидын халдвар тархсан. “Цахим засаглал” цуглаан хичнээн хүнийг цуглуулж яаж өвчин тахал дэгдээх эх сурвалж боллоо. Энэ бүгдэд ямар ч хууль үйлчлээгүй. Хэнбугай нь ч хариуцлага хүлээгээгүй. Хүн зодож, иргэдийн мөнгийг салхинд хийсгэсэн хүмүүст хууль үйлчилдэггүй хэрнээ хуулийн тэгш эрх нэхсэн иргэн шоронд очдог ийм л нийгэм бий болчихож.

Эрх баригчид болохоор өөрсдөө жагсаж, цуглаж болдог. Ард түмэн үгээ хэлэхээр бариад хорьчихдог. Ийм эрх мэдэлтэнд үйлчилдэггүй, энгийн иргэдэд үйлчилдэг хуулийн бурангуй жишгийг халах цаг нь болсон.

Иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нар Үндсэн хуульд заасан өөрсдөдөө заяагдсан эрх, эрх чөлөөгөө төрдөө дээрэмдүүлээд байна.Энэ бол ялгаварлан гадуурхалт гэж үзэхээс өөрөөр тайлбарлах боломжгүй. Энэ хоёр залуу хуулийн тэгш бус хэрэгжилтийг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө ингэж удаан хорино гэдэг харгислал. Ингэж дуугарч байгаа хүмүүсийг эхнээс нь амыг барих санаатай, айлгаж ичээх, дахиад ингээд дуугар гэсэн шиг залхаан цээрлүүлэлт л явагдаж байна. Үндсэн хуульд заасны дагуу эрхээ эдэлснийхээ төлөө залуус гэмт хэрэгтэн болдог хуулийн систем ажиллаж байгаа гэж ойлгох уу. Д.Монголхүү, Э.Одбаяр хоёрыг байн байн барьж хорьсоор байгаа нь тэдэнд "Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх чинь гэмт хэрэг шүү. Дарга эрх баригчдыг шүүмжилбэл ямар аймаар байдаг юм бэ" гэж ойлгуулах гээд байгаа хэрэг үү.

Манай улсын хамгийн том эмгэнэл эрх тэгш байдал алдагдсан буюу давхар стандарт гэгч зүйл бий болсонд байгаа юм. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэж заасан ч үйлчлэл нь суларсаар жирийн иргэн "хэн ч биш" болж хувирч байгааг өнөөдөр хуульчид дуу нэгтэй хэлж байна.

Үндсэн хуулийн дагуу үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар жагсах цуглах эрхээ эдэлсэн залуусыг яавч хорьж болохгүй. Хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Ардчилсан улсын гол зарчмыг алдагдуулж, хүний эрхийг зөрчиж байна. Тиймээс энэ хоёр залуугийн амьд явах эрхийг нь хангаж суллах ёстой.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 11 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 12 цаг 23 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top