x

Сүхбаатарын талбай дээр ярилцлага өгвөл цагдаагаас зөвшөөрөл авна

“Хэвтүүл хөдөлгөөн”-ий зохицуулагч, иргэн А.Цэрэнбатаас “25 дугаар суваг” телевизийн сэтгүүлч Сүхбаатарын талбайд цаг товлож, ярилцлага авсан. А.Цэрэнбат “Одоо талбай дээр гараад үг хэлэх гэхээр бүгдийг нь баривчилдаг, Ковидын хуулиа ярьдаг болсон. Тэгсэн мөртлөө өөрсдөө тэр хуулиа мөрддөггүй” хэмээн ярьж эхэлтэл цагдаагийн алба хаагчид урдуур хойгуур нь сүүтгэнэж, ярилцлага өгөхөд нь саад хийх гэж оролдож буй нь ярилцлага өгч байгаа зочны үг, үйлдлээс харагдаж байлаа. Сүхбаатарын талбай дээр цагдаагийн зөвшөөрөлгүйгээр ярилцлага өглөө гэх утгатай зүйлийг цагдаагийн алба хаагч бүдэг бадаг ярих аж. Иргэн, цагдаагийн алба хаагч хоёрын хоорондох яриа нэг иймэрхүү.

А.Цэрэнбат: Энд иргэд яриа өглөө, чамд ямар гэм хийчихсэн юм бэ?

Цагдаагийн алба хаагч: Таныг хэн гэдэг вэ. Аль телевизээс яриа авч байгаа юм?

А.Цэрэнбат: Чамд ямар хамаатай юм бэ. Би өнөөдөр телевизэд яриа өгөөд явж байна.

Цагдаагийн алба хаагч: Би өнөөдөр Сүхбаатарын талбайг хариуцсан эргүүл.

А.Цэрэнбат: Тэгээд би яасан юм?

Цагдаагийн алба хаагч: Ямар учраас телевизэд яриа өгч байгаа юм бол гэдгийг чинь тодруулж байна шүү дээ.

А.Цэрэнбат: Юу гэсэн үг вэ? Ямар учраас би чамд мэдүүлэг, тайлбар, байцаалт өгөх ёстой юм бэ?

Цагдаагийн алба хаагч: Зайгаа барь л даа (Нэг алхам хойшлов.)

А.Цэрэнбат: Чи намайг яагаад, ямар учраас яриа өгч байна гэж асуудаг чинь юу гэсэн үг вэ?

Цагдаагийн алба хаагч: Ямар учраас яриа өгч байгаа юм болоо л гэж...

А.Цэрэнбат: УОК-ынхон талбай дээр юу хийж байгааг хар даа, та нар (Талбайн урд машин хүлээж авах ёслолд оролцож буй албаны бөөн хүмүүс рүү заав)

Цагдаагийн алба хаагч: Энийг бол би мэдэж байна. 21 машин шинээр хүлээн авч байна.

А.Цэрэнбат: Энэ тэгээд болох юм уу, хөл хорио, ковид чинь болж байгаа юм уу?

Цагдаагийн алба хаагч: Шинээр хүлээлгэж өгч байгаа юм аа.

А.Цэрэнбат: Энэ хотын захиргаагаа хар, та нар. (талбайн хойд хэсэгт байршуулсан Нийслэлийн захирагчийн албаны нээлттэй хаалганы өдрийн асар майхнууд руу, тэр хавиар бөөгнөрсөн хүмүүс рүү заав) Энэ тэгээд болох юм уу?

Цагдаагийн алба хаагч: Би болно, болохгүй гэж юм яриагүй.

А.Цэрэнбат: Тэгээд би иргэн. Талбай дээр яриа өглөө. Болохгүй юу?

Цагдаагийн алба хаагч: Болохгүй гээгүй ш дээ. Яриаг чинь дуусахаар өөр дээр чинь ирж байна ш дээ.

А.Цэрэнбат: Над дээр ирээд яах гэж байгаа юм. Ямар яриа өгчихөв гээд дарамтлах гээд байгаа юм уу. Улс орныг мууллаа гэж байгаа юм уу...

Толгой сэгсэрмээр байгаа биз. Сүхийн талбайд цагдаагийн зөвшөөрөлгүйгээр хэвлэлд ярилцлага өгч болохгүй болжээ. Та уг талбай дээр заавал улс төр биш төмсний тухай ярьсан ч цагдаагаас зөвшөөрөл авах ёстой, цагдаа таныг тойрон эргэж хянаж байх болно. Ямар нийгэмд амьдраад байна аа, бид. Дээрх иргэн, цагдаагийн алба хаагч хоёрын харилцан ярианаас ажиглахад эрх баригчид яг л энэ цагдаагийн алба хаагч шиг хүний эрхийн мэдрэмжгүй, хуулиа мэддэггүй. Иргэд хүний эрхийг уландаа гишгэдэг дарангуйллын нийгэм бүрэлдэж буйд гайхаж, шогширч аргаа барж тэмцэж эхэлж байна.

Дарга нар бөөгнөрч, намынхаа 100 жилийн ойг тэмдэглэж, олон хүн цуглуулж баяр цэнгүүнээ хийхэд дуугүй байсан цагдаа картон цаасан дээр юм бичээд Төв шуудангийн өмнө зогссон ганц хоёр жагсагчийг хөөж тууж, заримынх нь гүрээний судсыг нь гүрэлзүүлэн байж хамжаад машиндаа чихээд аваад явчихдаг. Жагсагчдын майхан сав, мод түлээ, эсгийнээс эхлүүлээд лоозон, сандал, ямаа гээд булаахгүй юм байхгүй болсон, цагдаа нарт. Цагдаатай холбоотой иймэрхүү хүний эрхийн зөрчил тоймоо алдлаа. Жагсагч гэх нэртэй хүмүүс бол иргэд юм. Тэдэн дотор цагдаа нарын ах дүүс, хамаатан садан, найз нөхөд нь ч яваа. Явж явж тэдгээр жагсагч гэдэг чинь цаагуураа бол цагдаа гэдэг хүний эрх, цагдаагийн гэр бүлийн эрхийн төлөө ч эрх баригчдыг шүүмжилж, эсэргүүцэж буй энгийн иргэд юм шүү дээ.

Талбай дээр олноор цуглаж төмс ногоо зарж, бөөнөөрөө цуглаад мод ярихад яадаггүй ч коронавирус нь хэд гурван залуус Хууль зүйн яамны гадаа энд тэнд зогсоод бор цаасан хайрцагны тасархай дээр “Эрх чөлөө” гэж бичээд зогсохоор хүнд халдчихдаг гэх утгатай Ковидын хууль Монголд үйлчилж байна. Сүхийн талбайд ярилцлага өгч буй иргэнийг хянаж цагдаж, яриаг нь чагнаж байгаад дараа нь “Чи цагдаагийн зөвшөөрөлгүй ярьчихлаа. Сүхбаатарын талбайн эргүүлийн цагдаад юу ярьснаа хэл” гэж байцаадаг цагдаагийн байгууллагатай болчихож. Монголд цар тахлыг далимдуулсан хүний эрхийн зөрчил, цагдаагийн дарангуйлал хэрээс хэтэрсний нэг том кэйс нь энэ боллоо.

Үнэндээ цагдаа нар нь өөрсдөө ямар эрх, үүрэгтэйгээ мэддэг юм уу даа гэж гайхмаар тохиолдол их гарах болов. Уг нь гадны орнуудыг харж байхад цагдаа нар нь тухайн иргэнтэй харьцахдаа дан хуулийн заалт цээжээр хэлж, саатуулж буй, шаардлага тавьж байгаа үндэслэлээ хуулийн талаас нь тайлбарлаж, шаардлагаа хууль ёсных гэдгийг нотолж итгүүлдэг.

Дабль стандартаа бататгах гэсэн эрх баригчид, төрийн толгойд гарч хуулийг гууль болгосон удирдагчдыг дахин хаацайлахгүй гэсэн цагдаа нар бамбай, дуулгаа хөсөр хаяад ард түмэн, жагсагчдын талд орсон ойрмогхны жишээг дэлхий нийтээр харсан шүү дээ. Гэтэл манайд цагдаа нар “Болохгүй, оруулахгүй. Дарга битгий гэдэг тушаал өгсөн” гэдэг ганц хоёр үгээр ам таглаад иргэдтэй хүчирхийллийн маягаар харьцах болсон нь энгийн үзэгдэл шахуу болчихлоо.

Харин саяхан Хууль зүйн яамны гадаа АН-ын ҮБХ-ны гишүүн О.Магнай өөдөөс нь түрэмгийлж зогссон цагдаа нарын улаан нүүрийг харж байгаад “Үндсэн хуулийн хүрээнд хийж байгаа тэмцэл бол цэвэр, хүчирхийллийн бус аргаар, Үндсэн хуулиар баталгаажсан эрхийнхээ хүрээнд хийж буй тэмцэл юм. Тийм учраас бид энд байгаа байхгүй юу. Монголын цагдаа ч Үндсэн хуульд захирагдах ёстой. Санал нэг байна уу” хэмээгээд өөдөөс нь тулж зогссон цагдаа нараас “Санал нэг байна уу” гэж давтан асуухад өнөөдүүл нь толгой дохиж, хүлээн зөвшөөрч буй нь бичлэгт үлдсэн байна билээ.

О.Магнай “Үндсэн хууль гэдэг бол Монгол Улс энд байгаа гэдгийн хамгийн гол суурь нь. Энэ Үндсэн хуульд биднийг жагсаж, цугларах, ингэж үзэл бодлоо илэрхийлж болно гэж баталгаажсан юм аа. Ойлгож байгаа биз, баталгаажчихсан эрх байгаа юм. Гэтэл та нөхөд маань, цагдаа нар ямарваа нэгэн хууль ярихгүйгээр зүгээр л “Дарга ийшээ битгий оруул гэсэн”, “Дарга ингэ гэсэн юм аа” гэдэг юм хэлээд байгаа байхгүй юу. Ардчилсан улсын цагдаа чинь ингэдэггүй байхгүй юу даа. Цагдаа, цэрэг хоёрын хамгийн гол ялгаа юундаа байдаг вэ гэхээр цэрэг бол тушаал биелүүлнэ, дараа нь хариуцлага хүлээхгүй. Харин цагдаа бол даргынхаа хууль бус тушаалыг биелүүлэхгүй байх эрхтэй байдаг байхгүй юу даа, Цагдаагийн тухай хуулиар. Иргэдийн хувьд Цагдаагийн тухай хуулиар цагдаагийн байгууллагын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг л биелүүлэх үүрэгтэй. Хууль ёсны л шаардлагыг шүү дээ. Тэрнээс биш цагдаагийн байгууллагын албан хаагчийн тавьсан шаардлага болгоныг биелүүлэх үүрэг байхгүй. Иргэдийн эрхийг хамгаалахын тулд цагдаа энд зогсох ёстой” гэж ярьсныг тэнд байсан цагдаа нарын зарим нь анх удаа ийм зүйл сонссон мэт гайхаж харагдсан.

Ардчилсан оронд цагдаагийн алба хааж байгаа хүмүүс олон нийтийг бодвол хүний эрхийн тал дээр харин ч өндөр мэдрэмжтэй байх атал гудамжинд, жагсагчдаас Үндсэн хуулийн хичээл заалгаад зогсож байна. Өнөөгийн Монголын цагдаагийн байгууллага гэх том айл хуулийн дулимаг байтугай, хүний эрхийн ямар ч мэдрэмжгүй цагдаа нарыг шууд гудамжинд жагсагчид руу турхирч байна. Гэтэл жагсагч гэх нэртэй өнөөдүүл нь Монголын цагдаагаас хамаагүй илүү хүний эрхийн талаарх ойлголттой, мэдлэгтэй, юм үзэж ном уншсан хүмүүс байх жишээний. Иргэдээ хамгаалах, иргэдийнхээ талд зогсох ёстой цагдаа нар нь “Сүхийн талбай дээр зөвшөөрөл авч ярилцлага өг”, “Дарга руу, яам руу оруулахгүй ээ” гэдэг жижүүрийн хэдэн үгтэй болчихвол цагдаагийн байгууллага гэж байгаад огт хэрэг алга. Ер нь өөрийн эрхээ эдэлж мэддэггүй, эрхээ хамгаалж чаддаггүй, хууль ойлгодоггүй хүмүүс даргын хууль бус тушаалын сүүдэрт өөрөө буруудчих гээд байдаг тал бий. Тиймээс цагдаагийн албанд зүтгэж буй олон мянган залуус Үндсэн хууль, хүний эрхийн тал дээр их юм судалж, мэдэж хувь хүнийхээ боловсролд анхаараад эхэлчихвэл ядаж тэр Сүхийн талбайн эргүүл шиг эвгүй байдалд орохгүй дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 14 цаг 7 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 14 цаг 12 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 14 цаг 18 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 14 цаг 20 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 14 цаг 22 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 14 цаг 22 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 14 цаг 22 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 16 цаг 22 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 16 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 16 цаг 26 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 16 цаг 26 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 16 цаг 29 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 16 цаг 29 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 18 цаг 24 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 18 цаг 24 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 18 цаг 27 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 18 цаг 28 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 20 цаг 42 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 20 цаг 44 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 20 цаг 45 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top