x

Ардчилалд амьсгаа авах боломж үлдээ. Ард түмэнд ар тал хэрэгтэй!

Ардчилалд амьсгаа авах боломж үлдээ! 

Ард түмэнд ар тал хэрэгтэй байна...

Арваад хоногийн өмнөөс АН-ынхан төв талбайд жагсаал хийхээ мэдэгдсэн. Хоёр залуу дарга нь хоршиж хөдлөөд, Үүл баатрыгаа үүдэн хоймрын Сонгинохайрханд нэр дэвшүүлээд, энэ нам энүүхэндээ гэхэд эрч хүчтэй харагдаж эхэлсэн. Ардчилал амьсгаа авч, алдсанаа нөхөж, асгаснаа дүгнэж, бохирсон өвдөг дээрээ бодлого үүрээд босох л гээд байгаа юм.

Гэтэл яав? АН жагсах сургаар МАН-ын нийслэл дэх удирдлагууд гэнэт л нөгөө адлаад байдаг ногоочиддоо хачин их хайр зарлаад өчнөөн асар төчнөөн хоногоор босгоотохлоо. Үгүй бас арга л юм даа, үгүйрэх гэж байгаа юм шиг хэдэн ногоочид тариаланчдаа ад үзээд алахаас наагуур дарамталдаг улс шүү дээ. Үүгээр ч зогссонгүй. Улс төрийн соёл, урдах хойдохын зохицол гэж мэдэхгүй хөлсний бүдүүлэг нөхөд хөөгдсөн туулай шиг гүйж очоод самраад, самардалцаад хаядаг байгаа. Тэр тусмаа хэн нь хэн бэ гэдгээ хэдэн үгэн дээр таниулаад, хоорондоо уралцаад, ходоодоороо уралдаад наасан.

Үнэн ба зөв намын Отгонбаатар гэж орлого хөрөнгөө тайлагнаж чадахгүй нөхөр Сайхансамбуугаа яриад сарвайж унаж байна аа. За энэ ч яахав МАН талдаа мангар бяруу л даа. Хажууд нь нөгөө Жагар ханайсан 10 хамгаалагч дагуулж орж ирээд халамгайрч байна аа. Арван хамгаалагчийнх нь өдрийн хөлсийг чухам МАН төлөв үү, маний мэдэх Женко төлөв үү? Оюун-Эрдэнийн ачаар овоохой, олз хоёроо албан ёсоор нэгтгэсэн улс л даа. Гэсэн ч АН-ын хоёр залуу дарга хоршиж байгаад жагсаалаа хийж, үгээ хэлж, үйлдлээ цэгцэлчихээд, улс төрийн дээд соёл гэж юу байдгийг харуулж өгөөд тарлаа. Тэгсэн орой нь юу болов?

Гурван шатны шүүхээр орж ял авсан эмэгтэй захиалгат нэвтрүүлэгт завхраад ороод ирлээ. Зоригийн амийг хөнөөсөн хэргийг зовлонт АН-ын нуруун дээр үүрүүлж, сонгуулийн өмнө солиотой улс төр хийж байгаа санаатай юм аа даа. Энэ эмэгтэйг цаашдаа ч олон удаа ашиглана, энэ мэтээр яриулах бүр юу ч биш. Уйлуулна, унтсан хэвтсэн бичлэг дэлгэнэ, тэгээд хэрэг нь дуусахад амиа хорлосон болгочих вий дээ, зайлуул. Ам зураг нь аргагүй адилхан таардаг болоод ч тэр үү, ард түмэн алуурчин гэж аймшиг тээн итгэдэг юм билээ. Харин алуурчныг шүүсэн, хэрэг хүлээлгэсэн арга барил бол өөр тусдаа асуудал. Хольж хутгаад, холион бантан зуураад байгаагийн цаана алуурчнаар АН-ыг арчуулах, арга ядахад сульдуулах арга л даа. Арай ядан цэгцэрч буй АН-ыг ганц жагсаал хийх гэснийх нь төлөө ганц өдрийн дотор хэдэн талаас нь хэмхчихдэг юм байна. Арай л дээрэлхэж, буланд шахаж чадаж байгаа юм шүү, нээрээ.

Бат-Үүл Улсын баатар цолоо намдаа өгсөн, хоёр залуу даргыгаа хоёр талдаа тулаад Сонгинохайрханд хүч үзэж байгаа. Эргээд хар даа. Талбай дээр Элбэгээ ч биш, Баттулга ч биш, З.Энхболд ч биш, нөгөө л буурал Бат-Үүл жагссаар үлдлээ. Жагссаныхаа төлөө хэн нэгний зориуд илгээсэн хүмүүст доромжлуулж, зодуулж, харьж явахдаа орцныхоо үүдэнд бас отуулж, өнөө л гудамжиндаа, нөгөө л тэмцлээ хийсээр үлдлээ. Энэ чинь өөрөө өнөөдрийн үнэн шүү, бидний харж, тэмтэрч байгаа үнэн. Боорлуулж, хэмхүүлж, хүч алдаж, хөлөө олох гэж тэмцэж байгааг нь дэмжинэ, хөөе.

Эцэст нь хэлэхэд анд нөхөд нь ч, атаатан дайсан нь ч Монголын Ардчилалд амьсгаа авах боломж үлдээх үүрэгтэй юм шүү. МАН нь мянгантаа гялтайгаад ч, МоАХ-ыг Баттулга түмэнтээ улс төрийн нам болгож Баянголын гадаа банхарынхаа идүүртэй гинжлээд ч АН-ыг орлохгүй, орон зайг нь дүүргэхгүй. Гурван аравныг гудайж, гундаж, босч, босго сахиж туулсан АН-ын үзэл бодол, үнэ цэнийг орлохгүй за. Улс төрийн хүчнийхээ хувьд АН хүнд хэцүү үеийг тууллаа, хүнд хэцүү, хүч тэнцвэргүй цагийн сөрөг хүчин байх гэж өндийж байна, өөр яах ёстой юм? Эрх баригчдын өвөрт шургаагүйнх нь төлөө тэднийг бүү буруутга. Тал талын дайралтыг тэсч үлдээд, тэвчээр заан өндийж байгаагийнх нь төлөө тэмээгээр биш гэхэд тэвнээр дэмнээд өг дөө.

Р.ЭМҮЖИН /2021.10.02/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 14 цаг 2 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 14 цаг 8 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 14 цаг 14 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 14 цаг 16 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 14 цаг 18 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 14 цаг 18 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 14 цаг 18 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 16 цаг 18 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 16 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 16 цаг 22 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 16 цаг 22 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 16 цаг 25 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 16 цаг 25 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 18 цаг 20 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 18 цаг 20 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 18 цаг 23 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 18 цаг 24 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 20 цаг 38 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 20 цаг 40 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 20 цаг 41 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top