x

Монгол Улсад эмэгтэйчүүд амжилттай бизнес эрхлэх боломжтой юу?

Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй нийт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 60 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Мөн эмэгтэй бизнес эрхлэгчдийн тоо, тэр дундаа удирдах албан тушаалд ажиллах эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэх болсон. Үүнийг дагаад эмэгтэй бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэх, тогтворжуулахад чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хүртээмжтэй болгох тал дээр анхаарах шаардлага үүсээд байна. 

Монгол Улсад эмэгтэйчүүд бизнес эрхлэх таатай орчин бүрдсэн үү?

  1. Дэлхий дахинд “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд” гэх нэр томьёог хуулиар баталснаар үндэсний стратегидаа оруулж, бодлогын түвшинд мөрдлөг болгон дэмжлэг үзүүлж буй нь эмэгтэй бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа амжилттай явуулах цогц орчинг бүрдүүлж өгч байна. Харин манай орны хувьд хараахан эмэгтэй бизнес эрхлэгч гэж хэн бэ гэдгийг хуулиар тодорхойлж, тусгаагүй боловч энэ чиглэлд төр, олон улсын байгууллагын хамтарсан төсөл хэрэгжих шатандаа явж байна. Тун удахгүй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд амжилттай бизнес эрхлэхэд томоохон дэмжлэг болох эрх зүйн өөрчлөлт бий болох юм.
  2. “Өнөөдөр Монголд хамгийн сайн, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрүүдийг эмэгтэйчүүд удирдаж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авах, ажилтнуудаа тогтвортой ажиллуулах зэрэг нийгмийн шинжтэй аливаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж буй жишээг авч үзэхэд ард нь эмэгтэй захирал л байдаг” хэмээн Голомт банкны ТУЗ-ийн гишүүн, МҮХАҮТ-ийн дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Л.Болормаа саяхны нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Энэ нь эмэгтэй удирдагчдыг бэлтгэх, тэдний бизнесийн чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх цаг хэдийнээ ирснийг харуулж байна.
  3. Мөн аливаа бизнесийг урт хугацаанд, амжилттай явуулах үндэс суурь нь санхүүгийн орчинг зөв бүрдүүлэх явдал юм. Иймд өнөөгийн нөхцөл байдалд төрийн зүгээс үзүүлж буй дэмжлэгүүдээс гадна хувийн хэвшлийнхэн хамтран эмэгтэй бизнес эрхлэгчдээ дэмжих нь хамгийн оновчтой бөгөөд үр дүнтэй арга зам болоод байна.

Эдгээрээс үзэхэд Монгол Улсад бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, тэр дундаа удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай ч тэдний ур чадварыг хөгжүүлэх, үйл ажиллагааг дэмжих, санхүүгийн туслалцаа үзүүлэх шаардлага бидэнд тулгараад байгаа юм.

Голомт банк дээрх асуудалд анхаарлаа хандуулж “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр-2021”-ийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд эмэгтэйчүүдийн удирдах чадварыг хөгжүүлэх сургалтуудыг цувралаар зохион байгуулснаас гадна зөвхөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл” шинэ бүтээгдэхүүнийг харилцагчдадаа олгож эхлээд байна.

Тус зээл нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, ашиг орлогыг нэмэгдүүлэх, цаашлаад бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн бүх төрлийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилготой зээлийн шинэ бүтээгдэхүүн юм.

“Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд малчид, хоршоод, үйлдвэрлэгчдийн түншлэл өргөжив 3 цаг 33 мин Б.Мөнгөнзул Азийн аваргын түрүүг булаалдахаар сүүлийн өрөгт оролцоно 3 цаг 34 мин Эрийн гурван наадмын хамгийн залуу начинд хурдан даагаас гадна мотоцикль бэлэглэнэ 3 цаг 35 мин “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал энэ сарын 22-нд болно 3 цаг 36 мин Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ 3 цаг 54 мин Трампын Персийн булан дахь анхны гадаад айлчлалд дэлхийн хэвлэлүүд ийнхүү хандлаа 3 цаг 54 мин “Болонья” 50 жилийн дараа Италийн цомын эзэн боллоо 3 цаг 55 мин Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд Ли Жэ Мён давамгайлж байна 3 цаг 57 мин Монгол Улсад гэр бүл цуцлалт өсөх хандлагатай, 4 ам бүлтэй өрх хамгийн түгээмэл байна 3 цаг 59 мин Нүүрсний экспорт буурсан ч уул уурхайн нийт орлого өсөв 4 цаг 0 мин Улсын хэмжээнд 14.9 сая төл хүлээн авч, бойжилт өмнөх оноос өсөв 4 цаг 3 мин “Номын баяр” 37 дахь удаагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана 4 цаг 4 мин Сонгуулийн ерөнхий хороо “Номын баяр”-т сонгогчдын боловсролыг түгээж оролцоно 4 цаг 6 мин Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан биеийн тамир, спортын чиглэлээр шинэ санаачилга хэрэгжүүлнэ 4 цаг 7 мин Унгарын “Шударга ёсны байгууллага” хиймэл оюунд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлжээ 4 цаг 9 мин Зуслангийн байшин түрээслэх нэрийдлээр залилах хэрэг гарч болзошгүйг анхаарууллаа 4 цаг 10 мин Азийн шилдэг дуу хоолойн төлөө Монгол залуус өрсөлдөнө 4 цаг 11 мин Ашиглалтын шаардлага хангахгүй байршлуудад дахин төлөвлөлт хэрэгжүүлж байна 4 цаг 12 мин Хүүхэд, залуусын дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгааг судалгаа анхаарууллаа 4 цаг 13 мин Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх асуудлыг нэг номерт барих ёстой 4 цаг 16 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба... Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа...
Top