Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тусгай нөхцөл, шаардлагыг хангуулах хяналт, шалгалтыг энэ сарын 22-26-ны өдрүүдэд 3,213 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хийжээ.
Үүнд:
-
Хүнсний худалдаа - 1,471
-
Зах, худалдааны төв - 9
-
Хоол,үйлдвэрлэл үйлчилгээ -751
-
Кофе шоп - 81
-
Хүнсний үйлдвэр - 3
-
Хүнсний бус бараа бүтээгдэхүүний худалдааны төв - 109
-
Чийрэгжүүлэлтийн төв буюу фитнес, иогийн газар - 46
-
Сургалтын төв - 15
-
Бассейн - 7
-
Зочид буудал - 21
-
Саун -10
-
Амралтын газар - 11
-
Бусад /ахуйн үйлчилгээ/ -679 хамрагдсан байна.
Хяналт шалгалтаар халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй нийт 251 зөрчлийг илрүүлсэн бөгөөд илэрсэн зөрчилд 9 зөвлөмж, зөрчил арилгуулах улсын байцаагчийн албан шаардлага 5 аж ахуйн нэгжид тус тус хүргүүлсэн байна.
Мөн бүтээгдэхүүн хураасан нэг акт тогтоож, зөрчил гаргасан долон хуулийн этгээд, зургаан иргэнд хуулийн дагуу торгуулийн шийтгэлийг ногдуулсан гэж НМХГ-аас мэдээллээ.