ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэв
Тэрээр "Хөл хорионы зэрэглэлийг бууруулсан, Тавдугаар сарын 22-ноос орон нутгийн замыг нээсэн, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо эргээд нэмэгдэж эхэлж байна.
Халдварын хамгийн оргил үеийн тархалтыг дагаад нас баралт, хүндрэл нэмэгддэг. Хөл хорионы үр дүнд тархалтын тохиолдлын тоо буураад, үүнийг дагаад 14-21 хоногийн дараа нас баралтын тоо буурах ёстой гэсэн тооцооллуудыг хийж байсан. Энэ дагуу нас баралт буурч байгаа.
Гэхдээ халдварын давлагаа эргээд гарах хандлагатай байна.
Хэрэв энэ давлагаа олон хүнийг хамрах юм бол вакцинжуулалт үр дүнгүй болох, нас баралт нэмэгдэх эрсдэлүүд хүлээж байгаа" гэв.