x

СЗХ-ноос иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор мэдэгдэл гаргалаа

Блокчейн технологи дээр суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ дэлхийн зах зээлд хүчээ авч уламжлалт санхүүгийн систем хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж байна. Хэрэглэгчид төвлөрсөн бус, дундын зуучлагчгүй, зардал багатай санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээс сонгон хэрэглэх боломжтой болсон. Гэвч нөгөө талаар энэхүү давуу талууд нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрсдэлийг асар их хэмжээгээр нэмэгдүүлдгийг санах нь зүйтэй юм.

Учир нь, олон улсын Засгийн газар, төвбанк, санхүүгийн зохицуулагч байгууллагуудаас виртуал хөрөнгийн үйлчилгээтэй холбоотойгоор тодорхой хэд, хэдэн төрлийн зохицуулалтыг хийж байгаагийн нэг нь иргэд, олон нийтэд зориулан гаргасан мэдэгдэл, сэрэмжлүүлэг, анхааруулга юм. Тухайлбал, энэ оны гуравдугаар сард  Европын холбооны Үнэт цаас, зах зээлийн газраас “Криптовалютууд нь өндөр эрсдэлтэй, урьдчилан таамаглах боломжгүй, залилан мэхлэх гэмт хэрэгт өргөнөөр ашиглагддаг бөгөөд худалдан авах, хөрөнгө оруулах тохиолдолд хэрэглэгч алдагдлаа бүрэн бие даан хариуцна. Ихэнх виртуал хөрөнгийн үйлчилгээ нь бүртгэл, зохицуулалтгүй хэвээрээ тул санхүүгийн зохицуулагч байгууллагаас иргэдэд хамгаалалт, баталгаа олгох боломжгүй” хэмээн мэдээлжээ. Европын холбоо нь энэ чиглэлээр бие даасан зохицуулалтын хуулийг боловсруулан батлуулах шатанд яваа бөгөөд дээрх мэдэгдэлдээ хууль хэрэгжиж эхлээгүй тул үүнд тусгагдсан хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалт хэрэгжиж эхлэх болоогүй талаар анхааруулжээ .

Түүнчлэн, гадаад худалдаа болон санхүүгийн үйлчилгээгээр азийн улс орнууд дундаа дээгүүр бичигдэх БНСУ-ын Санхүүгийн байгууллагаас ард иргэдэд виртуал хөрөнгийн үйл ажиллагаатай холбоотой анхааруулга, сэрэмжлүүлгийг тасралтгүй хүргүүлсээр байна. Мөн энэхүү үйл ажиллагаанаас хохирсон этгээдүүдийн мэдээллийг цахим хуудаснаа байршуулсан байна.

Иймд, виртуал хөрөнгийн үйл ажиллагаанд оролцохдоо анхаарал болгоомжтой хандаж өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээнд хөрөнгө оруулахаас татгалзах, үндэслэлгүйгээр өндөр үр ашиг амласан болон тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй этгээдээс үйлчилгээ авахгүй байх зэргээр ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс иргэн Та өөрийгөө болон бусдыгаа хамгаалаарай. Хэрэв ямар нэг хохирол учирсан тохиолдолд иргэд бие даан хариуцлага хүлээхийг Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор анхааруулж байна.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд малчид, хоршоод, үйлдвэрлэгчдийн түншлэл өргөжив 8 цаг 46 мин Б.Мөнгөнзул Азийн аваргын түрүүг булаалдахаар сүүлийн өрөгт оролцоно 8 цаг 47 мин Эрийн гурван наадмын хамгийн залуу начинд хурдан даагаас гадна мотоцикль бэлэглэнэ 8 цаг 48 мин “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал энэ сарын 22-нд болно 8 цаг 49 мин Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ 9 цаг 7 мин Трампын Персийн булан дахь анхны гадаад айлчлалд дэлхийн хэвлэлүүд ийнхүү хандлаа 9 цаг 7 мин “Болонья” 50 жилийн дараа Италийн цомын эзэн боллоо 9 цаг 8 мин Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд Ли Жэ Мён давамгайлж байна 9 цаг 10 мин Монгол Улсад гэр бүл цуцлалт өсөх хандлагатай, 4 ам бүлтэй өрх хамгийн түгээмэл байна 9 цаг 12 мин Нүүрсний экспорт буурсан ч уул уурхайн нийт орлого өсөв 9 цаг 13 мин Улсын хэмжээнд 14.9 сая төл хүлээн авч, бойжилт өмнөх оноос өсөв 9 цаг 16 мин “Номын баяр” 37 дахь удаагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана 9 цаг 17 мин Сонгуулийн ерөнхий хороо “Номын баяр”-т сонгогчдын боловсролыг түгээж оролцоно 9 цаг 19 мин Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан биеийн тамир, спортын чиглэлээр шинэ санаачилга хэрэгжүүлнэ 9 цаг 20 мин Унгарын “Шударга ёсны байгууллага” хиймэл оюунд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлжээ 9 цаг 22 мин Зуслангийн байшин түрээслэх нэрийдлээр залилах хэрэг гарч болзошгүйг анхаарууллаа 9 цаг 23 мин Азийн шилдэг дуу хоолойн төлөө Монгол залуус өрсөлдөнө 9 цаг 24 мин Ашиглалтын шаардлага хангахгүй байршлуудад дахин төлөвлөлт хэрэгжүүлж байна 9 цаг 25 мин Хүүхэд, залуусын дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгааг судалгаа анхаарууллаа 9 цаг 26 мин Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх асуудлыг нэг номерт барих ёстой 9 цаг 29 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба... Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа...
Top