x

С.Ганбаатар: Өөрийгөө эрсдэлд оруулан байж Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ өгч байна

Өнөөдөр Ардчилсан намын хувьд ээдрээт өдөр болж байна. 

Учир нь хэдхэн цагийн өмнө Ерөнхий сайд асан Р.Амаржаргал 2021 оны Ерөнxийлөгчийн ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx дотоод сонгуулийн хороонд материалаа өгөөд байна. 

Ерөнхий сайд асан Р.Амаржаргал "Ардчилсан нам өөрийн дүрмийн дагуу дотоод сонгуулиа зохион байгуулах гэж байна. Ардчилсан намын гишүүд та бүхний хариуцлагатай, сонголтоо зөв хийх нь нэн чухал учраас АН-ын нийт гишүүд маань цахим сонгуульдаа идэвхтэй, хариуцлагатай оролцож, олон том ялалтуудыг эхлүүлнэ гэж найдаж байна" хэмээн хэлсэн юм.

Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн С.Ганбаатар АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөх хүсэлтээ өглөө. Тэрээр өчигдөр О.Цогтгэрэл даргатай АН-д элссэн боловч түүнийг намын дарга С.Эрдэнэ хүлээн авахгүй гэдгээ мэдэгсэн билээ. 

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэхдээ "Ардчилсан намд олон хүчтэй боловсон хүчин байгаа. Би Ардчилалд хайртай хүний хувьд горилж нэр дэвших хүсэлтээ өглөө" гэлээ. 

Мөн тэрээр Ардчилсан намын дотоод зөрчлийн талаарх асуултад "МАН-ыг хяналттай хамжааргатай болгохын тулд би АН-д элссэн. АН-ын гишүүдийн саналыг хүндэтгэх болно. Би амбиц, хүсэл мөрөөдлөө нуудаггүй. Мөнх тэнгэр ивээг. Би өөрийгөө эрсдэлд оруулан байж Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ өгч байна" гэлээ. 

Монгол улсын Ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx дотоод сонгууль 2021 оны Тавдугаар сарын 1-нд цаxимаар явагдах юм байна.  Дотоод сонгуулийн хороонд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид шаардлагын дагуу материалаа бүрдүүлж өгөх бөгөөд тус хороо нь нэр дэвшигчийг намын нийт гишүүдээс санал авах ажиллагааг цахимаар зохион байгуулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 9 цаг 39 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 10 цаг 46 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 11 цаг 4 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 11 цаг 5 мин Сэрэмжлүүлэг 11 цаг 8 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 11 цаг 8 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 11 цаг 10 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 11 цаг 12 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 11 цаг 13 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 12 цаг 14 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 12 цаг 17 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 12 цаг 24 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 12 цаг 34 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 12 цаг 34 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 12 цаг 38 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 14 цаг 59 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 15 цаг 14 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 15 цаг 59 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 16 цаг 3 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 16 цаг 18 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top