x

"300 мянган төгрөг бол халамж биш, хөл хорио тогтоосны төлөө арга буюу өгч байгаа дэмжлэг"

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар нийслэлийн хэмжээнд Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ.

Хөл хорио тогтоосонтой холбогдуулан эдийн засгийн эргэлтийг дэмжих зорилгоор иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор болсон. Энэхүү мөнгөний санхүүжилтыг "Оюу толгой" компанийн төлсөн татвараас өгөх юм.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Энэ бол халамж биш, хөл хорио тогтоосны төлөө арга буюу өгч байгаа дэмжлэг. Монголчууд бид баялагтаа эзэн байх нь зүйтэй гэж боддог. Баялаг бүтээгч бол шинээр бизнес бий болгож байгаа. Байгалийн баялаг бол өөр. Хэний ч хүчээр биш, газрын хэвлий дэх баялаг учраас Норвеги шиг бүх иргэдэд өгөөжтэй байх ёстой. Өмнөх Засгийн газар ч тэр, ЗГХЭГ-ын дарга байхдаа ч, одоо Ерөнхий сайд болоод ч энэ зарчим өөрчлөгдөөгүй. 

“Эрдэнэттэй холбоотой олон асуудал болж байсан. Юутай ч нэг үнэн байгаа. Тэр нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн маргаантай холбоотой асуудал Засгийн газраар шийдэгдэж, энэ  хүнд цар тахалтай үеийн дулаан, цахилгааны төлбөрийг тус үйлдвэр нуруун дээрээ аваад гарч байгаа нь үнэн. ААН-үүдэд нэмэр болсон нь ч үнэн. Хэрэв эс үйлдэл хийсэн бол ийм боломжгүй л байх байсан. Зэсийн үнэ нэмэгдэж байгаа. Зэсийн үнийн зөрүүнээс “Эрдэнэт үйлдвэр” энэ мөнгөө олсон гэж надад мэдэгдсэн. Тиймээс энэ том үйлдвэрүүд өөрөө төрдөө байх нь зөв. Мэдээж бүх зүйлийг төр хийх албагүй. Гэхдээ стратегийн гол гол ордууд байх ёстой гэж үздэг. 

Оюутолгойтой холбоотой маргаан 10 гаруй жил үргэлжилсний эцэст монголчууд бид анх удаа ийм үр дүнд хүрч байгаа. Анх удаа татвараа авъя гэж Монгол Улсын Засгийн газар нэхэмжлэл гаргасан. Тухайн үед арбитрын шүүхэд дуудагдана, хөрөнгө оруулагчдыг үргээнэ, болохгүй гэж хүмүүс хэлж байсан. Засгийн газартай хэн ч хамт байгаагүй. Олон удаагийн амаргүй нөхцөлд бичиг шидэж байсан. Бүгд бүтэхгүй гэж байв.

Өнөөдөр энэ ажлын үр дүн гарч ирсэн. Төрийн дансанд ₮1 их наяд төгрөг сүүлийн 30 орчим хоногт орж ирсэн. Арбитрын маргаан үргэлжилж байгаа нь үнэн. Гэхдээ хөрөнгө оруулагч тал Засгийн газрын шаардлагыг биелүүлэхээс өөр аргагүй болсон тул татвараа төлж байгаа. Бид хууль зөрчсөн зүйл байхгүй. Монгол Улсад дархлаажуулалт эд явагдаж байна. Дөнгөж эдийн засаг сэргэх эхний шинж илэрч байна. Үүнийг дагаад халдварын  тохиолдол нэмэгдэж байна. Хөл хорио тавихаас өөр гарцгүй байдалд орлоо. Үнэнийг хэлэхэд би дотроо тавдугаар сарын 20-ныг хүрнэ гэж бодож байсан. Вакцины татан авалт төвлөрөх хугацааг тооцож байсан. Эрүүл мэндийн яамны олон удаагийн саналаас татгалзсан. Хөл хорио вакцинжуулалтгүй, ямар нэг дэмжлэггүйгээр байх нь эдийн засагт хортой гэдгийг ойлгосон байсан учраас тэр. 

Тиймээс энэ удаа энэ мөнгийг зарцуулж хөл хорихоос өөр гарц Монгол Улсад алга. Чадах зүйлээ хийж байна. Энэ бол халамж биш, хөл хорио тогтоосны төлөө арга буюу өгч байгаа дэмжлэг. 

Хэрэв арбитрт Засгийн газар ялагдвал яах вэ. Хөрөнгө оруулагч тал эхний байдлаар ялагдсан гэж үзээд хэлэлцээрт оръё гээд ороод явж байгаа. Арбитрын маргаан багадаа 2-3 жил үргэлжилнэ. Ялагдвал эх үүсвэртэй холбоотой асуудал гарна. Энэ нөхцөл байдлыг эс үйлдэл хийгээд яах вэ гэж байгаа юм. 

Оюутолгойгоос татвартай холбоотой олон дэмжлэг авч байсан. Гэхдээ монголчууд бид ногдол ашгаа энэ ордоос авч үзээгүй. Эрдэнэтээс хэд дахин том орд ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн дайны ачааг үүрч ирээгүй нь үнэн. Тиймээс хөрөнгө оруулагч талын төлсөн татвар иргэн бүрд цар тахлын үед бодит дэмжлэг болж очсон. Цаашдаа шийдэгдээсэй гэсэн бүх ард түмний хүсэмжлэл байгаа. 

Цаашдаа хөрөнгө оруулагч талаа шахаад зөв хэлцэл хийгээд явбал Оюутолгойгоос энэ байтугай томоохон боломжууд орж ирнэ. Нийгмийн хариуцлагын том сан байгуулах ёстой гэж бид үзсэн. Оюутолгойн удирдлагын зардлаас танаад жилдээ ийм хэмжээний эх үүсвэр гаргах боломж байна гэж үзэж байгаа. 

Засгийн газар 100 хоног дотроо Баялгийн сангийн хууль гаргана. Энэ бол халамж биш, дархлаажуулалтын эхний тунг үр дүнтэй болгох гэж өгч байгаа дэмжлэг гэдгийг дахин хэлье" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа 13 цаг 8 мин Улаанбурхан өвчний дэгдэлтээр 8648 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ 13 цаг 9 мин Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн сонсгол Төрийн ордонд болно 13 цаг 10 мин Монголын шинжлэх ухаанд гурван эрдэмтэн академич хэргэм хүртлээ 13 цаг 11 мин Украин улс давхар иргэншлийг зөвшөөрч, хүн амзүйн хямралаас гарах алхам хийв 13 цаг 13 мин Бизнесийн орчинд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн шинэ алхамууд хийгдэж байна 13 цаг 14 мин БНСУ болон Монгол Улсын Хүний эрхийн комиссууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 13 цаг 15 мин Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэж байна 13 цаг 16 мин Монгол, Хятадын хил дамнасан төмөр замын төслийг урагшлуулах талаар хоёр тал санал нэгдлээ 13 цаг 16 мин Монгол иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, борлуулах зэрэг гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байна 13 цаг 18 мин АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа 16 цаг 38 мин “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна 16 цаг 39 мин Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэг босч эхэллээ 16 цаг 39 мин Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ 16 цаг 41 мин Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохиож байна 16 цаг 42 мин Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх туршилттай танилцлаа 16 цаг 43 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 болжээ 16 цаг 43 мин Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цаг 44 мин Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 8 мин АНУ Иранд цохилт өгөх эсэхийг Дональд Трамп хоёр долоо хоногийн дотор шийднэ 17 цаг 8 мин
iИх уншсан
Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Скүүтэр, мопедын ослын тоо эрс нэмэгдэж, аюулгүй байдлыг хан...
Top