x

Л.Оюун-Эрдэнэ: Хөл хорионы үеэр иргэн бүрд 300,000 төгрөг олгохоор боллоо

Улсын Онцгой комиссоос Дөрөвдүгээр сарын 10-25-нд хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт хүргүүлсэн. 

Уг саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, энэ бямба гаригаас буюу Дөрөвдүгээр сарын 10-наас 15 хоногийн хугацаатай бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэрийг дөнгөж сая гаргалаа.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эрхэм хүндэт иргэддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Улс орон бүхэн өөр өөрийн арга барилаар цар тахалтай тэмцэж байна. Цар тахлын даван туулах цорын ганц арга зам бол дархлаажуулалт. Монгол улсын Засгийн газар Дөрөв болон Тавдугаар сарыг үндэсний хэмжээнд дархлаажуулалтын сар болгон зарласан. Энэ ажил үр дүнд хүрч өнөөдрийн байдлаар 526,553 иргэнийг вакцинжуулаад байна. Нийт иргэдийн 26 хувийг дархлаажуулсан гэсэн үг. Бид азидаа тэргүүлж байгаа" гэлээ. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн "Энэ амаргүй үед эдийн засгийн эргэлтийг зогсоох нь туйлын хүндрэлтэй тул иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор боллоо. 2021 оны хоёрдугаар сарын 25-нд төрийн санд 229.7 тэрбум төгрөг төвлөрсөн. Энэ нь Оюутолгойгоос татварт төвлөрүүлэх ёстой байсан мөнгө гэсэн үг. Гуравдугаар сарын 4-нд 419.1 тэрбум, 30-нд 365.5 тэрбум төгрөг буюу нийт 1 их наяд 26.5 тэрбум төгрөг төрийн санд төвлөрсөн.

Засгийн газраас баялагтаа эзэн байх зорилтыг дэвшүүлж байгаагийн хувьд болон вакцинжуулалтаа үр дүнд хүргэж, эдийн засгаа тогтвортой нээхийн тулд, иргэдээ хөл хорионы хугацаанд сөхрөөхгүйн тулд уг эх үүсвэрээ иргэн бүрдээ зориулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзсэн" гэлээ.

Харин Сангийн сайд Б.Жавхлан "3.3 сая иргэндээ өнөөдрөөс эхлэн 300,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно. Энэ үйл явц 7-10 хоног үргэлжлэх ч аль болох богино хугацаанд арилжааны банкуудаар дамжуулан зохион байгуулна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа 12 цаг 44 мин Улаанбурхан өвчний дэгдэлтээр 8648 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ 12 цаг 45 мин Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн сонсгол Төрийн ордонд болно 12 цаг 46 мин Монголын шинжлэх ухаанд гурван эрдэмтэн академич хэргэм хүртлээ 12 цаг 47 мин Украин улс давхар иргэншлийг зөвшөөрч, хүн амзүйн хямралаас гарах алхам хийв 12 цаг 48 мин Бизнесийн орчинд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн шинэ алхамууд хийгдэж байна 12 цаг 49 мин БНСУ болон Монгол Улсын Хүний эрхийн комиссууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 12 цаг 50 мин Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэж байна 12 цаг 51 мин Монгол, Хятадын хил дамнасан төмөр замын төслийг урагшлуулах талаар хоёр тал санал нэгдлээ 12 цаг 52 мин Монгол иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, борлуулах зэрэг гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байна 12 цаг 53 мин АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа 16 цаг 13 мин “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна 16 цаг 14 мин Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэг босч эхэллээ 16 цаг 14 мин Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ 16 цаг 16 мин Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохиож байна 16 цаг 17 мин Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх туршилттай танилцлаа 16 цаг 18 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 болжээ 16 цаг 19 мин Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цаг 19 мин Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цаг 43 мин АНУ Иранд цохилт өгөх эсэхийг Дональд Трамп хоёр долоо хоногийн дотор шийднэ 16 цаг 43 мин
iИх уншсан
Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Скүүтэр, мопедын ослын тоо эрс нэмэгдэж, аюулгүй байдлыг хан...
Top