x

БГД-т энэ жил 10.3 тэрбум төгрөгөөр 29 байранд гадна фасад, дулаалга хийнэ

НИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Доржзодовын хамт БГД-ийн 13 дугаар хороонд ажиллалаа.

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Баянгол дүүргийн хэмжээнд 980 орчим орон сууц байгаагаас зайлшгүй засвар хийх шаардлагатай 250 байр байна. Энэ жил Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар улсын төсөвт 10.3 тэрбум төгрөгийг суулгаж, 29 байранд гадна фасад, дулаалгын ажлыг хийхээр болсон. Байрны дээвэр, дулаалгын ажлыг хийхэд санхүү, хөрөнгө их шаардагддаг.

Жишээлбэл, 13 дугаар хороонд 2б, 2в байрны таван орцонд 775 сая төгрөгөөр дулаалгын ажлыг энэ жил хийнэ. Өнгөрсөн 2016-2020 онд нийт 23 байранд гадна фасад, дулаалгын ажлыг хийж байсан судалгаа бий. Цаашид бусад байрны дулаалгын ажлыг үе шаттайгаар хийх болно” гэлээ.

Энэ жил БГД-ийн 13 дугаар хороонд дараах ажлууд хийгдэнэ.

Тухайлбал,

  • 2б, 2в байрны гадна фасад, дулаалга,

  • 1, 2 дугаар байрны дээвэр засварын ажил

  • 9 дүгээр байрны хүүхдийн тоглоомын талбайг засварлаж, тохижуулах

  • 8, 9 дүгээр байрны урд байрлах 0.132 км зам засварын ажил

  • 5 дугаар байрны арын явган хүний зам, 7 дугаар байрны зүүн талын явган хүний зам, 76-77 дугаар цэцэрлэгийн дундах явган хүний замыг засварлаж, шинэчилнэ.

Тус хорооноос сонгогдсон дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Доржзодов, хороон Засаг дарга У.Сүхбаатар нар хороондоо мини цэцэрлэгт хүрээлэн байгуулж, жишиг хороо болгох төлөвлөгөөгөө танилцууллаа. Уг ажил, санаачлагыг БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Тэрээр 13 дугаар хорооны Ажлын албанд нэг жилийн богино хугацааны төлөвлөгөө, дөрвөн жилийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө, 5-8 жилийн урт хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулахыг үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа 13 цаг 3 мин Улаанбурхан өвчний дэгдэлтээр 8648 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ 13 цаг 4 мин Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн сонсгол Төрийн ордонд болно 13 цаг 5 мин Монголын шинжлэх ухаанд гурван эрдэмтэн академич хэргэм хүртлээ 13 цаг 6 мин Украин улс давхар иргэншлийг зөвшөөрч, хүн амзүйн хямралаас гарах алхам хийв 13 цаг 8 мин Бизнесийн орчинд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн шинэ алхамууд хийгдэж байна 13 цаг 8 мин БНСУ болон Монгол Улсын Хүний эрхийн комиссууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 13 цаг 9 мин Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэж байна 13 цаг 10 мин Монгол, Хятадын хил дамнасан төмөр замын төслийг урагшлуулах талаар хоёр тал санал нэгдлээ 13 цаг 11 мин Монгол иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, борлуулах зэрэг гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байна 13 цаг 13 мин АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа 16 цаг 33 мин “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна 16 цаг 34 мин Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэг босч эхэллээ 16 цаг 34 мин Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ 16 цаг 35 мин Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохиож байна 16 цаг 37 мин Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх туршилттай танилцлаа 16 цаг 38 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 болжээ 16 цаг 38 мин Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цаг 39 мин Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 3 мин АНУ Иранд цохилт өгөх эсэхийг Дональд Трамп хоёр долоо хоногийн дотор шийднэ 17 цаг 3 мин
iИх уншсан
Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Скүүтэр, мопедын ослын тоо эрс нэмэгдэж, аюулгүй байдлыг хан...
Top