x

Х.Тэмүүжин: Эрх мэдлээ эхнэр хүүхэддээ ашиглуулдаг, ар өврийн хаалгаар ах дүүгээ гоожуулдаг үзэгдлийг авлига гэдэг

Монгол улсын Шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоо улаан бүс буюу ХӨСҮТ-д нэвтрээд хоёр цаг болсны дараагаар гэртээ буцаж харьсан тухай мэдээлэл гарсан. Энэ үйлдэл гамшгийн үеийн хатуу дэглэмийг зөрчсөн байж болзошгүй асуудал олон нийтийг бухидуулж, Шадар сайдын хариуцлага хүлээх ёстой хэмээж байна.

Энэ үйлдлийн Шадар сайд С.Амарсайхан тайлбар хийдээ "Би цар тахалтай тэмцэж байгаа. Үүнийг даван туулахын тулд хэн хэндээ дэмжлэг үзүүлж, дүрэм журмаа мөрдөж явах ёстой. Би хэн нэгнийг зөвтгөх, эсвэл буруутгах гээгүй. Цар тахалтай тэмцэхийн тулд чадах бүхнээ хийж бүх цагаа зориулж байна. Манай гэр бүлийн хүн айлын эхнэр, айлын охин хувьд хийдэг бүхнийг хийж, өөрөө эрсдэлд ороод явж байна. Залуустаа хандаж хэлэхэд цар тахлын үед дэглэмээ сайтар бариарай" гэсэн юм.

Уг тайлбар олон нийтийн бухимдуулж, эрх мэдэлтэн, түүний хамаарал бүхий хүмүүст цар тахлын үеийн дэглэм үйлчилдэггүй гэдгийг харууллаа. 

Хэрвээ та бүхэн санаж байвал халдвар хамгааллын дэглэм зөрчсөн гэж энгийн иргэдийг баривчлах, торгууль ноогдуулах, зарим нэгийг нь зөгий, эрвээхий барьж буй мэт холын зайнаас харьцаж уурга ашиглаж байсан. Хамгийн сүүлд болсон хүндхэн жишээ гэвэл халдвартай нь тогтоогдсон иргэнийг 20 км газар машинаар туусан явдал.

Иргэдэд ялгавартай хандаж буй үйл явдлуудын талаар Хуульч Х.Тэмүүжин өөрийн байр сууриа цахим хуудаснаа илэрхийлжээ. 

Тэрээр "Хаа сайгүй дабл стандарт. Хорио цээр хариуцсан сайдын эхнэрт тэр даргын хариуцсан хорио цээр үйлчилсэнгүй. Халдварт өвчнөөр шалтгаалан иргэдэд хатуу үйлчилж буй дүрэм журмыг даргын эхнэр зөрчөөд, юу ч болоогүй юм шиг бусдаар өмөөрүүлэн, энэрэлт охины дүрд орох! Зарим нэг нь манай даргын эхнэр бол "ээж, аавыгаа гэх сэтгэлтэй мундаг ёс зүйтэй хүн" гэж өмөөрөх!

Тэдгээр хүмүүс энэ үгээ тэнгэрт хальж буй аавтайгаа уулзаж чадаагүй эмэгтэй, үхлүүт өвчтэй охинтойгоо уулзаж чадаагүй эх, хавдартай ээжтэйгээ уулзаж чадаагүй жаахан охин гээд хууль журмын өмнө хүч мөхөсдсөн жирийн иргэдэд хэлээд үз дээ. Даргын эхнэрт үйлчилдэггүй хорио цээрийг жирийн иргэд яагаад дагах ёстой гэж.

Иргэдэд цагдаагийн хүчирхийллээр мөрдүүлчихээд эхнэртэй мөрдүүлж чадахгүй албан тушаалтан одоо яаж хорио цээр мөрдүүлж, иргэдэд шаардлага тавих уу? Миний гаргасан шийдвэр, тушаал манай гэр бүлд хамаагүй ээ, та нарт л хамаатай гээд ширэн нүүрэлсээр байх уу?! Ийм увайгүй, эрх мэдлээ эхнэр хүүхэддээ ашиглуулдаг, хуульд нүх гаргаж, ар өврийн хаалгаар ах дүүгээ гоожуулдаг үзэгдлийг авлига гэдэг. Ардчилалд хамгийн аюултай, хүний эрхэд хор хөнөөлтэй, хууль ёсонд халгаатай зүйл. Хариуцлага тооцох л ёстой!" гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.126.89.251)
    Adilhan l baih yostoi shdee. Zugeer neg irgen baisan bol ingeed emnelegt ni oruulah ch ugui biz dee? Aav eej hund baigaa ni bol haramsaltai, gehdee l bugded ijilhen uilchildeg durem juramtai baiya
    2021 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.181.253)
    Увс сда
    2021 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (64.119.16.211)
    Bizdegiid of biocdaa
    2021 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.55.188.82)
    Засссс Амарсайхан ажлаа сайн хийж байна
    2021 оны 04 сарын 03 | Хариулах
    • май боов
      2021 оны 04 сарын 03
  • Зочин (202.9.40.194)
    Амарсайхан ганцаараа тэмцээд байгаа юм уу.
    2021 оны 04 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа 12 цаг 25 мин Улаанбурхан өвчний дэгдэлтээр 8648 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ 12 цаг 26 мин Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн сонсгол Төрийн ордонд болно 12 цаг 27 мин Монголын шинжлэх ухаанд гурван эрдэмтэн академич хэргэм хүртлээ 12 цаг 28 мин Украин улс давхар иргэншлийг зөвшөөрч, хүн амзүйн хямралаас гарах алхам хийв 12 цаг 30 мин Бизнесийн орчинд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн шинэ алхамууд хийгдэж байна 12 цаг 31 мин БНСУ болон Монгол Улсын Хүний эрхийн комиссууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 12 цаг 31 мин Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэж байна 12 цаг 32 мин Монгол, Хятадын хил дамнасан төмөр замын төслийг урагшлуулах талаар хоёр тал санал нэгдлээ 12 цаг 33 мин Монгол иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, борлуулах зэрэг гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байна 12 цаг 35 мин АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа 15 цаг 55 мин “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна 15 цаг 56 мин Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэг босч эхэллээ 15 цаг 56 мин Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ 15 цаг 57 мин Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохиож байна 15 цаг 59 мин Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх туршилттай танилцлаа 16 цаг 0 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 болжээ 16 цаг 0 мин Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цаг 1 мин Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цаг 25 мин АНУ Иранд цохилт өгөх эсэхийг Дональд Трамп хоёр долоо хоногийн дотор шийднэ 16 цаг 25 мин
iИх уншсан
Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Скүүтэр, мопедын ослын тоо эрс нэмэгдэж, аюулгүй байдлыг хан...
Top