Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанд аймгийн Засаг дарга нар цахимаар оролцсон юм.
Хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээл, сургалтыг үе шаттай эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд аймгуудын Засаг дарга нарын мэдээллийг сонсжээ. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, “Үдийн цай”-ны чанарт онцгой анхаарахыг Засаг дарга нарт үүрэг болгосон байна.
Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд аймаг бүрд PCR шинжилгээний лаборатори байгуулан ажиллахаар төлөвлөж байгаагаа аймгийн Засаг дарга нарт дуулгажээ.