x

Найман банкинд нийт 200 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо

Монголбанкнаас Ковид-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг ашиглан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон уул уурхайн бус экспортлогчдод 10.5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээл олгох арга хэмжээг 2020 оны 4 дүгээр улиралд эхлүүлсэн.

Энэ арга хэмжээний хүрээнд 2020 оны 12 дугаар сард олгосон 230 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийн эх үүсвэрийг банкууд нийт 20 мянга орчим ажилтантай 1536 аж ахуйн нэгжид шинээр зээл олгох болон зээлийг дахин санхүүжүүлэх хэлбэрээр ашиглаад байна.

Мөнгөний бодлогын хорооноос 2021 оны 1 дүгээр улиралд 250 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилт олгохоор шийдвэрлэсний дагуу 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Монголбанкнаас урт хугацаат репо арилжаагаар ирүүлсэн саналын дагуу ХААН, Худалдаа хөгжлийн, Голомт, Хас, Тээвэр хөгжлийн, Богд, Капитрон, Кредит банкуудад нийт 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олголоо.

Урт хугацаат репо санхүүжилтийн эдийн засагт үзүүлэх нөлөөг сайжруулах зорилгоор Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг хамрагдах боломжоор хангаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид олгох зээлийн дээд хэмжээг  3 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэв.

Цаашид банкууд Монголбанкнаас авсан санхүүжилтээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд болон уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа явуулдаг экспортлогч аж ахуйн нэгжүүдэд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн А-58 дугаар тушаалаар батлагдсан шалгуурын дагуу 3 тэрбум төгрөг хүртэл хэмжээтэй, 2 жилийн хугацаатай, жилийн 10.5 хувийн хүүтэй зээлийг шинээр олгох болон өмнө олгосон зээлийг дахин санхүүжүүлэх юм.

Иймд Монголбанкнаас тавьсан шалгуурыг хангаж буй харилцагчид дээрх нэр бүхий банкуудад хандан шинээр зээл авах, зээлд дахин санхүүжилт хийлгэх боломжтой гэж Монголбанкнаас мэдээллээ.

Монголбанкнаас баталсан зээлийн шалгуур нөхцөлтэй энд дарж танилцана уу.

Урт хугацаат репо арилжааны явцын мэдээллийг эндээс үзнэ үү.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд малчид, хоршоод, үйлдвэрлэгчдийн түншлэл өргөжив 16 цаг 28 мин Б.Мөнгөнзул Азийн аваргын түрүүг булаалдахаар сүүлийн өрөгт оролцоно 16 цаг 29 мин Эрийн гурван наадмын хамгийн залуу начинд хурдан даагаас гадна мотоцикль бэлэглэнэ 16 цаг 29 мин “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал энэ сарын 22-нд болно 16 цаг 31 мин Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ 16 цаг 49 мин Трампын Персийн булан дахь анхны гадаад айлчлалд дэлхийн хэвлэлүүд ийнхүү хандлаа 16 цаг 49 мин “Болонья” 50 жилийн дараа Италийн цомын эзэн боллоо 16 цаг 50 мин Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд Ли Жэ Мён давамгайлж байна 16 цаг 51 мин Монгол Улсад гэр бүл цуцлалт өсөх хандлагатай, 4 ам бүлтэй өрх хамгийн түгээмэл байна 16 цаг 53 мин Нүүрсний экспорт буурсан ч уул уурхайн нийт орлого өсөв 16 цаг 55 мин Улсын хэмжээнд 14.9 сая төл хүлээн авч, бойжилт өмнөх оноос өсөв 16 цаг 57 мин “Номын баяр” 37 дахь удаагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана 16 цаг 58 мин Сонгуулийн ерөнхий хороо “Номын баяр”-т сонгогчдын боловсролыг түгээж оролцоно 17 цаг 1 мин Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан биеийн тамир, спортын чиглэлээр шинэ санаачилга хэрэгжүүлнэ 17 цаг 1 мин Унгарын “Шударга ёсны байгууллага” хиймэл оюунд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлжээ 17 цаг 4 мин Зуслангийн байшин түрээслэх нэрийдлээр залилах хэрэг гарч болзошгүйг анхаарууллаа 17 цаг 5 мин Азийн шилдэг дуу хоолойн төлөө Монгол залуус өрсөлдөнө 17 цаг 6 мин Ашиглалтын шаардлага хангахгүй байршлуудад дахин төлөвлөлт хэрэгжүүлж байна 17 цаг 7 мин Хүүхэд, залуусын дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгааг судалгаа анхаарууллаа 17 цаг 8 мин Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх асуудлыг нэг номерт барих ёстой 17 цаг 10 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба... Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа...
Top