x

НОК “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г амжилттай зохион байгууллаа

Монголчууд COVID-19 цар тахалтай “албан ёсоор” учраад гурван сар гаруйн хугацаа өнгөрлөө. Хоёр дахь удаагаа хатуу хөл хорио тогтоож, тэр нь өнөөдөр дуусав. Өнөөдрөөс өнгөрсөн 12 хоногийн хугацаанд зарласан Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурч, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

Засгийн газар, Онцгой комисс хэлснээрээ өнөөдрөөс хөл хориог тавьж, төр, хувийн хэвшлүүд бараг 100 хувь шахам хэвийн ажиллах шийдвэрийг гаргалаа.

Үнэнийг хэлэхэд 12 хоног гэдэг бага хугацаа биш. 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш цар тахлын тархалтын улмаас хэвийн амьдралын горимоо алдсан албан байгууллага, айл өрхүүд, иргэдэд энэ хатуу хөл хорионы өдрүүд амар байгаагүй.

Харин халдварын төв голомт болсон нийслэлд ганц нэг ойлголтын зөрүүтэй явдлыг эс тооцвол Нийслэлийн Онцгой комисс /НОК/ өнгөрсөн 12 хоногийн хатуу хөл хорионы үеэр маш сайн зохион байгуулалттай ажиллалаа. Шинжилгээ өгсөн хүний хариу саатлаа гэх зэрэг гомдол санал гарч байв. Энэ нь манай эрүүл мэндийн салбарын ачаалалтай холбогдож байх жишээтэй.

Бусдаар Онцгой комисс тэр чигээрээ л хүч шавхаж ажилласан. Өнгөрсөн 12 хоногийн хугацаанд НОК яаж ажилласан бэ гэдгийг товчхоон “календарьчилж” харуулъя л даа.

Нийслэлийн Засаг дарга, НОК-ын дарга Д.Сумьяабазар хатуу хөл хорионы эхний өдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 11-нд  “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хэрэгжилтийн мэдээлэл, гарсан дүн шинжилгээн дээр үндэслэн зарим үүрэг, чиглэлийг өглөө.

  • 12-нд иргэдийн дунд үүсээд байгаа ойлгомжгүй мэдээллийг залруулж, үнэн зөв мэдээллээр хангахыг холбогдох албаныханд сануулсан юм. Мөн цагдаагийн алба хаагчдад “...Цаашид цагдаагийн алба хаагчдын иргэдтэй харьцах харилцаанд онцгой анхаарч, ёс зүйтэй байх тал дээр байнга хэлж, зөвлөх ёстой. Төрийн цагдаа гэдэг цагдаж, хорих биш иргэддээ түргэн шуурхай үйлчлэх, төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд зөв ойлгуулах ёстой”  гэсэн чиглэлийг өгөв.
  • 13-нд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Эмээлт” товчоон дээр ажиллаж, товчоодоор зайлшгүй орж, гарах шаардлагатай иргэдээс PCR шинжилгээний хариу, иргэний үнэмлэх, ажлын газрын тодорхойлолт зэрэг дээр үндэслэн түргэн шуурхай нэвтрүүлж ажиллахыг үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад санууллаа. Мөн 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс 597 гаруй хүнсний үйлдвэр, 16-ны өдрөөс 49 том, жижиг зах, худалдааны төвийг хэсэгчлэн ажиллуулахад хяналт тавихыг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунд даалгав. Түүнчлэн мэдээллийн зөрүүтэй байдал  гаргалгүй, ЭМЯ, УОК-той уялдаа холбоотой ажиллахыг НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид  үүрэг  болголоо.
  • 14-нд 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс зөвшөөрөгдсөн салбарын албан байгууллагууд ажиллаж эхлэхтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар тэдгээр салбарын ажилтан, алба хаагчдыг нийтийн тээврээр тээвэрлэх зохицуулалт, зохион байгуулалтын ажил ямар байгаа талаар албаны хүмүүстэй уулзаж, үүрэг чиглэл өглөө.
  • 15-нд 21 чиглэлд үйлчилгээнд гарч байгаа 180 автобусны тоог нэмэгдүүлэхийг, замын хөдөлгөөнд  оролцож эхэлсэн иргэдээс 72 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний бичиг шаардсаныг залруулж, холбогдох албаныханд үүрэг болгосон.
  • 16-нд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт ажиллах үеэрээ НОК-ын Шуурхай штабын гишүүдэд өчигдөр өгсөн зарим үүрэг, чиглэлийнхээ биелэлтийг сонсов. Энэ үеэрээ “CallCenter”-т ажиллаж, хатуу хөл хорио тогтоосон хугацаанд иргэдээс ирж буй санал хүсэлт, гомдлыг хэрхэн барагдуулж байгааг шалгалаа.
  • 17-нд  Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авах байр, Улаанбаатар хотын замын удирдлагын төвд ажилласан.
  • 18-нд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ явагдаж буй Хан-Уул дүүрэгт ажиллаж, “...Энэ сарын 23-наас хөл хорио тавигдана. Мөн үргэлжлүүлээд COVID19-ээс хамгаалах вакциныг хийж эхэлнэ. Эхний ээлжинд энэхүү халдварын эсрэг тэмцэх голомт дээр ажиллаж буй эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын албан хаагчдаа хамруулах төлөвлөгөөтэй байгаа”-г дуулгасан.
  • 19-нд НОК-ийн Шуурхай штабын мэдээллийг өгч “... “Нэг хаалга- Нэг шинжилгээ” арга хэмжээ зохион байгуулалт сайтай үргэлжилж байна. Өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулсан шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, төр засгийнхаа шийдвэрийг даган биелүүлж байгаа иргэддээ баярлалаа” гэв.
  • 21-нд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НЭМГ-ын дарга Д.Бямбадоржид халдварын идэвх өндөртэй хэсгүүд дээр маш сайн анхаарч ажиллах ёстой. Мөн иргэдэд энэ талаарх мэдээллийг маш тодорхой өгч ажиллахыг хэмээн үүрэг болголоо.
  • 22-нд Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн хийж “...Хяналт тавьж байна гээд аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг хаагаад , тусгай зөвшөөрлийг нь цуцлаад байж болохгүй. Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдээ аль болох дэмжиж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаарай. Хувийн хэвшлийнхэн маань халдвар хамгааллын дэглэмээ баримтаж, тусгай нөхцөл шаардлагаа биелүүлэхэд зөвлөн  туслаарай” гэлээ.

Түүнчлэн энэ хөл хорионы үеэр НОК-ын зүгээс өмнөх шиг замын хөдөлгөөнд оролцох иргэд, байгууллагад QR код тарааж, олон нийтийг бужигнуулсангүй. Ямартай ч УОК, Засгийн газрын мэдээллээс харахад НОК “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г амжилттай зохион байгуулж, хатуу хөл хориог давжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа Өчигдөр 14 цаг 20 мин Улаанбурхан өвчний дэгдэлтээр 8648 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ Өчигдөр 14 цаг 19 мин Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн сонсгол Төрийн ордонд болно Өчигдөр 14 цаг 18 мин Монголын шинжлэх ухаанд гурван эрдэмтэн академич хэргэм хүртлээ Өчигдөр 14 цаг 17 мин Украин улс давхар иргэншлийг зөвшөөрч, хүн амзүйн хямралаас гарах алхам хийв Өчигдөр 14 цаг 16 мин Бизнесийн орчинд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн шинэ алхамууд хийгдэж байна Өчигдөр 14 цаг 15 мин БНСУ болон Монгол Улсын Хүний эрхийн комиссууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэж байна Өчигдөр 14 цаг 13 мин Монгол, Хятадын хил дамнасан төмөр замын төслийг урагшлуулах талаар хоёр тал санал нэгдлээ Өчигдөр 14 цаг 12 мин Монгол иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, борлуулах зэрэг гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байна Өчигдөр 14 цаг 11 мин АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Өчигдөр 10 цаг 51 мин “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна Өчигдөр 10 цаг 50 мин Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэг босч эхэллээ Өчигдөр 10 цаг 49 мин Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр 10 цаг 48 мин Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохиож байна Өчигдөр 10 цаг 46 мин Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх туршилттай танилцлаа Өчигдөр 10 цаг 46 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 болжээ Өчигдөр 10 цаг 45 мин Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 10 цаг 21 мин АНУ Иранд цохилт өгөх эсэхийг Дональд Трамп хоёр долоо хоногийн дотор шийднэ Өчигдөр 10 цаг 20 мин
iИх уншсан
Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж...
Top